Хэбэй муж тахлын эсрэг дайны байдалд шилжсэн гэв | News.MN

Хэбэй муж тахлын эсрэг дайны байдалд шилжсэн гэв

Хэбэй муж тахлын эсрэг дайны байдалд шилжсэн гэв

Хэбэй муж тахлын эсрэг дайны байдалд шилжсэн гэв
FILE PHOTO: Day labourers wait for work opportunities at an informal labour market following the spread of the novel coronavirus disease (COVID-19) in Baoding, Hebei Province, China May 7, 2020. REUTERS/Thomas Peter

БНХАУ-ын умард хэсгийн Хэбэй мужид цар тахлын тархалтыг тогтоон барих гэсэн тэмцэл дайны байдалд шилжлээ хэмээн албан ёсны эх сурвалж өчигдөр/2021.1.5/ мэдээлжээ. Учир нь Бээжин хотыг тойрон оршдог тус мужид сүүлийн зургаан сар гаруйн хугацаанд анх удаа дотоодод халдвар алдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Хэбэй мужид энэ сарын 2-4-ний хооронд дотооддоо халдвар авсан 17 батлагдсан тохиолдол, 40 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Уг нь тус нутагт дотоодын халдвар 2020 оны зургадугаар сараас хойш бүртгэгдээгүй байжээ. Нэгдүгээр сарын 4-нд орон даяар халдварын 33 шинэ тохиолдол бүртгэгдсэний 17 нь Хэбэй мужид бүртгэгдсэн бол 16 нь гадаадаас ирсэн хүмүүсээс илэрсэн гэнэ.

Мужийн захиргааны Hebei Daily агентлаг мужийг дайны байдалд шилжлээ хэмээн зарласан бөгөөд энэ нь мөрдөн байцаах багийнхан мужийн хэмжээнд бүх хот, бүх дүүрэгт тархан байрлаж, батлагдсан тохиолдлуудын хавьтагчдыг олж тогтоон, хянана гэсэн үг аж. Тэгэхдээ мужийн нийслэл Шижиажуан хотын Гаочен дүүргийн бүх байнгын оршин суугчдыг шинжилгээнд хамруулж, нэг хотхоныг тусгаарлан хөл хорих гэнэ.

Хэбэй муж нийслэл Бээжин хотыг хүрээлэн оршдогоос гадна цааш орон даяар халдвар тараахгүй байх тал дээр асар чухал ач холбогдотой газар тул эрх баригчид ийнхүү онцгой анхаарал хандуулж байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

х***а 2021-01-06 202.131.228.99

х***а /xyжаа/ гэдэг үгийг яагаад сензурдаад байгаа юм бол

Avatar

Zochin 2021-01-06 202.126.90.141

Дэлхийд НҮБ д ДЭМБ д захирагддагүй л******д нэг байна энэ муу х***а нар, корона бол баттай Хятадаас гаралтай ш дээ,

Avatar

Зочин 2021-01-06 202.9.46.5

манөйхан гардан тулаанд байгөа биздээ

Avatar

Зочин 2021-01-06 122.201.24.201

Boliood nagaanaar baildjiigaashuu

Avatar

Zochin 2021-01-06 66.181.180.23

China nariin gargasan unchin shu de. Delhii niiteeree zobj zuderch bna

Avatar

Зочин 2021-01-06 59.153.114.149

Дайны байдал гэдэг сүржигнэл коммунистуудын дуртай хэллэг. Манай ёрөнхий сайд иймэрхүү хэллэгт их дуртай. Тэмцлийн үё шат бол эргэцүүлэх. гайхах эгдүүцэх дургуйцах эсэргүүцэх сөрөх хамгийн сүүлд байлдах гэсэн логик дараалалтай байдаг даа. Цэргийн мөртлөө иргэний ч юм шиг капиталист коммунист нь мэдэгдэхгүй их эдээ тэр.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.185.30

МАНАЙ УДИРДАГЧ ДАРГА ДОРГО НАР ГАДААД УЛСЫН НЭГ МУЖЫН ДАРГААС ДОР АЖЭЭ ДОРГО /б**с ДОЛООГЧИД /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж