Дээд шүүх Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Дээд шүүх Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг хэлэлцэнэ

Дээд шүүх Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын гомдлыг Баасан гариг /2021.01.08/-т 09.00 цагт Улсын дээд шүүх хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд хуралдуулахаар товложээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1159 дүгээр магадлалтай,Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох 24 хавтас хэргийг шүүгдэгч Б.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргал, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Б.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Н.Номтойбаярыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр"  шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч,  5.5 жилийн хорих ял оноосон  юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх Баасан гаригт хэлэлцэхээр товложээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1190 дүгээр магадлалтай, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох 18 хавтас хэргийг шүүгдэгч Ж.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Т.Энхбаяр, шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Д.Намсрайжав, М.Энхбаяр, шүүгдэгч Д.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасч, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж