Дээд шүүх Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг хэлэлцэнэ | News.MN

Дээд шүүх Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг хэлэлцэнэ

Дээд шүүх Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг хэлэлцэнэ

Дээд шүүх Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын гомдлыг Баасан гариг /2021.01.08/-т 09.00 цагт Улсын дээд шүүх хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд хуралдуулахаар товложээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1159 дүгээр магадлалтай,Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох 24 хавтас хэргийг шүүгдэгч Б.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргал, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Б.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Н.Номтойбаярыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр"  шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч,  5.5 жилийн хорих ял оноосон  юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх Баасан гаригт хэлэлцэхээр товложээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1190 дүгээр магадлалтай, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох 18 хавтас хэргийг шүүгдэгч Ж.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Т.Энхбаяр, шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Д.Намсрайжав, М.Энхбаяр, шүүгдэгч Д.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасч, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-06 203.91.115.51

Хэний захиалга гэдгийг тогтоож, шүүсэн шүүгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ. Монголд улс төрийн хэлмэгдэл зогсох ёстой. Бид цөөхүүлээ. Энэ эрх мэдлийн төлөө дайн бол гадны явуулга, ийм байдалтай Монгол улс хэзээ ч хөгжихгүй.

Avatar

зочин 2021-01-06 192.82.69.228

Номтойбаярыг гаргах ёстой, арай хилс зүйл болсон. Эрдэнэбат сайд бол хуссан хүн шүү.

Avatar

Зочин 2021-01-06 202.9.46.177

sullaach ee. uursduu iim baidald orj helmegdeed ehleheer yah yum bol doo. hezee neg udur buh yum todorhoi bolno. ter ued nuuree haana hiih ve

Avatar

Зочин 2021-01-06 150.129.140.48

Эрдэнэбат нь Алтан загасны эмгэн Жоомхүүгийн хүслийг биелүүлээгүй тул түүний хонгилоор чирэгдсэн гэдэг юм билээ. Харин Номт нь Хуурандаагийн үнэн төрхийг илчилснийхээ төлөөсийг эдэлж байгаа гэсэн. Жоомхүү, Хуурандаа нар үйлийн лайгаа эдлэх нь цаг хугацааны л асуудал. Үйлийн үрийн хууль бол байгалийн хууль тул хэнийг ч ялгаварлахгүй.

Avatar

Доржоо 2021-01-06 202.126.89.83

Номтойбаяр яг үнэндээ бол шургаанд орсон ш дээ ирээдүйн ерөнхий сайд гэж хэлэгдэж байсан үнэхээр шудрага бас эр хүн болохоор

Avatar

ИХ БӨӨ 2021-01-06 202.137.131.81

UBS НАМЫН ТҮРҮҮВЧ БАЯН ЧОЙЖООГИЙН УУРХАЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ЦУЦАЛСАН НЬ ЭРДЭНБАТЫГ ЯЛ АВАХД ХҮРГЭСЭН НЬ ХЭНИЙГ ХЭРЭГТ ХИЙХ ҮҮ? ХЭНИЙГ ХЭРГЭЭС МУЛТЛАХ УУ? ГЭДГИЙГ ШИЙДДЭГ ХҮЧТЭЙГЭЭ ХАРУУЛСАН.ИЛТ ХЭРЭГ ХИЙСЭН ДОРЛИХЖАВ АЛТАНТУЯГ АЛТАН АВГАЙ , ХАМААТНАА ХҮЧИНДСЭН АЙМГИЙН АРСЛАН БӨХ ГЭЭД UBS НАМД ХАРЬЯТАНГУУД ХЭРГЭЭС МУЛТАРДАГ ОЛОН МЯНГАН ЖИШЭЭ БИЙ

Avatar

Kkkkkk 2021-01-06 83.20.231.208

Baavgai hun alsan zodson huchindsen asuudal nomguidurakt olon bii shuu dee

Avatar

Зочин 2021-01-06 66.181.161.123

Монголын шүүхээс шудрага ёс нэхээд байдаг. Мөн ч гэнэн хүмүүс юм ааа….
Бүх шүүгч нарыг нэг өдөр хөөж явуулаад цоо шинэ хүмүүсээр дахин бүрдүүлэх хэрэгтэй , Тэгэж байж л шудрага ёс тогтож , шудрага шүүх бүрднэ.

Avatar

irgen 2021-01-06 202.55.188.83

Shuuh tsagdaa naraa mungetei bayn .nasaaraa ideed barahgui mungetei humuusiig emgeelj bhaar.Zoeigiin hergeer hilseer horigdoj bga 2 hunii tulee ajillaasai.Nymbaatar jagsaal hgd sullana gj yriad bsan.Hudalchuudaa neg buyan hiigeech.

Avatar

иргзн 2021-01-06 202.179.26.88

Шүүх Хуралдаж дээрээс ирсэн даалгаврын дагуу Ялыг багасгах, үгүй бол Хэлмэгдсэн гээд Цагаатгах байлгүй дээ, Монгол улс Том Гэмт хэргийг хүлээн завшөөрсөн Улс болчихсон юм чинь дээ,

Avatar

Зочин 2021-01-06 66.181.189.241

.ЗОХИХ ЯЛАА АВАХ ЁСТОЙ. НОМТОЙБАЯР ХҮН АЛСАН ҮЙЛДЭЛЭЭ ДАВТСАН ЭТГЭЭД . ЭРДЭНЭБАТ Д МОНГОЛД ХУУЛЬ ЁС БИЙ ГЭЖ СОЙЛГУУЛ

Avatar

Зочин 2021-01-06 124.158.96.199

Номтойбаярыг илт хэлмэгдүүлсэн. Цагаатгах ёстой. Бусад нөхдүүдэд бол бол хийсэн луйвар байгаа байхаа.

Avatar

иргэн 2021-01-06 202.21.109.48

Хүрэлсүхийн дүү нар ..хамаатангуудын .. Австралид их мөнгөөр наймаа хийсэн гэж хэвлэл . мэдээлэлээр шуугисан ..шалгасан болов уу.. шалгаад ил болгооч тэгэхгүй бол Сонгуульд нэр дэвшвэл …сайхан унана даа …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж