"Ачтан элит клиник" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн анхааралд!

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

"Ачтан элит клиник" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн анхааралд!

"Ачтан элит клиник" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн анхааралд!

“Ачтан  элит клиник” эмнэлгийн есөн ажилчдаас өчигдөр /2021.01.05/ Covid-19 халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тус эмнэлэг нь  шинэ жилийн баярын амралтын дараа нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд нэгдүгээр сарын 3-нд бүх эмч, ажилчдаа Covid-19-ийн түргэвчилсэн оношлуурт хамруулж, шинжилгээ авсан байна.

Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан ажилчдаасаа дахин PCR шинжилгээнд хамруулахад есөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс тус эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө яаралтай тусгаарлаж зарлан мэдээллийн дагуу шинжилгээнд хамрагдах шаардлагатайг “Ачтан элит клиник” эмнэлгээс мэдээллээ.

Ачтан эмнэлэг дээр covid-19 халдвар гарсантай холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд Улсын Онцгой комиссын шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр уруу нүүлгэн шилжүүлэх ажлыг урьд шөнө зохион байгуулжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж