УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьж, ял оноосон асуудал нь хүний эрх зөрчсөн, тэр дундаа Ж.Эрдэнэбат гэх хувь хүний гурван эрхийг зөрчсөн байна гэж ОУПХ үзсэн. Үүнтэй холбогдуулж манай улсад MNG-08 тоот хавтаст хэрэг үүсгэсэн. Энэ үйл явцтай цаг хугацааны хувьд давхцаж Европын холбоо хүний эрх зөрчсөн орнуудтай, тэр дундаа тухайн орны төрийн өндөр албан тушаалтан, холбогдох бусад хүмүүст эдийн засгийн хориг арга хэмжээ авах шинэ журмыг батлаад буй. Энэ үйл явц манай улсын гадаад харилцаа, эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа.
-ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрхийг зөрчсөн байна гэж үзэж хэрэг үүсгэсэн. Энэ нь манай улсын гадаад харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-ОУПХ-оос хэрэг үүсгэснээс гадна анхаарал татаж буй бас нэг чухал асуудал нь Европын холбооноос саяхан шинэ бодлогыг бас зарлалаа. Хүний эрхийн асуудлыг гадаад харилцаа болон ОУ-ын хамтын ажиллагаандаа нэн чухлаар тавина гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл өмнө нь тухайн улсын засаглалыг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэж чадаж байна уу үгүй юу гэх заалтаар үнэлдэг байсан бол одоо хүний эрхийн асуудлыг хир дээдэлж байгааг минь харах нь. Энэ нь магадгүй манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа, зээл тусламж, худалдаа гэх мэт олон салбарт сөрөг нөлөө үзүүлэх байх. Хамгийн эхний жишээ бол парламентын дархлаа. 3,3 сая хүний эрх ашгийг төлөөлж байгаа парламентэд хүний эрх зөрчигдөж байгаа юм бол Монгол Улсын жирийн иргэдийн эрх ашиг үүнээс илүү зөрчигдөж байна гэж олон улсын байгууллага, шинжээчид үзэх нь. Тухайн орны парламентын дархлаа муу бвал төр засаг нь төдий чинээ эмзэг хэврэг харагддаг. Үүнийгээ дагаад тухайн улс орны байдал ч эмзэг харагдана. Олон улсын байгууллагын зүгээс Жаргалтулгын Эрдэнэбат гэдэг хувь хүний асуудал биш хүний эрхийн асуудалд онцгой анхаарал тавьж буй. ОУПХ-ны гишүүн орнуудын эрх үүрэг гэж бий. Эрх нь зөрчигдөж байгаагын эсрэг МУ-ын хууль сахиулдаг байгууллага юу хийж байна, хуулийн засаглал улс төрөөс ангид байж чадаж байна уу үгүй юу гэдгийг харж байна. Хэрэв чадахгүй байвал ОУПХ дүгнэлтээ гаргана. Хүний эрхийг дээдлээгүй байна гэдэг шийдвэр гарах юм бол том асуудал үүснэ. Ганц хүний биш сонгогчдын, ард түмний эрх ашиг хөндөгдөж байна гэдэг нь харагдана.
-Европын холбоо манай улсыг хүний эрх зөрчдөг гэж үзвэл тухайн холбогдох албан тушаалтанд виза олгохгүй, улс орноороо дамжин өнгөрүүлэхгүй, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хориг тавина гэх мэтийн арга хэмжээ авах юм уу?
-Санкцууд нь тодорхой болоогүй байна. ОУ-ын хамтын ажиллагаа, дараа дараачийн гадаад харилцаандаа “Хүний эрх зөрчсөн эсэх” гэх заалтыг нилээн том үзүүлэлт болгож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ОУ-ын хамтын ажиллагааны цаана эдийн засаг, дипломат харилцаа орно. Мэдээж бид нар Европын холбооны хоригийн хамгийн эхний шийдвэрийн золиос болж хоригт ормооргүй байна. Тийм учраас энэ удаагийн нэг УИХ-ын гишүүний асуудал ОУ-ын тавцан дээр хүний эрхийн асуудал болж хувирсан. Үүнээс болж Европын олон орны хоригт орж болохгүй. Дэлхийн эдийн засаг ийм хүнд байгаа үед ОУ-ын түвшинд нэр хүндээ алдмааргүй байна л даа.
Т.ОД
Зочин 2021-01-06 192.82.75.176
Намайг 10 жил эрүүдэн шүүж, шүүх цагаатгасан. Одоо болтол буруутай прокурор нарт ямар ч арга хэмжээ аваагүй. Монголд ер нь хүний эрх ярьх хэрэг байна уу. яваад л байдаг, яваад л байдаг бүтэж байгаа зүйл одоогоор алга даа. Гурван Ерөнхий прокурорын нүүр үзлээ. хэрэг алга даа.
Зочин 2021-01-06 202.9.40.56
Эрдэнэбатыг энэ төр үнэхээр харамсмаар гэмээр хэлмэгдүүлж байна.Монгол улсын ерөнхий сайд хувь хүнийхээ хувьд өшөө авч байгаа гэж харагдахаас гадна манай улс олон улсын хэмжээнд нэр хүндээ алдахад хүрээд бна.
Батжа 2021-01-06 103.26.195.78
ОУПХ гэж юу юм бэ? Зүгээр л нэг ОУ-ын маягийн байгууллага. Тэр Аль нэг улсын парламент байх эсэхийг шийддэг, шүүдэг байгууллага биш. Тэр Монголын парламентыг тараах уу? Ж.Эрдэнэбатын эрх гэхээсээ илүү Монголын ард түмний эрхийг яриач!
Зочин 2021-01-06 122.201.22.128
Хулгайчаа өмөөрсөн хэсэг бүлэг хулгайчид, угаасаа Монгол улсын нэр хүнд доошоо ороод байхааргүй унасан авилга албан тушаалын хэргээр орсон наад хулгайчуудаа ясыг нь цайтал хариуцлага тооц
Зочин 2021-01-06 122.201.21.233
Боловсролоос айдаг хүмүүс Булгантуяаг ойлгохгүй байж магадгүй. Эрдэнэбатын асуудал хүндэрсэн. Фракцын хүмүүс нь ч гомдол гаргасан байхыг үгүйсгэхгүй. Одоо зөрүүдлээд байх цаг биш. Манайд хориг санкц тавьбал ийм хүнд үед бид баларна шүү. Тэр үед нь тэгээд л халамж хараад энэ хэдийг юм хийж байх нь яасан юм гэж муулна.
Зочин 2021-01-06 64.119.25.221
Оюутолгойн зардлаар гадаадад сурсан хүн гэдэг зарим хүний эрхийг улс төрийн зорилгоор бүдүүтгээр зөрчиж байхад таг дуугүй л байдаг хүнийг ялгүй болсон ч ял эдэлж байсан хүн гээд лав 10 жил сонгогдох эрхэнд халдаж байгаа махн ын дарга энх баярыг сонгуульд оруулдаггүй биз дээ
Зочин 2021-01-06 64.119.25.221
Эрдэнэбатыггаргахгүй бол болохгүй лдээ цаадах чинь олон нууц мэднэ шүү дэ хармагтайн орд гэдгийг ч мэдэх хүн тэгэхээрр гаргаж л таарах байх даа тэгэхгүй бол олон хүнийг татан унагах гээд байгаа биз ямар би ганцаараа буруутан юмуу гэж байгаа биз дээ
irgen 2021-01-06 202.55.188.46
Mungetei ord gazartai.bayn hunii tulee ingej bhaar.Zorigiin hergeer huls yl edelj bga 2 yduu huniihee tulee duugardag.sullahiin tulee tuushtai yvj sullaach.Nymdorjoos eer duugarah hun bgaagui.busad n bugd shouchin blaa shu
Зочин 2021-01-06 64.119.23.192
Угаасаа алдаад байх нэр хүнд байхгүй шүү дээ.
Нэргүй 2021-01-06 139.5.219.185
Булгантуяа гишүүн үндэстэй хэлсэн байна?! ОУПХ гэж нэг манай дампуу байгууллагууд шиг ажилладаггүй нь тодорхой?! ОУ-ын харилцаанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах нь тодорхой?! Харин энэ нөхцөлд хэн хариуцлага хүлээх вэ?! гэдэг л чухалшдээ?!
Зочин 2021-01-06 139.5.219.185
Булгантуяа гишүүн үндэстэй хэлсэн байна?! ОУПХ гэж нэг манай дампуу байгууллагууд шиг ажилладаггүй нь тодорхой?! ОУ-ын харилцаанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах нь тодорхой?! Харин энэ нөхцөлд хэн хариуцлага хүлээх вэ?! гэдэг л чухалшдээ?!
Иргэн 2021-01-06 139.5.219.185
Булгантуяа гишүүн үндэстэй хэлсэн байна?! ОУПХ гэж нэг манай дампуу байгууллагууд шиг ажилладаггүй нь тодорхой?! ОУ-ын харилцаанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах нь тодорхой?! Харин энэ нөхцөлд хэн хариуцлага хүлээх вэ?! гэдэг л чухалшдээ?!
Зочин 2021-01-06 202.9.40.138
Ардын намынхан ОУПХ д хошуу өргөж Ж Эрдэнэбатыг хоригдсон, эрх нь зөрчигдсөн гэсэн тогтоол гаргуулсан юм билээ л дэ ! Зоригийн гэх хэрэг дээр ингэж анхаарал хандуулсан бол аль дээр л хэргийн илрүүлэнд нөлөө үзүүлж өдийд хэрэг илэрчихсэн бж магадгүй л байлаа ! Зоригийн аллагад Нацагын Багабандийн оролцоо их байсныг хууль хяналтынхан, эрх баригч намынхан маш их нууцалсаар өнөөдрийг хүрлээ !
Зочин 2021-01-06 124.158.97.193
Булгантуяа хэлж байна. Харануй тэнэг хүмүүс бол ойлгохгүй л дээ.
Зочин 2021-01-06 43.242.243.254
Хэрэг хийсэн л бол ялаа эдлэх ёстой юун хүний эрх
Зочин 2021-01-06 82.165.251.85
ЭНЭ ХҮҮХЭН ОЮУ ТОЛГОЙН ХАХУУЛЧИН БАС МАНАН-гийн МИЙЁ ОВОГТЫН б**с ДОЛООГЧ, ТАВИУЛ ИХ ХУЦАВАА , ОЮУ ТОЛГОЙГООС 1 ТЭРБҮМЫГ АВСАН ОДОО ӨРӨӨ МОНГОЛЫГ ХУДАЛДАЖ ТӨЛНӨ . НООВШ.
zochin 2021-01-06 202.9.46.195
Helmegduulelt yavagdaad bgag odoo uhaarch bga ym y? Buten jiljingee uls toriin helmegduulelt yavagdlaa. Omno ni duugarch bhad yasiin?! Odoo DUUgarch bga ni ih ym.
Зочин 2021-01-06 192.82.71.213
ЭНЭ ГУНЬЯА ЧИНЬ САЙД БАЙХДАА МОНГОЛ УЛСЫГ ХАР СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛСАН .
зочин 2021-01-06 66.181.180.150
та хятад хүн үү
Зочин 2021-01-06 192.82.69.217
hyatad huuhen gel uu