"ОУПХ хүний эрхийг дээдлээгүй гэх шийдвэр гаргавал том асуудал үүснэ"

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

"ОУПХ хүний эрхийг дээдлээгүй гэх шийдвэр гаргавал том асуудал үүснэ"

"ОУПХ хүний эрхийг дээдлээгүй гэх шийдвэр гаргавал том асуудал үүснэ"

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьж, ял оноосон асуудал нь хүний эрх зөрчсөн, тэр дундаа Ж.Эрдэнэбат гэх хувь хүний гурван эрхийг зөрчсөн байна гэж ОУПХ үзсэн. Үүнтэй холбогдуулж манай улсад MNG-08 тоот хавтаст хэрэг үүсгэсэн. Энэ үйл явцтай цаг хугацааны хувьд давхцаж Европын холбоо хүний эрх зөрчсөн орнуудтай, тэр дундаа тухайн орны төрийн өндөр албан тушаалтан, холбогдох бусад хүмүүст эдийн засгийн хориг арга хэмжээ авах шинэ журмыг батлаад буй. Энэ үйл явц манай улсын гадаад харилцаа, эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа.


-ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрхийг зөрчсөн байна гэж үзэж хэрэг үүсгэсэн. Энэ нь манай улсын гадаад харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-ОУПХ-оос хэрэг үүсгэснээс гадна анхаарал татаж буй бас нэг чухал асуудал нь Европын холбооноос саяхан шинэ бодлогыг бас зарлалаа. Хүний эрхийн асуудлыг гадаад харилцаа болон ОУ-ын хамтын ажиллагаандаа нэн чухлаар тавина гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл өмнө нь тухайн улсын засаглалыг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэж чадаж байна уу үгүй юу гэх заалтаар үнэлдэг байсан бол одоо хүний эрхийн асуудлыг хир дээдэлж байгааг минь харах нь. Энэ нь магадгүй манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа, зээл тусламж, худалдаа гэх мэт олон салбарт сөрөг нөлөө үзүүлэх байх. Хамгийн эхний жишээ бол парламентын дархлаа. 3,3 сая хүний эрх ашгийг төлөөлж байгаа парламентэд хүний эрх зөрчигдөж байгаа юм бол Монгол Улсын жирийн иргэдийн эрх ашиг үүнээс илүү зөрчигдөж байна гэж олон улсын байгууллага, шинжээчид үзэх нь. Тухайн орны парламентын дархлаа муу бвал төр засаг нь төдий чинээ эмзэг хэврэг харагддаг. Үүнийгээ дагаад тухайн улс орны байдал ч эмзэг харагдана. Олон улсын байгууллагын зүгээс Жаргалтулгын Эрдэнэбат гэдэг хувь хүний асуудал биш хүний эрхийн асуудалд онцгой анхаарал тавьж буй. ОУПХ-ны гишүүн орнуудын эрх үүрэг гэж бий. Эрх нь зөрчигдөж байгаагын эсрэг МУ-ын хууль сахиулдаг байгууллага юу хийж байна, хуулийн засаглал улс  төрөөс ангид байж чадаж байна уу үгүй юу гэдгийг харж байна. Хэрэв чадахгүй байвал ОУПХ дүгнэлтээ гаргана. Хүний эрхийг дээдлээгүй байна гэдэг шийдвэр гарах юм бол том асуудал үүснэ. Ганц хүний биш сонгогчдын, ард түмний эрх ашиг хөндөгдөж байна гэдэг нь харагдана.

-Европын холбоо манай улсыг хүний эрх зөрчдөг гэж үзвэл тухайн холбогдох албан тушаалтанд виза олгохгүй, улс орноороо дамжин өнгөрүүлэхгүй, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хориг тавина гэх мэтийн арга хэмжээ авах юм уу?

-Санкцууд нь тодорхой болоогүй байна. ОУ-ын хамтын ажиллагаа, дараа дараачийн гадаад харилцаандаа “Хүний эрх зөрчсөн эсэх” гэх заалтыг нилээн том үзүүлэлт болгож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ОУ-ын хамтын ажиллагааны цаана эдийн засаг, дипломат харилцаа орно. Мэдээж бид нар Европын холбооны хоригийн хамгийн эхний шийдвэрийн золиос болж хоригт ормооргүй байна. Тийм учраас энэ удаагийн нэг УИХ-ын гишүүний асуудал ОУ-ын тавцан дээр хүний эрхийн асуудал болж хувирсан. Үүнээс болж Европын олон орны хоригт орж болохгүй. Дэлхийн эдийн засаг ийм хүнд байгаа үед ОУ-ын түвшинд нэр хүндээ алдмааргүй байна л даа.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж