Калифорнид хөлдөөгч эвдэрч, 600 тун вакциныг 2 цагийн дотор тарьжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Калифорнид хөлдөөгч эвдэрч, 600 тун вакциныг 2 цагийн дотор тарьжээ

Калифорнид хөлдөөгч эвдэрч, 600 тун вакциныг 2 цагийн дотор тарьжээ

Калифорнийн эмнэлэгт тусгай хөргөгч эвдэрсэн тул ажилчид шуурхай ажиллаж, дотор нь байсан 600 тун вакциныг хоёр цагийн дотор хүмүүст тарьж амжжээ. Тодруулбал, энэ сарын 4-нд 11:35 цагт Калифорнийн Мендочино хотын эрүүл мэндийн Адвентист төвийн эмч, ажилтнууд Moderna компанийн 830 тун вакцин агуулж байсан тусгай хөлдөөгч ажиллахгүй байгааг анзаарчээ.

Таймс агентлагийн мэдээлснээр хөлдөөгчийн компрессор хэдэн цагийн өмнө эвдэрсэн ч дохиолол нь дуугараагүй аж. Moderna компанийн вакцин цельсийн 2-8 хэмд хадгалагдах ёстой бөгөөд тасалгааны хэмд дээд тал нь 12 цаг байлгах ёстой гэнэ.

Эмч, ажилчид хөлдөөгч ажиллахгүй байгааг анзаарах үед вакцинууд тасалгааны хэмд ороод удсан байсан тул хоёр цагийн дотор тарихгүй бол ашиглах боломжгүй болохоор байжээ. Тус эмнэлэг хотдоо дөрвөн цэгт вакцинжуулалт хийж байсан бөгөөд болсон явдлыг бүх ажилчиддаа мэдээлэн аль болох яаралтай тэдгээр вакцинуудыг хүмүүст тарьж эхэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэдгээр дөрвөн цэгийн ажилчид шуурхай ажилласнаар хоёр цагийн дотор 600 тун вакциныг хүмүүст тарьж амжсан байна. Түүнээс гадна 40 тунг ойролцоох хөгшчүүдийн асрамжийн газрын ажилчдад, 97 тунг шоронгийн ажилчдад тарьж, үлдсэнийг нь хотын засгийн газарт хүргэжээ. Ийнхүү эмч, ажилтнуудын шаргуу ажилласны хүчинд 830 тун вакцин хаягдах аюулаас аврагдсан байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж