“Tesla”-ийн машин 580 км замыг жолоочгүй туулав

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

“Tesla”-ийн машин 580 км замыг жолоочгүй туулав

“Tesla”-ийн машин 580 км замыг жолоочгүй туулав

“Tesla” компанийн үйлдвэрлэсэн “Model 3” загварын автомашины автомат жолоодлогын горимыг Даваа гаригт /2021.01.04/ холын замд туршсан нь амжилттай болсон байна.

Лос Анжелес хотоос Цахиурын хөндий хүртэл 580 орчим километр зайг зургаан цагийн хугацаанд жолоочгүйгээр туулсан бөгөөд аяллын туршид жолооч замдаа нэг удаа зогсч, машинаа цэнэглэхдээ нэг минут, 15 секундын хугацаанд удирдлагыг гартаа авсан гэнэ. Үүнээс өөрөөр ганц ч удаа хүний оролцоогүйгээр энэ урт замыг туулсан байна.

Тус автомашиныг худалдан авахдаа 10 мянган ам.долларын үнэтэй “full self-driving” багцыг нэмж суурилуулбал гэрэл дохион дээр зогсох, замын тэмдгийг таних, зогсоолд байрлуулах зэрэг үйлдлийг жолоочийн оролцоогүйгээр гүйцэтгэх боломжтой болох аж. Автомат жолоодлогын “full self-driving” багц 2021 оноос эхлэн сарын хураамжтай үйлчилгээтэй болох юм байна.

Харин 2020 оны сүүлийн гурван өдөр “Tesla”-ийн автомашиныг худалдаж авсан хүмүүс энэ багцыг гурван сар үнэгүй хэрэглэх эрх өгөхөөр болсноо тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгдэж байв.

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж