Анхаар: Ээлж солилцох уурхайчид шинэ журам мөрдөнө | News.MN

Анхаар: Ээлж солилцох уурхайчид шинэ журам мөрдөнө

Анхаар: Ээлж солилцох уурхайчид шинэ журам мөрдөнө

Анхаар: Ээлж солилцох уурхайчид шинэ журам мөрдөнө

Цар тахлын үед уурхайнуудын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс “Уурхайн ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”-ыг батлахаар боловсруулж, Эрүүл мэндийн сайдад хүргүүлээд байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2 дахь удаагаа шилжсэн хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болмогц уурхайн ажилчдын ээлж солих асуудлыг дээрх журмын дагуу зохион байгуулж ажиллах юм. Уг журмаар ажилчдын шинжилгээ авах цэгүүд, шинжилгээний төлбөр, шинжилгээний хариу гарах хугацаа болон тэднийг орон нутгийн иргэд, ээлжээс бууж буй ажилчидтай хавьтал үүсгэлгүй тээвэрлэх асуудлуудыг зохицуулах тул цаашид энэ журмын дагуу 21-28 хоногийн давтамжтайгаар ажилчдын ээлжийг солих нөхцөл бүрдэнэ.

Уурхайн удирдлага бүр өөрийн уурхайн үйл ажиллагаанд хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн ээлж солих асуудлыг хамтран зохион байгуулахад идэвх санаачлаг гарган ажиллахыг анхааруулж байна. Иймд компанийн удирдлагууд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор өөрийн уурхай болон тухайн уурхайн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж буй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, тээвэрлэгч, харуул хамгаалалтын гэрээт аж ауйн нэгжүүдийнхээ ээлж солих асуудлыг хавсралтаар хүргүүлж буй маягтын дагуу нэгтгэн Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабын нарийн бичгийн даргын  erdenetsetseg@mmhi.gov.mn хаягаар илгээнэ үү. /Аж ахуйн нэгжүүд ээлж солих маягтыг эндээс татаж авна уу/

Дээрх журмыг батлагдмагц, та бүхнээс ирүүлсэн ээлж солих хүсэлтийг харгалзан  PCR шинжилгээ өгөх хуваарийг гаргаж, мэдээлэх болно.

Жич, уурхайн удирдлага бүр өөрийн уурхайн үйл ажиллагаанд хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн ээлж солих асуудлыг хамтран зохион байгуулахад идэвх санаачлаг гарган ажиллахыг анхааруулж байна. Өмнө нь  ээлж солилцох зохион байгуулалтын үеэр энэ асуудлыг орхигдуулснаас зохион байгуулалттай ээлж солилтын дараа уурхайнуудын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, тээвэрлэгч, харуул хамгаалалтынхан ээлж солих асуудлаар маш их хандаж, цуварч ээлж сольж байгаа нь аюулгүйн бүсэд орж гарах хөдөлгөөн тасрахгүй, эрсдэл үүсэх магадлалтай байх тул үүнээс хойш хамтарсан арга хэмжээг авч ажиллах болсныг мэдэгдэж байна.

Эх сурвалж: Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн Улсын албаны шуурхай штаб

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-06 202.126.90.119

Аль эртний ингэх байсан юм.Уурхайгаас бууж байгаа,орон нутгаас хотоор дайралгүй очиж байгаа нь шинжилгээ өгөх шаардлагагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж