45 мянга гаруй малчин өрхөд хүчит тэжээлийн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

45 мянга гаруй малчин өрхөд хүчит тэжээлийн тусламж үзүүлнэ

45 мянга гаруй малчин өрхөд хүчит тэжээлийн тусламж үзүүлнэ

Засгийн газар өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээий хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Хөрөнгийг Дэлхийн банкнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж байгаа "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс гаргах болсон юм. Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим  сумын болон отроор яваа малчин өрхөд 1,200 тн тэжээл хүргэх эхний цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө. Малчдад тусламж үзүүлэхээр явж байгаа жолооч нарт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Говь-Алтай аймгийн 10 сумын 4,200 малчин өрхөд 1,1, Өвөрхангай аймгийн 19 сумын 16,300 малчин өрхөд 4,2, Баянхонгор аймгийн 20 сумын 1,200 малчин өрхөд 3.1, Өмнөговь аймгийн 10 сумын 4,000 малчин өрхөд 1,0, Дундговь аймгийн 15 сумын 7,200 малчин өрхөд 1,8 тэрбум төгрөгийн бүрэн найрлагатай тэжээл олгох юм. Тэжээлийг малчдад хүргэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцна. Малчин өрхөд тусламж хүргэсэн бүртгэлийг аппликэйшнээр дамжуулан тухай бүр баталгаажуулах бөгөөд Дэлхий банкны журам, дүрмийн дагуу хяналт тавихаар болжээ. Мөн  малыг нэмэгдэл тэжээлээр тэжээх шаардлага, тэжээлийн хэрэгцээг тооцох, тэжээх малаа сонгох, тэжээх зөвлөмжийг хүргүүлж байна. Хүчит тэжээлийг "Баялаг Фийд" компани үйлдвэрлэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж