“Казахстаны газар нутгийг хэн ч бидэнд бэлэглээгүй”

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

“Казахстаны газар нутгийг хэн ч бидэнд бэлэглээгүй”

“Казахстаны газар нутгийг хэн ч бидэнд бэлэглээгүй”

ОХУ-ын хэд хэдэн хууль тогтоогч өнгөрсөн сард Казахстаны газар нутгийг ЗХУ-ын бэлэг хэмээн хэлсэн нь казахстанчуудыг бухимдуулаад байсан билээ. Тэгвэл Казахстаны Ерөнхийлөгч  Кассим-Жомарт энэ талаар ам нээж төрийн төв хэвлэлдээ нэгэн нийтлэлийг гаргуулжээ.

Уг нийтлэлд “Казахстаны өргөн уудам газар нутгийг бидэнд хэн нэгэн этгээд бэлэглээгүй. Хоёр улсын харилцааг муутгах санаа агуулсан этгээдүүдийн өдөөн хатгалгатай хатуу тэмцэх болно” хэмээн мэдэгдээд “Аливаа улсын тусгаар тогтнол бол хамгийн үнэтэй зүйл. Тиймээс улс орны бүрэн бүтэн байдал, эв нэгдлээ хадгалахын тулд ардчилсан өөрчлөлтийг бага багаар хэрэгжүүлэх ёстой” гэж бичсэн байна.

Оросын төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Вячеслав Никонов төв телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо 1917 онд Зөвлөлт улсыг байгуулагдаж байхад Казахстан гэж улс байгаагүй, хойд хэсэг нь хүн амьдардаггүй эзгүй газар байсан, урагш сунасан газар нутгийг Зөвлөлтийн удирдагчид бэлэг болгон казахуудад өгсөн гэх мэтээр ярьсан. Харин маргааш нь Оросын Эх оронч хөдөлгөөний гишүүдийн нэг Москва дахь Казахстаны элчин сайдын яамны хаалган дээр “Казахстаны умард хэсэг бол Оросын газар нутаг” гэсэн бичиг өлгөсөн байв. Хэд хоногийн дараа Думын гишүүн Евгений Федоров Казахтсаны газар нутаг бол Оросоос өгсөн том бэлэг хэмээгээд Никоновтой бүрэн санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Гэхдээ Казахстаны сөрөг хүчнийхний зарим нь Оросын улс төрчдийн мэдэгдэл болон Ерөнхийлөгч Кассим-Жомартын мэдэгдлийг энэ сарын 10-нд болох парламентын сонгуулийг угтсан эрх баригч Нур Отан намын “эх оронч харагдах пи-ар” байж болзошгүй гэж сэжиглэж байна.

Эх сурвалж: Radio Free Europe

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХахаХаха
14
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж