Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт ирсэн хоногийн мэдээг хүргэж байна. Тодруулбал,
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 51 км замыг туулан 03:50 цагт очиж, 9х18 метрийн хэмжээтэй цагдаагийн байр шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.
- Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай багийн 2 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн шал, тааз, өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
- Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ар мэргэний-Ам” гэдэг газар /Булган аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Орхон сумаас зүүн хойд зүгт 80 км-т, Орхон аймгийн төвөөс баруун урд зүгт 9 км-т/ гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 08:52 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 09:05 цагт очиж, иргэн Т-ийн 20х6 метрийн хэмжээтэй байшингийн 4х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний хана, тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут, хүч нэмэгдүүлж 09:12 цагт тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 09:30 цагт очиж, 54 минут ажиллаж унтраасан.
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрд хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:38 цагт очиж, иргэн А-ын 2 давхар 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр яндангийн цонолтын улмаас шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн Ц-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс иргэн Ц /46 настай, эрэгтэй, ярианы бэрхшээлтэй/, Д /41 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/, М /14 настай, эмэгтэй/, У /10 настай, эмэгтэй/, П/7 настай, эмэгтэй/, А/2 настай, эрэгтэй/ нарыг гаргасан.
- Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн Ононгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, цагдаагийн байгууллагын алба хаагчид 2 км замыг туулан 18:39 цагт очиж, иргэн Н-ын 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор хана, тааз, эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Н /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн.
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 01:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:53 цагт очиж, иргэн Э-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 03:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 03:22 цагт очиж, иргэн Э-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Мөн Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Мандалын нуга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, сумын сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 01.05-ны өдрийн 18:00 цагийн орчим автомашинтай 2 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг дуудлагыг 01.05-ны өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид аймгийн Хэрлэн сумаас Батноров сумын чиглэлд иргэн М-ын жолоодож явсан “Портер 2” загварын бага оврын ачааны автомашинтай А /50 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг 01.06-ны өдрийн 05:30 цагт эхлүүлсэн. Мөн Говь-Алтайаймгийн Шарга сумын Улаан туг багийн “Гозгор цахирт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км-т/ 01.05-ны өдрийн 20:00 цагийн орчим мотоциклтой 1 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн 01.06-ны өдрийн 02:45 цагаас малчин Ц /28 настай, эрэгтэй/-г сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Холбоотой мэдээ