Өнөө цагт хүн бүр шинэхэн органик хоол хүнс хэрэглэх хүсэлтэй болсон. Уг хүслийг гүйцэлдүүлэх нэгэн сонирхолтой бүтээл гарчээ. Энэ нь шилэн хүлэмж дотор ургаж буй ногоо. Гэхдээ энэ хүлэмж дэлгүүр дотор байрлаж буйгаараа онцлог. Infarm нэртэй уг шинэ үйлчилгээг дэлгүүр доторх ферм хэмээн онцлоод байгаа ба хамгийн анхных нь Берлин хотын Metro дэлгүүр байрласан байна. Ингэснээр хэрэглэгч ургаж буй ногоонуудаас сонгон худалдан авах боломжийг бүрдүүлж өгчээ.
Ургаж буй шинэхэн ногоог хүмүүс хамгийн их сонгож байгаа учраас цаашид энэхүү дэлгүүр доторх фермийг илүү олон дэлгүүрт байрлуулж, сүлжээ болгон өргөжүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.
Т.МӨНХ