Үрчилж авсан ой дөрвөн сартай охиноо удаа дараа зодож хүчирхийлж үхэлд хүргэсэн асуудал Өмнөд Солонгосын нийгмийг цочроогоод байна. Энэ хэрэг 2020 оны аравдугаар сарын 13-нд болсон ч өнгөрсөн Бямба гаригт “SBS” телевизээр Жон Ин охины харамсалтай үхлийн талаар "Хариултгүй асуултууд" нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг гартал хэн ч уг хэргийн үнэн шалтгааныг мэдээгүй байв.
Нэвтрүүлэг цацагдсаны дараа охиныг өргөж авсан эцэг эх болон Жон, Анн нарыг Сөүлийн цагдаагийн газар баривчилж, баривчилгааны үеэр олон зуун иргэд болон сэтгүүлчид цугларчээ. Сөүлийн цагдаагийн газрын мэдээлснээр, мөрдөн байцаалтын явцад Жон Ин охины эцэг эх өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлж байсан ч охин бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэдгийг нотлох 800 гаруй видео бичлэг олдсон байна. Мөн задлан шинжилгээгээр "гадны нөлөөтэйгөөр хэвлийд гэмтэл учруулсан" болох нь тогтоогджээ.
Хамгийн аймшигтай нь охины эцэг эх хэдхэн сарын өмнө “EBS” телевизийн “Энгийн нэгэн гэр бүл” хэмээн нэвтрүүлэгт орж, олонд танигдсан байв. Нэвтрүүлгийн үеэр аз жаргалтай гэр бүлийн дүр эсгэн “Зөвхөн алдартнууд ч төдийгүй энгийн хүмүүс ч хүүхэд үрчилж аваад жаргалтай сайхан амьдарч болдгийг харуулахыг хүссэн” хэмээн ярьж байжээ.
Охины эцэг эх охиныг зодох бүртээ гар утсан дээрээ бичлэг хийдэг байсан нь эцгийнх нь утаснаас илэрсэн ба охин нас барах үедээ ходоод нь задарсан байжээ. Ингээд хүчирхийлэгчид хэргээ хүлээж, тус улсын нийгэм тэр аяараа хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг шаардан цахим сүлжээнд “Уучлаарай Жон Инаа” хэмээх давалгаа өрнүүлж, Хөх ордонд шаардах бичиг хүргүүлжээ. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг давалгаанд тус улсын энгийн иргэдээс эхлээд урлаг соёлынхон, алдартнууд гээд олон зуун мянган хүн нэгдэж дуу хоолойгоо хүргэсэн байна.
Энэ хэрэг тус улсын эрх баригчдын сонорт хүрч, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин харамсч буйгаа илэрхийлээд дахин ийм хэрэг гаргахгүйн төлөө ажиллаж, хууль эрх зүйн орчноо сайжруулахаа амласан байна. Холбогдох хууль хяналтын байгууллагууд ч иргэдээс ирсэн гомдлыг хүлээн авч, цаашид хянамгай ажиллахаа илэрхийлжээ.
Учир нь охиныг бие махбодийн хүчирхийлэлд өртөж байгааг асрамжийн газрын ажилтнууд телевизийн нэвтрүүлгийн дараагаас анзаарч цагдаагийн байгууллагад хандсан ч хэрэгт хойрго хандаж, сайн шалгаагүй өнгөрсөн нь охины үхэлд мөн нөлөөлсөн гэж иргэд үзэж байгаа юм. Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа ба хэрхэн шийдэгдэхийг нийгэм даяараа сэтгэл түгшин хүлээж байна.
ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЧУУД ТАЙВАН АМЬДРУУЛАХГҮЙ
Дээрх хэрэг ил болохоос хагас сарын өмнө тус улсын түүхэн дэх хамгийн аймшигтай хүүхэд хүчирхийлэгч этгээд 12 жилийн дараа суллагдсан асуудал мөн иргэдийг ихээхэн бухимдуулсан. Түүний хэрэг үндэсний хууль тогтоох байгууллагыг шоронгоос суллагдсан бэлгийн хүчирхийлэгчдэд зориулсан шинэ дүрмийг бий болгоход хүргэсэн. Чо Ду Соны үйлдсэн аймшигт хэргийг жигшиж зэвүүцсэн иргэдийн уур хилэн намжаагүй байхад дахин нэг бяцхан зүрх эндсэн нь нийгмийг улам цочроосон юм.
Суллагдсан даруйдаа Чо Ду Сон төрөлх хотдоо эргэн суурьших хүсэлт гаргасныг нь иргэд эсэргүүцэж, гэрийнх нь гадаа цугларч заналхийлж байв. Түүнийг суллагдах үед ч хэдэн зуун хүн цугларч, түүний сууж явсан машин руу дайрсан юм.
Үндэсний Ассемблейгаас "Чо Ду Соны хууль" гэгдээд буй хуулийн төслийг баталснаар хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтнүүдийг шөнийн болон хичээл тарах цагаар гэрээсээ гарахыг хориглосон билээ. Хуулиар ийм төрлийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг сургуулийн ойролцоо явахыг хориглодог.
Тус улсын түүхэн дэх хамгийн хэрцгий хэрэгт тооцогддог энэ хэрэг 2008 онд болсон ба тухайн үед 57 настай байсан Чо Ду Сон нэгдүгээр ангийн сурагч охиныг сургууль руугаа явж байхад нь барьцаалж сүмийн ариун цэврийн өрөөнд хүчирхийлсэн байна. Охины гэдэс дотрыг цувуулж, эргээд шалны модоор чихэж орхисон байв. Хэдий хохирогч охин өдгөө амьд ч нарийн гэдсээ тэр чигт нь авхуулж, насан туршдаа гуурстай амьдрах болсон юм. Энэ хэргийн талаар кино хүртэл гарч байсан билээ.
Тухайн үедээ согтуу байсан бөгөөд "юу ч санахгүй байна" гэж мэдүүлсэн Чо Ду Соны хэргийг хөнгөлж, 12 жилийн ял оноосон нь хэтэрхий хөнгөдсөн гэж иргэд үздэг. Түүнийг суллагдахад электрон бугуйвч зүүлгэсэн ба долоон жилийн турш цагдаагийн хараа хяналтад байхаар болсон. Цагдаагийнхан түүний гэрт болон ойролцоох гудамж талбайг олон арван хяналтын камер суурилуулж, цагдаагийн эргүүлийг нэмж байрлуулжээ. Энэ нь зөвхөн түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхээс гадна иргэдийн айдас түгшүүрийг намжаах, мөн түүн рүү иргэд халдахаас хамгаалсан явдал байв.
Чо Ду Сон суллагдсаны дараа Ерөнхийлөгчийн тамгын газрын вэбсайтад 600 мянга гаруй хүн гарын үсэг зурж, хэргийг дахин хэлэлцэхийг уриалж, түүнийг нийгэмд буцааж оруулж болохгүй хэмээн шаардаж байв. Гэвч Засгийн газар татгалзсан хариу өгчээ. Мөн иргэдийн зүгээс аливаа гэмт хэргийг шийдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлдэг явдлыг таслан зогсоохыг шаардаж байв. Энэ асуудал одоо ч маргаантай хэвээр байгаа бөгөөд иргэд шударга шүүхийг шаардсаар байна.
Ийн Солонгосын нийгэмд хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, хүүхдийг хохироосон бол хариуцлагыг нь нэмэгдүүлэх, хуулиа чангатгах хөдөлгөөн өрнөж эхлээд байна. Хүмүүс жагсаал цуглаан, Хөх ордонд бичиг хүргэх, сошиал давалгааг үүсгэж байна. Тэдний тэмцэл үр дүнгээ өгөх болов уу.
Эх сурвалж: BBC, SCMP
Зочин 2021-01-06 202.55.188.46
Болсон явдалаас сэдвэлсэн аймшигтай кино олныг цочроож бсан нь бодит түүхээс сэдэвлэсэн бна
Зочин 2021-01-06 211.36.132.194
P***a gej Tegeed urtaas urt comment uldeegeed, ugleed bailgui oorsdiigoo oorchiltsgoo
South Korea ulsad ajillaj amidragch 2021-01-06 59.153.113.81
Temtsegch ornii irged iim l bna Mongold bol shal uur shudraga bus zuiliig harsan ch haraagui met engiin nomhon honin sureg irgedt alivaa yumruu amarhan tuilshirna amarhan martna
South Koread ajillaj amidragch 2021-01-06 59.153.113.81
Temtsegch ornii irged iim l bna shudraga bus zuilt hezeech evlerehgui Mongold bol shal uur harsan ch haraagui met engiin nomhon honin sureg irgedt neg ymruu tuilshraad amarhan martna undesnii ayulgui bdl mash sul doroi
Архангайхүү 2021-01-06 192.82.76.132
Гайхамшигтай ард түмэн шүү ! Хөдөлмөрлөж ч чаддаг, тэмцэж ч чаддаг. Эрх чөлөө, ардчилал, хөгжил дэвшлийн жинхэнэ бэлэг тэмдэг болсон ард түмэн ! Яриад байдаггүй, хийдэг, зөв юмны төлөө эвтэй, атгасан гар шиг хүчтэй байж хөгжлийн оргилд хүрсэн, одоо бол юу ч гараад ирсэн, ямар ч аюултай тулгарсан ийм байхад яахав дээ, ялж л таарч байгаам.
Асуудал том ч байсан, бага ч байсан ингэж л тэмцдэг юм байна. Мөн ч олон үйл явдлаараа харуулж байна даа , МАНАЙХААН !!!
ur k frnd fk u bmers 2021-01-06 64.119.20.15
thh harin manai mongolchuud socialiin araas tom tom hutsana uuniii orond solongoschuud shig temtseh heregteishd
Хүчэрхийлэл байхгүй болоосой 2021-01-06 192.82.78.253
Гэхдээ мэдээгээ зөв орчуулж оруулах хэрэгтэй ходоод биш нойр булчирхай нь тасарч, 7-8газарт яс нь хугараад эдгэрч байсан, дотор цус алдалт ихтэй байгаад тэр газраа дахиж цочирол авсанаар нас барсан. Мөн зурагтын нэвтрүүлгийн дараа биш 5сард цэцэрлэгийн багш нь цагдаад хандсан ч хуульнд хөхөрч хавдсан гэмтлийг хүүхдийн хүчэрхийлэл гэж үздэггүй болон эцэг эх нь юмнаас унасан гэж хэлээд буцаасан 9н сард дахиад цагдаад хүүхдийн асран хамгаалах газар мэдэгдсэн ч мөн сулласан. Сүүлд нь эмч мэдэгдсэн
Зочин 2021-01-06 66.181.161.78
Монголд бол хэсэг шуугиад л өнгөрдөг ямар ч дорвитой арга хэмжээ авдаггүй хүүхэд амь насаараа хохироод л өнгөрдөг нь маш харамсалтай
hmm 2021-01-06 150.129.142.246
er ni heregtnvvdiig amid bailgah yamar heregtein tertee tergvi delhii hvn amaa diilehgvi bhad
Зочин 2021-01-06 66.181.184.96
энэ хүрээнд нямбаатарыг туг тахихад тохирох сэдэв. Нямбаатарыг төрийн бүх албанаас хөөх ёстой. Эмэгтэй ИХ гишүүд юу хийж байна. Уухилаад ухаангүй байгаан биш үү
Монгол хүн 2021-01-06 118.219.123.155
Нийгмийг цочроосон, жигшээсэн, иймэрхүү хүн хогнуудад цаазын ял өгч, ялыг гүйцэтгэхдээ зүгээр алахгүй, маш хүнд хортой нөхцөлтэй ажил хийлгэж, баашилж ажиллахаа зогсоовол шууд эхний өдөрт хэрэв хамт хоригдож буй хүн хогнууд байвал тэднийх нь нүдэн дээр газар дээр нь ухаан алдтал нь зодож, камерт нь аваачиж шидэж орхиод, маргааш нь ажиллахгүй баашилж, эсвэл ажиллах чадалгүй болсон байвал цаазын ялыг гүйцээж зодож а**х хэрэгтэй. Чингисийн үед бол ураг удмаар нь хүйс тэмтэрнэ.
хэхэ 2021-01-06 66.181.186.163
Монголд ийм хэрэг хэд хэд гарсандаа
Gremix 2021-01-06 103.229.121.105
Чингисийн удам гэж хөөрөөд байдаг лалруудаас л дээр юм даа с** монголыг х****л идэг
хэхэ 2021-01-06 66.181.186.163
Чингисийн удам угсааныхан маань одоо мөөрөх л үлдээд байх шив
ЗОЧИН 2021-01-06 202.9.46.127
нэг доор 100 с дээш тооны иргэд санал нэгдэн гэмт этгээдийг а**х эрхтэй байхаар хуульд тусгах хэхэргтэй тэхгүй бол шүүх хахууль аваад гэмт хэрэгтнүүд удахгүй гарч ирээд дахиан гэмт хэрэг үйлддэд байгаа цааз үгүй болхоор одоо гэмт хэргтнүүд гажиг юмнууд жаргалтай байгаа тиймээс чеченнүүд шиг сум бүр ахмадын зөвлөлтэй болохгүй байгаа этгээдийг тэндээ асуудлыг нь шийдээд газарт булах эрхтэй байхаар хуулчлмаар ббайна тэгж байж нийгэм хариуцлагатай болно
MONGOL 2021-01-06 202.126.88.138
Shijgiin yumnuud
Зочин 2021-01-06 192.82.76.3
солонгосчууд шиг хэрэг хийсэн нэгэн рүүгээ дайрдаг болцгооё. монгол сэтгүүлчид хохирогчийн зургийг тавьж нүүр хийх газаргүй болгодог. гэмт хэрэгтний зургийг тавьж байгаарай
Зочин 2021-01-06 192.82.76.3
монголд байнга л хүүхдэн хэрцгийгээр алж бдаг шдээ. энэ солонгосчууд юун сүртэй юм.
Зочиг 2021-01-06 192.82.77.67
Өөрөө бас хүчирхийлэгч үү
Зочин 2021-01-06 192.82.68.16
surtei yum? iim aimr zuiliig umuurch bolno gjuu? ahij iim asuudal btgi garaasia gj solongoschuud temtsej chadaj bhd ta odoo surtei yum mongold bnga ingedg gj bgnmu, tanishig nowshnuudas bolj iimrhgu nowshnuud dewerch dawarch hereg uildej bgaa yum!!
zochin 2021-01-06 192.82.68.16
surtei yum? ahij iim hereg btgi garaasai gsn dee solongoschuud negniihee tuluu ingj temtsej bhd. tanii heldegeer bnga garaad bgaa hereguud huhdin hucherhiilluud tani shig yumnuudaas bolj dewerch, dawarch ihsej bgaa yum. teneg mn!
Зочин 2021-01-06 66.181.183.161
Za sorry arai ch bas shuu bas ih muu sanaatai gar bh nee chi
Zochin 2021-01-06 35.154.189.188
😭😭
Зочин 2021-01-06 64.119.24.33
Хүүхэд хүчирхийлэгчид, найз бүсгүйгээ өндөрөөс шидэгсэд, улс төрчийн захиалгаар бусдыг дарамталж ээжийг нь хүртэл хутгалж гэмтээгсэд… ял шийтгэлгүй, бидний дунд зүгээр л инээгээд л явж байна даа. Цагдаагынхан болон хуулийнхан гол өөгшүүлэгчид. Гомдол гаргаад, өмгөөлөл шийдэл тусламж хүсээд байхад, "гэмт хэрэг гараг, тэгээд л асуудлыг барьж авъяа. Одоогоор арай бие биеэ алчихаагүй биз дээ…." гэнэ шүү дээ. Ийм хөлдүү хахир харгис зарчимтай хуулийнхан, гэмт этгээдүүдээсээ долоон дор…
Хүүхэд 2021-01-06 66.181.161.92
Солонгос улсаас суралцмаар юм. Монголдмаш олон аймшигтай хэрэг гарч байгаа ч хэн ч тоохгүй хов жив болгоод л мөнгөтэй нэгэн буруугүй болоод гэмгүй болчдог. Ийм байхаар яаж хөгжих билээ дээ.
Монгол 2021-01-06 64.119.19.163
Манайд хүүхэд хүчирхийлж алсан хэрэг хэд гарлаа? Тийм адгуусуудыг зүгээр л цаазалж орхих хэрэгтэй. Гэтэл Элбэгдорж зэрлэг адгууснуудын талд орж цаазын ялыг үгүй болгосон. Олон улсад нэр хүнд олж, нэг их ардчилсан хүн болох л гэж тэр шүү дээ. Манайхны бишхэн шүтдэг АНУ-д цаазын ял хэвээр байгаа биз дээ? Тэгэхээр илэрхий ийм аймшгийн хэрэг үйлдэгчдийг цаазлах хэрэгтэй.
Зочин 2021-01-06 66.181.161.43
Ийм муухай мэдээлэл битгий оруулж бай Амгалантуулаа
Зочин 2021-01-06 103.26.193.92
Dandaa goy medee sonsoj amidarkaad bgamu???? Tiim bolhoor manainulsad iim ih huchirhiilel bgam shdee. Hunuus muuhai muunum bitgii yari bitgii bich gd hav daraad hudlaa hooson shilen ordon bariad neeh shan niigemd amidarch bgam shg tusuulud
Зочин 2021-01-06 103.26.193.92
Jj
Zochin 2021-01-06 66.181.161.86
Albaar huuhdiig tamalj tarchlaah gej orgoj awdiinmu oorsdiinh ni ohin zugeer l bdag dag uneheerr hunij aris nomorson araatanguud yumdaa
зочин 2021-01-06 202.126.90.8
solongos oron ugasa mundag temtzdeg yumbnlee manai mongold bass hvchin gazar awj bgashdee hvmvs bid narrative temtzej chaddagvi bolho uulna solongos uls shig temztdeg bol mash vr dvn garnada
Зочин 2021-01-06 203.91.118.150
Яасан гэж энэ вэ. Нялх амьтан ямар буруутай гэж. Үнэхээр сэтгэл өвдөөд амьдрах арга алгаа.
зочин 2021-01-06 202.179.27.115
монголд ингэж тэмцдэг болоосой. Ямар ч ашиггүй сошиалаар л харааж зүхдэг
Зочин 2021-01-06 202.55.188.99
Ээ хөөрхий дөа
Бат 2021-01-06 202.55.191.40
Монголд бол хуулиндаа заагаад өгчихсөн байгаа 14 нас хүрсэн л бол хүчиндээд өөрөө хүссэн гээд хэргийг хаачихдаг.
Эвий 2021-01-06 192.82.68.13
Эвий дээ нялх амьтан. Муу адгууснууд