“ГССҮТ-ийн эмч, ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан” | News.MN

“ГССҮТ-ийн эмч, ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан”

“ГССҮТ-ийн эмч, ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан”

“ГССҮТ-ийн эмч, ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан”

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр /2021.01.05/ тандалт хийж, бүх эмч, ажилчдаас PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Тус эмнэлгийг нэгдүгээр сарын 5-нд 18.00 цагт хамгаалалтад авсан байна. Баянгол дүүрэгт байрладаг энэ эмнэлэгт шинэ голомт болоод байгаа “Ачтан элит клиник” эмнэлгийн эмч ирж өвчтөн үзсэн байна.

Тиймээс зайлшгүй тандалт хийх шаардлагатай гэж үзжээ. Тухайн эмчийн үзсэн хүн болон ойрын хавьтал болсон хүмүүсээс PCR шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан талаар тус эмнэлгийн захирал Э.Галбадрах мэдээллээ. Тэрбээр “Манай эмнэлгийг тусгаарлаагүй. Тандалт л хийсэн. Манай ажилчид бүгд PCR шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу шөнөдөө гарч, бүгд сөрөг гарсан” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-06 223.62.175.173

Зарим хүмүүсийг 7-8 аваал халдвартай гарлаа гэдэг биз дээ.

Avatar

зочин 2021-01-06 192.82.73.25

гэмтлийн эмч ажилтнуудыг харахаар өрөвдөөд байдаг юм. Дайны талбарт байгаа торгуулийн суман шиг байдаг юм.

Avatar

Зочин 2021-01-06 192.82.70.229

Амбасэлмээ гуай 7-8 шинжилгээ авач байгаад гаргаад ирнэ

Avatar

Зочин 2021-01-06 202.21.98.238

UDAHGUI HOYORDOH, GURAVDAH SHINJILGEEGEER GARAAD EHELNE DEE. TUSGAARLAH L YOSTOI!

Avatar

Зочин 2021-01-06 202.179.26.16

За ашгүйдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж