Загварын салбарт Хятад онлайн худалдаагаар манлайлна

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

FASHION

Загварын салбарт Хятад онлайн худалдаагаар манлайлна

Загварын салбарт Хятад онлайн худалдаагаар манлайлна

Барууны орнуудын үйлдвэрүүд цар тахал, хөл хорио, хязгаарлалтуудаас болоод хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа бол Хятадын хувьд цахим болон бодит зах зээл сайжирч, иргэдийн эрэлт, хэрэгцээг дундруулахгүй байж чадаж байна. Хятад орон 2019 онд АНУ-ыг давж, дэлхийн хамгийн том худалдааны зах зээлтэй орон болсон бөгөөд 2023 он гэхэд бэлэн хувцасны хамгийн том зах зээлтэй улс болох төлөвтэй байгаа юм. Түүнээс гадна маш олон эх сурвалжийн мэдээлж байгаагаар хятадууд цаашид барууны бараануудыг хуулбарлан, дуурайлган үйлдвэрлэхээ больж байгаа гэнэ. Тухайлбал, 2019 онд Хятад улс зохиогчийн эрх авсан тоогоороо дэлхийд тэргүүлж эхэлсэн байна. Өмнө нь энэ байранд АНУ 40 гаруй жил эзэн суусаар ирсэн билээ. Судалгаанаас үзвэл сүүлийн үед Хятад брендийн үнэ цэнэ дэлхийн бусад орноос найм дахин хурдтай өсч байгаа аж.

ЗАРДЛАА НӨХӨХ НЬ

2015 оноос хойш Хятад улс импортын татваруудаа бууруулж, брендүүдийнхээ үнийг дэлхийн зах зээлд нийцүүлж байгаа зэргээс харахад Бээжин зардлаа нөхөж чадаж байгаа нь илт ажиглагдаж байгаа билээ. Түүнчлэн 2021 онд дэлхийн аялал жуулчлалын салбар наанадаж хоёрдугаар хагас хүртэл хязгаарлагдмал байх төлөвтэй байгаагаас харахад дээрх байдал улам хүчирхэгжих бололтой. Статистикийн мэдээллээс харахад 2020 онд Хятадын дотооддоо борлуулсан тансаг зэрэглэлийн бараа 75 хувьд хүрсэн байна. Гэхдээ ирээдүйд дэлхийн аялал жуулчлалын салбар нээгдмэгц хятадууд олон оронд мөнгөө үрснээр дээрх тоо аажмаар эргэн буурах юм.

Хэдий тийм ч цар тахлын үед Хятад улс л ганцаар бүрэн бүтэн зах зээлтэй байгаагаас үзвэл Бээжин цаашид ч дор хаяж нэг, хоёр жилдээ дэлхийн зах зээлийг тэргүүлсээр байх нь тодорхой юм.

ХЯТАД ОНЦЛОГИЙГ ОЙЛГОХ НЬ

Барууны ямар нэг бренд Хятадад дэлгүүрээ нээхийн тулд өөрийн орны хүмүүсийнхээс эрс ялгаатай хятадуудын сэтгэхүйн онцлогийг ойлгох хэрэгтэй болдог. “Жишээлбэл, бодит худалдаа наймааны дэд бүтэц анхнаасаа цэгцтэй хөгжиж чадаагүй тул Хятадад бодит дэлгүүрээс илүү цахим платформууд чухал болсон. Мөн дотоодын брендүүд нь анхнаасаа төдийлөн сайн байгаагүй учир хүссэн гадаад брендээ худалдан авахын тулд цахим технологи их ашигладаг болсон. Хятадад хэдэн арван жилийн турш АНУ-ынх шиг аварга том худалдааны төвүүд байгаагүй нь ч гэсэн цахим технологи үсрэнгүй хөгжихөд нөлөөлсөн” хэмээн UBS интернетийн Хятад дахь дарга Жерри Лв тайлбарлажээ.

Хятад улсын интернет хэрэглээ үргэлж дээгүүрт жагсдаг билээ. Гэвч тус улсын ихэнх интернет хэрэглэгчид хөдөлгөөнт холбооны хэрэгсэл буюу гол төлөв гар утсаараа цахим орчинд нэвтэрдэг аж. Ихэнх хятадууд суурин компьютер бараг хэрэглэдэггүй ажээ. Тухайлбал, KAWO дижитал маркетингийн компанийн хийсэн судалгаанаас үзвэл Хятадын нийт интернет хэрэглэгчдийн 99.3 хувь нь хөдөлгөөнт төхөөрөмжөөр цахим орчинд нэвтэрдэг аж. Үүнд Хятад дахь гар утасны хямд үнэ, Huawei, Xiaomi зэрэг дотоодын үйлдвэрлэгчид ихээр нөлөөлсөн бололтой.

Түүнээс гадна интернет хэрэглэгчдийн ихэнх нь буюу залуу үеийнхэн эцэг эхээсээ тэс өөр орчинд өсч, хүмүүжсэн байна. “Хятадын Z үеийнхний гол онцлог бол тэд өндөр хөгжилтэй Хятад оронд өсч хүмүүжсэн анхны залуус юм. Анхнаасаа тэдэнд маш олон төрлийн сонголт байсандаа ч тэр үү тэдний сэтгэхүй өмнөх үеийнхнээсээ эрс ялгаатай. Жишээлбэл, тэд бараа худалдан авахдаа үнэ, чанараас илүү өөрт нь хэрэгцээтэй, ашигтай зүйл мөн эсэхийг чухалчлан хардаг” хэмээн Faber Novel инновацийн зөвлөхийн захирал Гу Шяолей ярьжээ.

Эх сурвалж: WWD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж