Талийгаач охины хойд эцэг хэргээ хүлээжээ | News.MN

Талийгаач охины хойд эцэг хэргээ хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Талийгаач охины хойд эцэг хэргээ хүлээжээ

Талийгаач охины хойд эцэг хэргээ хүлээжээ

Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амиа алдсан охиныг гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон нь батлагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач охины хойд эцэг нь хэргээ хүлээсэн бөгөөд шүүх хурал нь шинэ оны өмнө товлогдсон боловч хойшлогдоод байгаа ажээ.

Хэргийн талаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Батжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Есөн настай охин хойд эцгийнхээ гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг 2020 оны есдүгээр сард гарсан. Энэ хэргийн шүүх хурал шинэ оны өмнөхөн болох байсан ч хойд эцгийн тал өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас хойшлогдсон. Шүүх хурал нэгдүгээр сарын 14-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болно. Манай байгууллагаас хууль ёсны төлөөлөгч, нэг өмгөөлөгч шүүх хуралд оролцоно. Хойд эцэг нь хэргээ хүлээсэн. Одоо шоронд саатуулагдаж байгаа” гэв.

Талийгаач охины эгчийг урьдчилсан шинжилгээнд хамруулахад ил харагдах шарх сорви илрээгүй. Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр гар болон хавирга өмнө нь хугарч, эдгэсэн байсныг тогтоосон тухай мэдээлж байсан.

Харин энэ талаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Батжаргал мэдээлэхдээ “Хууль хяналтын байгууллагын дүгнэлт, шинжилгээ болон ээжийнх нь өгсөн мэдүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй эгч нь хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдоогүй. Хэрэв эгч нь хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон бол манай байгууллагаас хууль ёсны төлөөлөгч томилогдон ажиллах ёстой” гэсэн юм.

Талийгаач охин өөрөө эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн ч харамсалтай нь тусламж авч амжилгүй нас барсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Тэрээр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан. Тухайн үед холбогдох мэргэжлийн байгууллагууд ажлаа сайн хийгээгүйгээс хүүхдийн амь нас хохирсон талаар шүүмжлэл дагуулж байв. Одоо талийгаач охины ар гэрийнхэнд хорооны хамтарсан баг 14 хоногт нэг удаа хяналт тавьж, ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.

Дашрамд дурдахад, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа есдүгээр сарын 22-нд УИХ-ын гишүүдэд энэхүү хэрэг явдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ “Шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очиж яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай.

Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон гэж урьдчилсан байдлаар үзэж байна” гэж мэдээлж байсан юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-06 43.228.131.45

ГАДАРГУУТАЙ ЗҮЙЛЭЭР ХҮЧТЭЙ ЦОХИСОН Ч ГЭХ ШИГ ХОРООНЫ ЦАГДАА НИЙГМИЙН АЖИЛТАН БАГШ СУРГУУЛИЙН АЖИЛТНУУД АЛБАН ҮҮРЭГТЭЙЙ ХАЙНГА ХАНДСАН БАЙНА. ШОРОНД НЬ ЯВУУЛ

Avatar

zochin 2021-01-06 43.242.243.180

iim adguusnuudiig umguulj bga umguulugch bas adguus l bga tuunees bish iim yumnuudiig heden haltar tugrug abah gej umguuluud suuj bh hun chanartai hun baihgui l bolob uu

Avatar

/*-*/ 2021-01-06 49.0.212.165

Гадаргуутай зүйл гэж юу вэ, Гадаргуугүй зүйлээр цохихгүй дээ ха ха ха

Avatar

Баагий 2021-01-06 202.179.25.154

Ямар ч өршөөлгүй бүх насаар нь хорих ял Монголд байдаггүй юм уу? Эсвэл 200-300 жил хорих ял өгөх хэрэгтэй. Тэгээд ерөнхийлөгч өршөөл үзүүллээ гэхэд нэг ерөнхийлөгч хамгийн дээд тал нь 5 жил ч юмуу өршөөл үзүүлдэг болгож хуульчлах хэрэгтэй. Ийм адгууснуудыг тийм амар үхүүлж болохгүй, үйл тамаа амьддаа ч эдлэх нь зүйтэй. Тэдэнд хүн ёсоор амьдрах эрх байхгүй. Энэ бол хүн буудаж алснаас ч дор гэдэг нь ойлгомжтой. Тэдэнд хүн буудаж алсан хүнд өгсөнтэй адил ял өгч болохгүй

Avatar

Зочин 2021-01-06 69.47.44.250

Gadarguutai zuil 12 huruu gedes geh met tenegleld tseg tavih redaktor baihgui yu?

Avatar

Зочин 2021-01-06 192.82.71.213

ЭЭЖЭЭС НЬ ГАДАНА АНГИЙН БАГШ СУРГУУЛЬ ХОРООНЫХ НЬ НИЙГМИЙН АЖИЛТАН ЦАГДААГИЙН ХАМТАРСАН БАГ МАШ МУУ АЖИЛАА ХИЙСЭН БАЙНА . ХӨӨРХИЙ БЯЦХАН ОХИН ТОМЧУУЛ ТООХГҮЙ БАЙГААД ЯМАР ИХ ЦӨХӨРЧ ГОМДОЖ БАЙСАН БОЛ ДОО !

Avatar

Зочин 2021-01-06 202.126.88.213

Удаа дараа хэрэг үйлдэж шоронд сууж байсан, харах царайны хүйтэн амьтан байна билээ дээ. Ийм хүнд эмэгтэй хүн дурлаж, охидуудаа зодуулж байгааг нь харсан ч чимээгүй байгаад байдаг нь сонин шүү. Үүнийг тэгээд хайр, дурлал гээд байгаа юм уу даа. Эсвэл оройгүй т1.

Avatar

Зочин 2021-01-06 103.57.94.93

Ямар ч гэр бүлийг хөндлөнгөөс байнга хянана гэдэг хэцүүлдээ.

Avatar

P 2021-01-06 67.161.146.209

Huuhed huchirhiilegchded shuud tsaazaar avah yali og!

Avatar

мөнхөө 2021-01-06 103.9.90.130

хүн биш араатанд хүнд ял өгөх хэрэгтэй

Avatar

Hfh 2021-01-06 122.201.24.127

Emegchinguud ni huuhedtei bol hunee tanij medej bj bavaltsaach. Huurhii dagavar huuhduud

Avatar

Зочин 2021-01-06 202.179.27.201

ҮНЭН ШД. ӨМНӨ НЬ НЭГ УДАА АЛДЛАА БОЛОО Ш ДЭЭ. ДАНДАА НОВШНУУДТАЙ ХАМТ БАЙХГҮЙ БОЛ ҮХЧИХ ГЭЭД БАЙНА УУ ТА НАР. ЭНЭ ХҮЧИРХИЙЛЭГЧ НАР НЬ БАГАДАА ДАНДАА НУСААКУУД БАЙСНУУД НЬ. ЖИНХЭНЭ АТАМАН ХЭЗЭЭ Ч ӨӨРӨӨСӨӨ ХҮЧ ДОРОЙ ХҮНД ТОМОРЧ ЧАДАХГҮЙ. БИ ӨӨРӨӨСӨӨ ЖИЖИГ БИЕТЭЙ ЗАЛУУТАЙ МУУДАЛЦАХААР ГАР ХӨЛ ХӨДЛӨХӨӨ БАЙГААД ХӨШЧИХДӨГ. ХҮМҮҮС Ч ТЭР ЦАГДАА НАР Ч ТЭР ЧИ ИЙМ АМЬТАНД ГАР ХҮРЛЭЭ ЭНЭ ТЭР БОЛИОЧЭЭ ГЭЭД СҮЙД БОЛДОГ ДОО.

Avatar

Бат 2021-01-06 202.55.191.40

107.77.173.28 Энэ нөхрийг цагдаагын байгууллага тагнуул анхааралдаа авхад илүүдэхгүй л юм байна

Avatar

Зочин 2021-01-06 107.77.173.28

Битгий балайр….Би удаан хугацаагаар хорьж бие сэтгэлээр нь тамлан зовоож хэрэг хүлээлгэдэг бузар булайг биеэрээ амссан хүн байна….монголын цагдаа цагдаа юм уу?

Avatar

Зочин 2021-01-06 66.181.183.223

odoo hyanalt taviad bhdaa yahav de, icheech. shorongoos garch ireexdaramtlaad bga yum uu, terhulgaich ni.. yumnii daraa ingej hudal surjignehee boli

Avatar

Зочин 2021-01-06 192.82.66.172

өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг одоо нэг их эргэж тойрч гэнэ

Avatar

Зочин 2021-01-06 192.82.70.80

Хүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэж хүнлэг ёсны харилцаа байдаг юм. хэрэг хийгдсэний дараа л гэмт хэрэг болдог . үйлдэгдэхээс нь өмнө яаж мэдээд гэрт нь очоод сууж байх вэ? Бид өөрсдийгөө гэмт хэргээс урьдчилан хамгаалах ёстой. Хүнээ таньж, ухаалаг шийдвэртэй алсын бодолтой байх нт чухал. Үүргийнхээ дагуу ажил хийж байгаа хүмүүсийг өөнтөглөж бодлогогүй үг хэлж байна гэдэг өөрөө халдлагат өртөхөд ойрхон байнаа л гэсэн үг

Avatar

Зочин 2021-01-06 107.77.173.28

Сталины үеийн технологиор хүнийг удаан хугацаагаар хорьж,сэтгэл санаагаар унагаж дарамталж Хэрэг хүлээлгэх биш…..Гэмт хэрэг гэдгийг нотлох баримтуудаар нотлох ёстой

Avatar

Зочин 2021-01-06 202.21.98.238

Yag yu ch geed bgaa yum. Cham shig yumnuud uursduu huchirhiilel hiideg l******d biz!

Avatar

Зочин 2021-01-06 192.82.71.213

НОТЛОХ БАРИМТ , АМЬД ГЭРЧ НЬ БАЙНА БОЛОХ УУ ?

Avatar

Зочин 2021-01-06 103.57.94.24

Уулна үнэн манай эрүүгийн цагдаа нарны эрүүдэн тамалж хэрэг тулагдах.мөрдагч нарны хорионо сунгана ар гэрийхнийг чинь датна гэж хэрэг тулгадаг.харьн энэ хэрэг дээр бол тодорхой шдээ.угаасаа хүчирхийлэгч архины хамааралтай удаа дараа хүчирхийлдэг байсан гээд.ийм хүмүүсд бол нар үзүүлж болохгүй.бид ирээдүүгээ хайрлаж нялах үрсээ хамгаалах ёстой.

Avatar

Зочин 2021-01-06 202.9.40.78

Бага ангийн жаахан сурлага муутай хүүхэд сэтгэгдэл бичээд байгаа юм уу даа,ямар их алдаатай бичдэг юм бэ,эцэг эх нь хичээл номонд нь анхаараачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж