УОК-ын Шуурхай штабынхан нууцаар шинэ жил тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

УОК-ын Шуурхай штабынхан нууцаар шинэ жил тэмдэглэжээ

УОК-ын Шуурхай штабынхан нууцаар шинэ жил тэмдэглэжээ

Эрүүл мэндийн яам болон Улсын  онцгой комиссоос иргэдийг олноор цугларч шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хатуу хориглосон. Энэ шийдвэрийн талаар  УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр удаа дараалан сануулж байсан. Гэтэл өөрөө гаргасан шийдвэрээ зөрчиж,  УОК-ын Шуурхай штабынхан өнгөрөгч сарын 30-ны өдөр шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, тус штабынхан  хоол унд гаднаас захиалж, бие биедээ шагнал өргөмжлөл өгч баярлацгаажээ.

Ард иргэдээ хөл хорионд оруулчихаад албаны хүмүүс баяраа тэмдэглэсэн тохиолдол ганц энэ ч биш юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн болон "Мөнххада" компанийнхан байгууллага дээрээ нууцаар арга хэмжээ зохион байгуулснаас ажилчид нь Covid-19-ийн халдвар авсан. Өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас халдвар илрээд байгаа юм.

Хөл хорионы үед барилга засварын ажлыг бүхэлд нь зогсоосон. Гэтэл  ЭМЯ-ны хойд өргөтгөлд байрладаг Азийн хөгжлийн банкны төслийнхөн засвар хийж байгаад нэгнээс нь халдвар илэрсэн байдаг.  Ийнхүү иргэд нь хуулиа сахиж, дарга нар хуулиа гууль болгож сууна. Хуулиа гууль болгож, иргэдээсээ том эрх эдлэн, баяр тэмдэглэж, халдварын голомт үүсгэж яваа дарга нарт хариуцлага тооцох ёстой. Тэдний буруутай үйл ажиллагаанаас болж ард иргэд ахиад хөл хорионд орж, ажил орлогоо хаалгуулж, боолгосоор байх уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
892
БурууБуруу
277
ТэнэглэлТэнэглэл
101
ХахаХаха
80
ХарамсалтайХарамсалтай
39
ЗөвЗөв
22
ХөөрхөнХөөрхөн
22
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж