Галт тэрэгний тасалбарыг урьдчилан захиалдаг болжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Галт тэрэгний тасалбарыг урьдчилан захиалдаг болжээ

УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төвөөс мэдээлснээр иргэд галт тэргээр зорчих тасалбараа урьдчилан захиалах болжээ. Ингэснээр зорчигч үйлчилгээний төвийн ажлын ачаалал буураад зогсохгүй иргэд ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа гэнэ.

Зөвхөн Замын-Үүдийн зорчигч үйлчилгээний төвөөр өдөрт 450-550 зорчигч үйлчлүүлдэг байна. Ачаалал ихтэй, нэмэлт галт тэрэг ажиллуулсан үед зорчигчийн тоо 650-750-д хүрдэг ажээ.  Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүдээс Улаанбаатар гэсэн чиглэлийн галт тэргэнд дунджаар 1130 зорчигч үйлчлүүлдэг бол  тэдгээрийн 500-550 орчим нь Замын-Үүдээс тасалбараа худалдан авдаг бол дийлэнх олонх нь тасалбараа урьдчилан захиалж авдаг болжээ.  Урьдчилсан захиалгыг хоёр сарын өмнөөс авдаг бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн нөхцөлд тасалбарыг олгодог ажээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж