360 градусын 3D салютыг Тайвань анх удаа өндөр цамхагт ашиглав | News.MN

360 градусын 3D салютыг Тайвань анх удаа өндөр цамхагт ашиглав

360 градусын 3D салютыг Тайвань анх удаа өндөр цамхагт ашиглав

2021 оныг угтах Тайпэй хотын 101 давхар цамхагын салютын шоу үзүүлбэр

360 градусын 3D салютыг Тайвань анх удаа өндөр цамхагт ашиглав

Тайваньчууд коронавирусийн шинэ мутацлагдсан хувилбарын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Тайпэй хотын 101 давхар цамхагын шинэ оныг угтах салютын шоу үзүүлбэрийн арга хэмжээг чанд хатуу хяналтан дор зохион байгууллаа.

Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд он солигдох мөчид зохион байгуулдаг шинэ оныг угтах арга хэмжээгээ цуцалж, зарим улс халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс цахим хэлбэрээр баярын арга хэмжээгээ зохион байгуулахад хүрсэн билээ. Тайванийн хувьд шинэ он солигдохын өмнөхөн Их Британид тархсан коронавирусийн шинэ мутацлагдсан хувилбарын тохиолдол бүртгэгдсэн тул Тайпэй хотын захиргаа богино хугацаанд халдварын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, Тайпэй хотын 101 давхар цамхагын шинэ оныг угтах салют буудлагын үзүүлбэрийн арга хэмжээ, үдшийн цэнгүүнийг хуваарийн дагуу зохион байгуулав.

Энэ удаагийн салют буудлагын үзүүлбэрийн үеэр нийт 16.000 ширхэг салют буудуулсан төдийгүй үзүүлбэр нийт 300 секунд үргэлжилсэн. Салют буудлагын үзүүлбэрийн үеэр хос өнгөөр зүрхэн хэлбэрт дүрс бүтээн, цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл хэргийн төлөө тэмцэж буй цагаан нөмрөгт баатруудад хүндэтгэл үзүүлсэний зэрэгцээ анх удаагаа 360 градусын гурван хэмжээст тусгай эффект бүхий дугуй хэлбэрт салют ашиглажээ. Энэ нь дээрхи тусгай эффект бүхий салютыг анх удаа өндөр барилга дээр ашигласан тохиолдол бөгөөд Тайпэй хотын 101 давхар цамхагын бүх талаас тусгай эффект бүхий салютыг буудуулж, олны анхаарлыг ихээхэн татав.

Коронавирусийн шинэ мутацлагдсан хувилбарын халдварын асуудалд Тайванийн засаг захиргаа болон орон нутгийн засаг захиргаа маш нухацтай болгоомжтой хандаж, 2 саяас дээш хүн амтай хотуудын шинэ жилийн баярын арга хэмжээг цуцалсан. Тайпэй хотын захиргаа иргэдэд амны хаалт зүүх, биеийн дулаанаа хэмжүүлэх, хувийн мэдээллээ бүртгүүлсэний үндсэн дээр уг салютын үзүүлбэр болох талбай руу нэвтрэх шаардлага тавьсан. Мөн түүнчлэн уг салютын үзүүлбэрийг үзэж сонирхох хүмүүсийн хяналтыг тоог 80,000-аас 40,000 болгон бууруулж, халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг эрчимтэй сайжруулж, Тайпэй хотын 101 давхар цамхагын шинэ жилийн баярын салютыг шоуг хуваарийн дагуу зохион байгуулах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Маш олон иргэд цар тахал дэгдээд байгаа хүндхэн үед энэхүү гайхалтай салютын шоуг үзсэндээ туйлын баяртай буйгаа илэрхийлсээр байна.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Өнгөрсөн оны сүүлийн хоёр өдөр Тайпэй хот шинэ төрлийн коронсвирусийн халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс Тайпэй хотын 101 давхар цамхагын шинэ оныг угтах салютын шоу арга хэмжээг цуцлах эсэх асуудалтай нүүр тулгарсан. Гэсэн хэдий ч коронавирусийн шинэ мутацлагдсан хувилбарын халдвар авсан 2 тохиолдолыг амжилттай илрүүлэн тусгаарлж, холбогдох тандалт судалгааны ажлыг хэдийнэ эхлүүлээд байна” гэв. Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө цааш хэлсэн үгэндээ “Коронавирусийн шинэ мутацлагдсан хувилбарын халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Тайвань 2021 оны нэгдүгээрр сарын 1-ний өдрөөс хилийн хяналт шалгалтын журамд өөрчлөлт оруулж байна. Тайваньд оршин суух үнэмлэхтэй эсвэл дипломат алба, бизнесийн гэрээ хэлэлцээр, хүмүүнлэгийн шугамаар хилээр нэвтрэгсэд болон бусад тусгай зөвшөөрөлтэй гадаад иргэд, тухайлбал, Тайваньд ажил хөдөлмөр эрхлэгч, гадаад ажиллах хүч, Боловсролын яамны зөвшөөрөл бүхий гадаад оюутнуудыг Тайванийн хилээр нэвтрэхийг зөвшөөрч байгаа ба үүнээс бусад тохиолдолд нэг сарын хугацаатайгаар Тайванийн хилээр нэвтрэхийг хориглосон” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Тайвань 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш хилийн хяналтаа чангатгасан төдийгүй халдварын эх үүсвэрийг шийдэмгий хааж чадсан нь цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилтанд хүрэх гол үндэс суурь болсон. Коронавирусийн шинэ мутацлагдсан хувилбарын халдвартай ч мөн эрс шийдэмгий тэмцэж, түрхэн хугацаанд хүнд хэцүү байдлыг даван туулж чадсанаар хэвийн амьдралаа эргүүлэн авчирна гэдэгт итгэлтэй байна.” гэж онцлов.

Эх сурвалж: Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баасансүрэн 2021-01-06 202.126.88.225

Тайваны ард түмэн шинэ оны мэнд хүргэж эрүүл энхийг хүсэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж