ЗГ: Хөл хорио тогтоогоогүй бол 3500 хүн халдвар авах байсан | News.MN

ЗГ: Хөл хорио тогтоогоогүй бол 3500 хүн халдвар авах байсан

ЗГ: Хөл хорио тогтоогоогүй бол 3500 хүн халдвар авах байсан

ЗГ: Хөл хорио тогтоогоогүй бол 3500 хүн халдвар авах байсан

НЭМЭЛТ: Цахим тоглоомын газар, интернет кафены зөвшөөрөл олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр боллоо. "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Мэдээллээс үзвэл,

  • 2021 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэл хөл хорио сунгаснаар халдварын тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тус бүр 100, халдвар нууц үедээ байх хүний тоо 100-200 орчмоор буурах магадлалтай гэж үзсэн байна.
  • Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулсан бол 02 дугаар сарын 11 буюу сар шинийн баярын үеэр халдвар 3500 гаруй, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1200 гаруй, халдварын нууц үедээ байх хүний тоо 1,000 хүрэх төлөвтэй байсан гэсэн тооцоолол гарчээ.
  • Улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 509170, PCR аппаратаар 661200, нийт 1.170370 хүнд шинжилгээ хийгээд байна. 415,397 хүн нийслэл хотод шинжилгээнд хамрагджээ.
  • Улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1,525 хүн байгаагийн 1,489 нь ойрын хавьтлын, 36 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн байна.
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс өнөөг хүртэл эрүүл мэндийн 4,200, онцгой байдлын 1,500, мэргэжлийн хяналтын 2,135, цагдаагийн 2,804, хил хамгаалахын 840, нийт 11,479 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАР, ИНТЕРНЭТ КАФЕНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ

НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХАРИУЦНА

Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж гэрчилгээ авдаг, харин интернэт кафе ажиллуулахад ямар нэг зөвшөөрөл авдаггүй байсан.  Шинэчлэн баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар дээрх газрууд болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага, хяналт, ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлэх зэргийг нутгийн захиргааны бүх шатны байгууллага хариуцах болсон юм. Иймээс Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын дагуу мөрдөж байсан "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хүчингүй болголоо. 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд цахим тоглоомын 590, үүнээс орон нутагт 300, нийслэлд 290 газар ажиллаж байна.

АВАРГА МАЛЧИН ӨРХ, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭВ

Энэ дагуу жил бүр

  • Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, улсын аварга тариаланчаар 21 хүнийг
  • Улсын аварга малчин өрх 149 хүртэлх гэснийг 60 хүртэлх, хошой аварга малчин өрх 13 хүртэлх гэснийг 8 хүртэлх гэж өөрчлөн шалгаруулж байх болов.

Аваргуудын шагналыг уламжлал ёсоор Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шиний нэгний өдрөөс өмнө гардуулна. Малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, мал эмнэлгийн үзлэгт малаа бүрэн хамруулсан, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулна. Манай улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн жилд 84,6 сая хонин толгой мал багтаах боломжтой бөгөөд гандуу, гантай жил даац 30 хүртэл хувиар багасдаг байна. Өнгөрсөн онд 70,9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлэхэд 118 сая малтай болсон. Энэ нь нийт бэлчээрийн даац 33 сая толгой малаар, ихэнх аймагт даац 2-7 дахин хэтэрсэн гэсэн үг юм.

Товч мэдээ

  • "Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн стандарт нэвтрүүлэх, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг сайд Л.Цэдэвсүрэнд даалгав. Хөтөлбөрийг Багш бэлтгэх, Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, Ажлын нөхцөл, цалин хөлс гэсэн гурван чиглэлээр хэрэгжүүлнэ.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаан өглөө 08.00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн  асуудлыг хэлэлцэж байгаа аж. Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоог хийсэн бол Даваа гаригт ээлжит бус хуралдаанаар УОК-оос оруулсан хөл хориог сунгах саналыг хэлэлцсэн билээ. Улмаар өнөөдрөөр дуусгавар болох байсан хатуу хөл хориог нийслэлд дахин үргэлжлүүлж, энэ сарын 11-ны өглөөний 06.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан юм.

Өнөөдөр Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарвал тухайн үед нь  эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-06 66.181.161.23

Архи пиво зарж хөл хорио тогтооно.бас л гайхалтай шүү агуу сэтгэгчид.гэрт нь хорьж байгаад архидуулна.бөөн бөөнөөр нь эрүүлжүүлнэ.тэд нараас нь корона илрэхгүй.ямар ч хамгаалалтгүй улаан гараараа тэмцэж байгаа цагдаа нараас бас илрэхгүй мундагаа мундаг.өөрсдөө шилэн хоргон дотор ороод суучихна

Avatar

Зочин 2021-01-06 124.158.83.139

Хатуу хөл хорио тавьж эдийн засгаа сүйтгэж эргүүтэхийн оронд Япон улс шиг арга хэмжээ аваад даваад гарах бүрэн боломж байгаа. Даан ч хэдэн эргүү малнууд хатуу хөл хорионоос өөр зүйл сэтгэх чадваргүй юм даа

Avatar

Зочин 2021-01-06 203.91.115.54

Тэтгэвэрийн доод хэмжээг Хүрэлсүхийн хадгаламжны хүүгээс 30 минутанд олдог мөнгөтэй адил болгоод өгчих л дөө 350 мянга хаанаач хүрэхгүй бнаа

Avatar

ЗГ ОГЦОР. ХҮК ЧАДАХГҮЙ 2021-01-06 202.21.108.29

ЗГ АЖИЛЛАЖ ЧАДСАНГҮЙ, ЦААШИД Ч АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ МЭДЭХГҮЙ НЬ ХАМГИЙН МААНАГ ХҮНД Ч ИЛТ БОЛЛОО. ӨДӨР ИРЭХ ТУТАМ УЛАМ Л УЛС ОРОН, АРД ИРГЭДИЙГ ДОРОЙТУУЛЛАА. УГ НЬ ИНГЭЖ ХҮНДРҮҮЛЭХГҮЙ БХ БОЛОМЖ ЗГ-Т БАЙСАН Ч НҮХЭНД БҮГЭХИЙГ Л ХИЙЖЭЭ. УЛС ОРНУУД ХАЛДВАРТАЙ ЗОХИЦОН АЖИЛЛАЖ АМЬДАРЧ СҮЙРЭХГҮЙГЭЭР БОЛГООД БАЙНА ХАРИН МОНГОЛД БҮХНИЙГ ХААГААД ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ СҮЙРҮҮЛЧИХЛЭЭ. ОДОО ИРГЭД ААН-ҮҮД АЖИЛЛАЯ ГЭВЧ НЭГЭНТ ХӨРӨНГӨ МӨНГӨГҮЙ БОЛОН ТУЙЛДЛАА.

Avatar

Зочин 2021-01-06 196.53.0.15

Өнөөдөр Монголд Ковидийн вирусийг ялж чадах, монголчуудаа вакцинжуулж дархлаатай болгон биднийгээ аварч чадах хэн байна вэ? Ганц л хүн байгаа.
Тэр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Та бол монгол хүнээ алгачилахгүйгээр хайрладаг ганц хүн гэж
Монголчууд бид Танд итгэж байгаа шүү!

Avatar

хүннү 2021-01-06 202.179.26.16

Засгийн газар хөл хориог сунгаж чадахгүй. Хэрвээ сунгахаар бол өрх бүрт 1 сая төгрөг өгөх Ерөнхийлөгийн санлыг хүлээн авхаас өөр гарц байхгүй болно. Тийм мөнгө 2 "Хүрэлээд" байхгүй гэсэн. Гудамжинд эргэн тойрон халдвар тархаад байгаа юм биш үү?Ажлаа эхлүүлээд ч мөнгөтэй болох магдлал маш бага болсон худалдан авалт байхгүй, иргэд мөнгөгүй болсон. Засгийн газрын өмнөх худалдаанаас хойш 2-3 хоногт л шинэ халдвар 100 шахаж байна. Хаана хаанаа бодох цаг болсон. Энэ тоголоом биш шүү.

Avatar

Zochin 2021-01-06 202.9.40.186

Yugaa yaridgiin horiogaa changatgaad neg moson yum bolgooch tal ni teneed bhiin hetsuudlee naad ovchin chini

Avatar

Зочин 2021-01-06 139.5.219.62

ЗГ-ЫГ ОГЦРУУЛЪЯ ОГЦРУУЛЪЯ

Avatar

irgen 2021-01-06 202.131.225.150

Hol horiog changatgahgui bol haynaltaa aldaj bna daa.

Avatar

Bold o 2021-01-06 125.181.188.116

Ene holduu tolgoit Hurelsuh iin zasag huraldaj bn shiidber gargana geheer l ard irged aidag bollo dandaa tuuhii shiidver gargaad ard irgediig holdoo chirdeg bolloo..

Avatar

Тогоо 2021-01-06 202.9.40.88

сонгууль шоу гэсээр одоо нээрээ жинхэнээсээ анхаарахгүй бол нөхцөл байдал хэцүүдлээ шүү

Avatar

Дахих нь дээ 2021-01-06 66.181.161.64

Дахиад л хорионоос сунгаж таарлаа. Хоол хүнсээ яаах болж байнаа. Мөнгөөр л худалдаж авах ёстой доо?

Avatar

Зочин 2021-01-06 202.126.88.179

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИА 2022 ОНЫ ЗУН ХЙИГЭЭД ОДООО ГАМШИГРУУГАА СОНОРОО МЯЛААЖ ХАЙРЛААА….ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ 🙏🙏🙏

Avatar

партизан 2021-01-06 66.181.185.30

30 САЯ ХҮНТЭЙ СОЛОНГОС СОНГУУЛЬ ХИЙГЭЭД БОЛООД БАЙНА 3 ХАН САЯ МОНГОЛЫГ УДИРДАЖ ЧАДАХ НУУ МАЛУУД ЧИНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж