Г.Түвшинжаргал өлсгөлөн зарласан мэдээлэл ирээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Г.Түвшинжаргал өлсгөлөн зарласан мэдээлэл ирээгүй гэв

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын 32 га газрыг 3200 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт сэжиглэж буй Г.Түвшинжаргалыг өлсгөлөн зарласан гэх мэдээлэл зарим хэвлэлүүдээр гарсан юм. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагад албан ёсны мэдээлэл ирээгүй гэлээ. Тухайлбал, тухайн иргэн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн тохиолдолд урьдчилан хорих ангиас хэргийг шалгаж байгаа байгууллагад албан ёсоор мэдэгддэг байна. Ийм албан ёсны мэдэгдэл ирээгүй байна. Харин Г.Түвшинжаргалын өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын зүгээс “Өлсгөлөн зарлахад бэлэн байгаа” гэх мэдээллийг өгчээ.

Дашрамд дуулгахад,Л.Түвшинжаргалыг өнгөрсөн долоо хоногт баривчилж, одоогоор Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулан шалгаж байгаа билээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж