Иран Трампыг баривчлуулахаар дахин Интерполд хандлаа

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Иран Трампыг баривчлуулахаар дахин Интерполд хандлаа

Иран Трампыг баривчлуулахаар дахин Интерполд хандлаа

Ираны эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг баривчлуулахаар олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерполд хүсэлт тавьжээ. Яг нэг жилийн өмнө АНУ-ын арми Иракт тусгай ажиллагаа явуулж, энэ үеэр Ираны хамгийн хүндтэй хүмүүсийн нэг, тус улсын тусгай хүчний генерал Касем Сулейманиг хөнөөсөн билээ. Энэ үйл явдалд Иранчууд ихэд өс зангидсан бөгөөд хоёр улсын хооронд дайн дэгдэх шахсан юм. Сулеманиг хөнөөгдсөний нэг жилийн ойн дээр Ираны эрх баригчид дахин Интерполд хандан генералыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, АНУ-ын Ерөнхийлөгч болон уг хэрэгт гэм буруутай АНУ-ын улс төр, цэргийн 47 албан тушаалтныг баривчлуулах хүсэлтийг тавьжээ.

Үүнээс өмнө өнгөрөгч зургадугаар сард мөн Ираны зүгээс Интерполд хүсэлт тавьж байсан ч татгалзсан хариу авч байсан юм. Учир нь Интерпол нь улс төр, шашин,  арьс өнгөний ялгаварлах, цэргийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглосон байдаг аж. Тиймээс энэ удаагийн хүсэлтийг ч мөн хүлээн авах эсэх нь эргэлзээтэй байна.

Эх сурвалж: Forbes, RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж