Хүүхдийн фондын мөнгийг хүүхдэд нь зарцуулъя! | News.MN

Хүүхдийн фондын мөнгийг хүүхдэд нь зарцуулъя!

Хүүхдийн фондын мөнгийг хүүхдэд нь зарцуулъя!

Хүүхдийн фондын мөнгийг хүүхдэд нь зарцуулъя!

Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг 48 жилийн дараа дахин байгуулав. Фондын анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг хуучин оны заагт /2020.12.30/ зохион байгуулсан билээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хөрөнгө цуглуулах Монгол туургатан уран бүтээлчдийн цахим тоглолтын хандивын дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цуглараад буй. Энэхүү фондод өнөөдрийн байдлаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага хандив өргөжээ. Хүүхдийн төлөө гэх тодотголтой уг фонд нь “хүүхдийн нэр барьж мөнгө угаах арга биш биз” гэх хардлага, шүүмжлэл ч олон нийтийн зүгээс гаргасан.

ХАНДИВЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНД ШИЛЖҮҮЛЭХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээлснээр улсын хэмжээнд бүртгэлтэй 21 мянга гаруй төрийн бус байгууллага /ТББ/-аас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 орчим л байдаг гэх.

Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагуудаар дамжуулан мөнгө угаадаг гэх асуудал нь Монгол Улс саарал жагсаалтад орох нэг шалтгаан болжээ. Энэ ч үүднээс ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд шилжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.

Тэрбээр “Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино. УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компаниуд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа" гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.

 “Хүүхдийн төлөө фондыг Соёлын яам санаачилж, ТББ-ыг Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар, "Sound of Mongolia" продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан.

Соёлын яамны мэдээлснээр одоогоор хандивт цугласан хоёр тэрбум орчим төгрөгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах гэнэ.

ХАНДИВЫН ДАНСАНД ЦУГЛАСАН ХӨРӨНГИЙН ЗАХИРАН ЗАРЦУУЛАЛТАД ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ

Соёлын дэд сайд М.БАТБАЯР: 

-Монголчууд бид сүүлийн 30 жил хүүхдэд зориулсан орон зайг хумьж, үгүй болгосон. Хүүхдийн гэх тодотголтой зүйлсээ устгаж, байхгүй болгосон. Үүнийг хүн бүр мэднэ. Иймд Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг дахин сэргээхээр Засгийн газрын тогтоол гарсан. Хүүхэд залууст зориулсан энэхүү фондод цугласан хөрөнгөөр бүтээн байгуулалт өрнүүлэхэд нийт 43 мянга гаруй хүн дэмжээд байна. Энэхүү фондод анхны хандив цуглуулахад уран бүтээлчид чин сэтгэлээсээ дэмжиж, арванхоёрдугаар сарын 30-нд цахим тоглолт зохион байгуулсныг та бүхэн мэднэ. Одоогоор хандивын дансанд 2 тэрбум орчим цугласан.

Хандивын мөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг бүтээн байгуулалтад зарцуулна. Ирэх дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Иймд хандивт цугласан мөнгийг захиран зарцуулах асуудалд эргэлзэх хэрэггүй. Харин нэр бүхий УИХ-ын гишүүний байр суурьтай санал нийлэхгүй.

Хүн төрөлхтөн ирээдүйн төлөө бүтээн байгуулалтад бодлого чиглэл боловсруулж ирсэн.Бид бүхэн хүнд хэцүү үед ч 1940-өөд онд Дуурийн театраа байгуулсан түүх бий. Тиймээс  нөхцөл байдал хүндхэн байгаа ч өнөөдөртөө биш  ирээдүйд хүүхдэд зориулсан орон зайг бүтээнэ гэлээ.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС ИЛҮҮ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛД АНХААРЛАА ХАНДУУЛ!

Монголчууд хүүхдийнхээ төлөө за хэмээн дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бүтээн байгуулалтаас илүүтэй өнөөдөр “Хүүхдийн төлөө фонд”-д цугласан мөнгөөр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарах бодит ажил хэрэгтэй.

Тухайлбал, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг эх орондоо эмчлэх зорилго бүхий “Зүрх мартахгүй” төсөлд тус сангийн хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхэд л олон мянган бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэнэ. Энэ тухай “Сонгдо” эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Болдсайхан цахим хуудастаа санал дэвшүүлжээ.

Түүний хэлснээр “Хүүхдийн төлөө фонд”-д цугласан хөрөнгөөс тодорхой хувийг “Зүрх мартахгүй” төсөлд олгоход бяцхан зүрхний төлөө зориулах гэнэ. Цаашилбал, хөл хорионы улмаас гэртээ “хоригдож” буй хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орох, хүчирхийлэлд өртөж байгаа нь нууц биш. Хаалттай хаалганы цаана хайртай дотны хүнийхээ гарт эрүүл мэнд, амь насаараа хохирсоор буй хүүхдүүдэд хараа хяналт, халамж, тусламж хэрэгтэй. Өнөөдөр covid-19 халдвараас илүү хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хурцаар яригдах болж, энэ чиглэлд дорвитой ажил хийхийг мэргэжилтнүүд сануулсаар байна.

“Үжин” төвийг үүсгэн байгуулагч зөвлөх Б.Ундраа “Хүүхдийн гэх шошготой олон арван тогтоол, зарлиг, тушаал байдаг ч гэлээ амьдрал дээр нэг нь ч бодитоор хэрэгжиж, үр дүн нөлөө үзүүлэхгүй байна. Бүр хоёр жил дараалан “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгож зарлаад байхад л хүүхэд гэмт хэрэгт өртөж, амь насаараа хохирч, бэртэж гэмтсэн гэмт хэргийн тоо буурахгүй байна.

Энэ олон бичиг баримт үнэндээ цаас төдийхөн байгааг, цаашид энэ хэвээр биш арга барилаа өөрчилж ажиллах ёстойг харуулж байна. Хатуухан хэлэхэд, Монгол Улсын “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн тэргүүн У.Хүрэлсүхийн номер нэгдүгээрт хийх ажил бол хүүхдийн хөгжил хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж дорвитой, бодит хөрсөн дээр буусан шийдвэрийг гаргах болчхоод байна” гэжээ.

Тоон баримт  сөхвөл, өнгөрсөн оны арван сарын байдлаар гэмт хэргийн улмаас 98 хүүхэд нас барж, 415 хүүхэд бэртэж, 1010 хүүхэд хохирчээ. Мөн 200 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл 2019 оныхоос өссөнийг албаны хүмүүс хөл хориотой холбон тайлбарладаг. Гэтэл эрх мэдэлтнүүд хүүхдийн нэрээр сонгуулийн санхүүжилтээ босгож, сүүлчийн боломжийг нь хулгайлах нь хэр зөв зохистой үйлдэл вэ. Хүүхдийн нэрээр гуйлга гуйж суухаар татвар төлөгчдийн мөнгийг хүүхдэдээ зарцуулах хэрэгтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-06 66.181.178.97

Манай улс Дэлхийн 2-р дайны үед МУИС-ийг барьж байгуулж байсан. Одооны цаг үеийн хүндрэлтэй энэ үед хүүхэд, ирээдүйнхээ төлөө ийм буянтай үйл сэдэж эхлүүлж байгаад баяр хүргэж амжилт хүсье. Барилга байшин нь яасанч хөөрхөн юм бэ!

Avatar

Зочин 2021-01-06 66.181.187.228

ЮУ юуны духанд хүрэлгүй хардаж сэтэхээ л урьтал болгох юм . шинэ арга барилаар санхүүгийн нарийн ширийн зохион байгуулалтай хяналт шалгалт сайтай энэ санаачлагыг цааш нь дэмжээд аваад явж болноо доо .бидэнд сайн муу олон туршлага бий . шинэ хууль журамгаргаад цааш үргэжлүүж дэмжиж болдогүй юм уу төр засаг эцэг эхчүүд үр хүүхэдийнхээ төлөө юугаач харамлахгүй буян бодож өгч байгааг нь аятайхан аваад явбал зөв л зүйл. шинэ нэр шинэ хэлбэр шинэ зохион байгуулалттай бол хэрэгтэй л санаачлаг

Avatar

Зочин 2021-01-06 202.126.89.35

Сайн зүйл хүлээвэл горьдсны гарз.

Avatar

Зочин 2021-01-06 202.126.89.35

Мөн гэнэн байна. Хүүхдийн фондын мөнгө чинь хэдэн захирал нэртэй Баагийнуудын унах машин, ууж идэхийн зардал болоод тал нь алга болно. Үлдснээр нэг жижиг обьект босгоод хоорондоо булаацалдаж бөөн зарга мандана. Бас нэг өгсөн гэх газрынх нь талыг зарчихаад алга болсон байх болно доо. Ингээд бүх зүйл дашийн шог гэгч болно. Одоо бол Анастасия и

Avatar

Зочин 2021-01-06 192.82.76.12

HERO gej neg zalinii hurungu bnaa. Ar ni bat yumdaa, Genko baigaa tsagt. Gevch2021-6 saraas hoish…..
Soeliin ded said Batbayr Ta yu ch meddeggvi hvn bna. Duuriin teatriig 1963 ond baiguulsan daa. Odoo bairlaj baigaa baishin gii ni harin dainii jilvvded barisan yum. Baishin barih, teatr bai guulah hoer bol uur uur zvil sh dee. Setgvvlch setertei yum bol ene yalgaag medmeerdee,daanch.

Avatar

Зочин 2021-01-06 202.21.109.39

Ulsaraa neg muu studiiin teneg usan tolgoi bandid hulhiidulaj baigaa bol tegeed chinhen javhlan bas bolowsroliin asuudaltai gedeg baihdaa herogiin buduun gahai bol medehiin deedeer medenee jenko battulgiin door hornii um hiiged suudag l** bsn

Avatar

Зочин 2021-01-06 202.9.46.75

Хүрэлсүхийн нутагт хөшөө барих болхоор мөнгө байдаг. Хүүхдийн юм барих болхоор мөнгө нь алга болчихоод хандив өгөхгүй бол хүүхдүүд хэцүүдлээ гээд байгаа Сүрданзан тэргүүтэй ЗГ, Еөк өөс ямар учиртайгаа тайлбарлаад өгөхгүй юм биш биз гэж асуумаар байна.

Avatar

Зочин 2021-01-06 203.91.115.51

Олон тайлбаргүй мөнгийг улсын санд хурааж, хууль зөрчсөн хүмүүст хуулийн хариуцлага тооцвол шударга болно. Хүүхдийн төлөө фонд байгуулах нэрээ шоудаж хорио цээрийн дэглэм зөрчсөн, иргэдээс хандив цуглуулж хууль зөрчсөн нь хангалттай. Энэ фондыг дахин байгулах ямар ч шаардлагагүй. Төр хүүхэддэ хайртай л юм бол луйварчидаас алдагдсан обьектуудыг буцааж авах хэрэгтэй.. түүнээс биш фонд байгуулж иргэдээс мөнгө татаж угаах хэрэггүй хууль бус л байхгүй юу. Иргэд ч гэсэн худлаа хөөрцөглөхөө больцгоо.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.187.31

Хүүхдийн номын сан, театр, хүүхэд залуучуудын соёл спортын цогцолбор барина гэсэн бол зориулалтаар нь ашиглах нь зүйтэй. Чимээгүй байж байгаад мөнгө босоод ирэхээр эзэд нь олдвол ямар хэрэг байх вэ. Б.Болдсайхан эмч "Зүрх мартахгүй" гээд л хавдивын тоглолт зохион байгуулбал соёл урлаг бусад байгууллага туслаж дэмжинэ шүү дээ. Таны ажил бол буянтай ажил шүү.

Avatar

Иргэн 2021-01-06 66.181.180.192

Нэгэнт цугласан хөрөнгийг олон юманд цацаж үр дүнгүй зарах хэрэггүй.засгийн газартаа.ганцхан том соёл,урлаг,спортын цогцолбор барих хэрэгтэй.соёл урлагийн заал,спортын заал,спортын төрлүүд хичээллэх тохиромжтой заал.автомашины зогсоол,кафе,нийтийн хоолны газрууд гэх мэт.ингэвэ л цугларсан хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж,хөрөнгө дутвал иргэд,аж ахуйн нэгжүүд дахин хандив өргөнө

Avatar

Зочин 2021-01-06 192.82.76.112

улайхгүй хүн гүтгэдэг том хүнээс ч дор муухай сэтгэлтэй хүүхдүүд олон байнаа. 15 орчим настай 3 банди таягтай 80 шахаж бга хөгшин өвгөнийг автобусанд зодоод чирээд бууж бсан. Ахлах ангийн 3 банди, 2 охин орцонд архи уугаад, шилийг нь шалан дээр хагалж бсан. Тийм юмнуудыг давруулах хэрэггүй ш дээ!!! Тэнээд болохгүй бга хүүхдээ загнасан аавыгаа 108 гэдэг рүү утастаж ажлаас нь салгасан тохиолдол бий. Хүний эцэг, эх л хүүхдээ хүмүүлжүүлнэ. төр эсвэл хүүхдийн эрх ярьсан мөнгөний ТББ хүмүүжлүүлэхгүй!

Avatar

Зочин 2021-01-06 192.82.70.80

БҮХ ХҮҮХДҮҮД МААНЬ ТИЙМ ХҮМҮҮЖИЛГҮЙ БИШ . ТИЙМ БОЛГОХГҮЙН ТӨЛӨӨ ,ЧӨЛӨӨТ ЦАГАА ЗӨВ ӨНГӨРӨӨХ, СУРЛАГА, СПОРТ УРЛАГ ,ТАНИН МЭДХҮЙН ХҮМҮҮЖИЛ ОЛОХОД НЬ САЙН САНААТ ХҮМҮҮС СЭТГЭЛ НЭГДЭН ТУСЛАЖ САЙН ҮЙЛС БҮТЭЭХЭЭР ЗОРЬЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ . ТА ХАРААД ХАЖУУД НЬ БАЙСАН ТЭР ХҮҮХДҮҮД Ч ЭЦЭГ ЭХЭЭС ТӨРСӨН БАЙГАА. ЭЦЭГ ЭХ НЬ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД ТЭР ҮҮ?!ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ТӨР ,ТӨРИЙН БУС БҮХ БАЙГУУЛЛАГА ХҮНД ХАМААТАЙ.ТҮҮНИЙ ТӨЛӨӨ МӨНГӨӨ Ч СЭТЭГЛЭЭ Ч БҮҮ ХАРАМЛААРАЙ!!
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ

Avatar

zochin 2021-01-06 66.181.160.53

gants bgaa tuv usan basseinee butsaaj av huuhdiin gesen bolgoniig huvid shiljuulehee ehleed zogsoo

Avatar

өаа 2021-01-06 59.153.115.208

Одоо энэ цугласан хандиваар найзынхаа үнэтэй офис түрээслээд үнэтэй машин аваад бааханд авч ажилуулаад хуваагаад идчийштээ

Avatar

Зочин 2021-01-06 66.181.170.162

HERO Baatar ali hediinee hevleliin baga hural hiigeed manai ZG-aas alban yosnii Huuhdiin tuluu San baiguulagdahaar ter chigeer n shiljuulne gej helsen. Manaihan shuurhai ajillaj ter Sangaa hurdan bguulah l uldeed bgaa gej oilgoj bgaa shuu.

Avatar

gg 2021-01-06 59.153.115.208

Зүгээр л хуучин байсан өмчийг нь Хүүхдийн парк , АРД Элдэв Очир Жаргалан Хэрлэн кино театрууд, цирк, Хүүхдийн театрийг нь буцаагаад өгчих.

Avatar

Зочин 2021-01-06 202.55.188.103

Bambaruush kafe, Huuhed zaluuchuudiin soyoliin tuv, Usvuriin zohion buteegchdiin ordon, … ,

Avatar

Зочин 2021-01-06 66.181.189.61

МАН -ЫН ОРК ДАРГА НАР ХҮНИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС ЦАЛИН УРАМШУУЛЛЫГ ӨМНӨӨС НЬ ХЭН НЭГЭНД АЛЬ НЭГ САНД ӨГЧДӨГ БОЛЖ ДЭЭ. БОЛОВСРОЛГҮЙ СОЁЛГҮЙ ОРКУУД ТА НАР АЖИЛЧДЫНХАА АЯГАНД САВХАА ДҮРЧҮҮЛ ТЭД ЮУГАА ИДЭХ БОЛЖ БАЙНА.

Avatar

ХУУЛЬЧ 2021-01-06 192.82.64.190

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД ТЭР З НӨХӨР БИШ Л ДЭЭ ,,,,ЗҮГЭЭР САНААЧЛАГЧИД ,,ТҮҮНИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД НЬ 1974 ОНЫ УБТЗ, МХЗЭ, ҮЙЛДВЭР , МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЮМ ,,,,,,,ТИЙМ БОЛОХООР ЗАЛИЛАН ХИЙЖ ТЭР ФОНДЫН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЖ ӨӨРИЙН БОЛГОЖ АРГА ХЭМЭЭ БОЛГОХ ХЭРЭГҮЙ ,,,, ЭНЭ ДЭД САЙД ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ АЛЖИЛ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХ НЬ ЗӨВ ,,,ҮНЭНДЭЭ ЗАСГИЙН АЖЛААР ХУВИА БОРЛУУЛЖ БОЛДОГҮЙ ТЭР НӨХӨР ОЙЛГОСОНГҮЙ ДЭЭ ,,,,ЭРҮҮ ҮҮСГЭЖ ШАЛГАХ УЧИРТАЙ ДАА ,,,,ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ УНТАЖ БАЙГАА ,,,

Avatar

Мөнх 2021-01-06 66.181.191.233

Энэ санг ард түмний дундаас тодорхой хөтөлбөр бүхий баг шалгаруулж удирдуулах хэрэгтэй.
Ингэж энэ сан ширгэхгүй, олон жил, үр дүнтэй ажиллана.

Avatar

партизан 2021-01-06 66.181.185.30

НААД ЮМНААС ЧИНЬ СОЦИАЛИЗМ Л ҮНЭРТЭЭД БӨӨЛЖИС ЦУТГААД БАЙНА ДАА

Avatar

ЗОЧИН 2021-01-06 192.82.64.190

ТЭР СОЦИАЛИЗМЫН ҮЕД ТЭР ФОНДООР ПИОНЕРЫН ОРДОН ,ИДЭР ТЕХНИКЧИДЫН ОРДОН,ОЛОН УЛСЫН ПИОНЕРЫН ЗУСЛАН ,ГЭРЛЭЛТ ЁСЛОЛЫН ОРДОН,ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ГЭЭД 300 ГАРАН БАРИЛГА БАРИГДСАНААС ХУВЬД АВААД ДУУСГАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ТЭР НИЙГМИЙГ МУУ ХЭЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ ,,,,,,ТЭР БҮХНИЙГ ЛУЙВАРЧИДААС БУЦААЖ АВНА ГЭХЭЭС ТЭД ТЭР НИЙГМИЙГ ХАРААХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ ЛДЭЭ ,,,ЯМАР ШОРОНДОЛТОЙ БИШ ,,,,ИНГЭЭД АРДЧИЛАЛ ЯЛДАГ ЮМ

Avatar

Зочин 2021-01-06 202.55.188.36

Olon yum yarilgui Jenkogiin songuulid hereglene

Avatar

Монгол 2021-01-06 202.131.236.170

Энэ мөнгө тийм ч ийм ч юманд зориулах гэж олон санаа дагуулалгүй, анх зориулахаар цуглуулсан зорилгодоо хүрч МОНГОЛ улсад маань нэгч гэсэн хүүхдэд зориулсан үнэхээр сайхан бахархал төрүүлэмээр бүтээн байгуулалт болоосой билээ. Хүүхдээ дагуулаад очих соёл урлагийн цогоцолбор байвал сайхан л байна.

Avatar

Зочин 2021-01-06 192.82.74.45

хүүхэлдэйн театр хүүхэд залуучуудын театр хүүхдийн парк зэргийг ардчилсан намынхан хувьчилсан устгасан .одоо болохоор тэд хийж эхэлсэн ажил болгоныг эсэргүүцэн турхирч байна.ер нь энэ удаа хүүхдийн төлөө фонд гэдэг түүхэн нэрийг л ашигласан болохоос уайм цайм мөнгө идэх арга хайж байгаа бишшүүдээ.монголд сургууль цэцэрлэг спортын барилгууд театр музей номын санг улсаас бариулахгүй бол болохгүй. бусдыг нь хувийнхан барьчихнаа. бусад оронд ч ийм л байдаг.шинэ юм болгоныг эсэргүүцэж харлуулдаг өвч

Avatar

зочин 2021-01-06 150.129.142.138

ХУУЧИН ХҮҮХДИЙН ПАРКИЙГ Л СЭРГЭЭМЭЭР БАЙНА. БАЙШИНГ БОЛ УЛСЫН ТӨСВӨӨР БАРЬ. ЭНЭ ЦУГЛАСАН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРТ ШУД ОЧИХ ЗҮЙЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-01-06 202.126.88.179

МОНГОЛД ЕР НЬ БҮХ САЛБАРУУД НЬ АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛТНААСАА АВАХУУЛААД ҮЙЛ АЖИЛЛАГАА; ҮЙЛЧИЛГЭЭ; БАРИЛГА БАЙШИН САВ НЬ СТАНДАРТ БУС ГЭДЭГ НЬ ОЛОН ЗҮЙЛ ДЭЭР АЖИГЛАГДАХ ЮМДАА… ХӨГЖИЛ БУУРАЙ ЭДИЙН ЗАСАГ ТААРУУ ОРОН БОЛООД БҮХ ЮМСАА СТАНДАРТЫН ДАГУУ ХИЙХЭД ХЭЦҮҮ БАЙДАГ БИЗ….ЭМНЭЛЭГ ГЭХЭД Л ӨРӨӨ ПАЛАТ БҮР НЬ МАШ НАРИЙН СТАНДАРТТАЙ ШҮҮ ДЭЭ.. ТЭР БҮХНИЙГ МӨРДӨЖ БИЕЛҮҮЛЭХЭД ДАН ГАНЦ МӨНГӨ САНХҮҮГЭЭС ГАДНА ХҮНИЙ УХАМСАР; ЧИН СЭТГЭЛ ЧУХАЛ БАЙНА ДАА….

Avatar

Зочин 2021-01-06 192.82.77.181

ЭХЛЭЭД ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФҮНДЫН ХӨРӨНГӨӨР БОСГОСОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДАА ХҮҮХДЭД НЬ АВЧ ӨГ. МИНИЙ ИЭДАХААР ЗАЛУУ ТЕХНИКЧДИЙН ОРДОН ЮУ БОЛСОН БЭ???

Avatar

Зочин 2021-01-06 122.201.21.102

bitgii davar,. huuhdee ochih teatrtai, nomiin santai, sportiin ordontoi boloosoi gej mungu ugsun shu.

Avatar

Иргэн 2021-01-06 65.49.38.143

Бага ч гэсэн мөнгө өгсөн тус фондод. Тун удахгүй хүүхдүүдээ авч очих театр, спортын ордон номын сантай болно гэж найдаж байна. Би лав элдэв халамж өгөхөөр цуглуулсан бол мөнгө өгөхгүй байсан.

Avatar

хохь чинь 2021-01-06 202.126.89.178

тэгээд тэр халаижаа өөрсдөө мөнга босгож хийгээч нэгийгээ юм хийхээр үхэхнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж