Дуут дохио гурван удаа дуугарлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дуут дохио гурван удаа дуугарлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Дуут дохио гурван удаа дуугарлаа

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, бэлтгэл сургуулилт хийдэг билээ. Энэ жилийн дуут дохио өнөөдөр 16.00 цагт  дуугарлаа. Энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой. Энэ хүрээнд яг одоо иргэд ажлын байраасаа гарч, гадаа задгай талбайд олноороо зогсож байна.  Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

Эхний дохио дуугарахад иргэд “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн дор орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж хүлээнэ. Гудамжид явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууна. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтраах үүрэгтэй. Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан нэгийн цуваанд  орж, баруун гар талаа барьж “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг баримталж буй газраасаа гарч аюулгүй талбайд цугларах ёстой. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй. Гурав дахь дохио дуугарахад өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгнө. Ус, цахилгаан, дулаан зэрэг бидний үндсэн хэрэглээ болсон үйлчилгээ тасарсан тохиолдолд та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй гурван хоног болон түүнээс ч удаан хугацаагаар бие даан амьдрах шаардлага гарч болзошгүй юм.Тиймээс гамшгийн үед хэрэглэх хүн нэг бүрийн 15 нэр төрлийн эд зүйлсийг бүрдүүлнэ. Тухайлбал, хүнс, ус, гар чийдэн, зай, анхны тусламжийн иж бүрдэл, радио хүлээн авагч, багаж хэрэгсэл, скоч, хутга, нийлэг уут, шүгэл, дулаан хувцас, чухал бичиг баримтаа хадгалах, ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз, төлбөрийн карт, үүргэвч, унтлагын уут зэргийг бэлдсэн байх шаардлагатай аж. Өнгөрсөн жилийн хувьд 670 гаруй мянган иргэн,  ААН энэхүү гамшиг, ослын дуут дохионы дагуух сургалтад хамрагдсан байна. Энэ нь өмнөх жилийнхээс 15 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Д.ТЭРГЭЛ

Зургийг Н.БАТМӨНХ, Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Мгл 2016-03-24 103.229.120.16

15% оссонч гэх шиг. Лав л наад зурган дээр чинь гамшгиин уед хэрэглэх уут, чемодан барьсан нэгч хун алга.хотоороо налайгаад л идэж унтаад л байж байнадаг

Зочин 2016-03-24 103.57.93.222

Хүмүүс ингэж байшингаасаа гарах учиртай байсан юм уу. Биднүүс лав бөөн завгүй амьтад өрөөндөө суугаад ажлаа хийсээр л байсан ш дээ. Нөгөө яриад байсан дрилл болж байна гэсэн шүү юм ярьчихаад л ажиллаад байв.

Зочин 2016-03-24 203.91.116.94

өөр хийх ажилгүй юмуу хаашаа юм бэ, миний амьд яваа насанд хэд хэдэн байшингууд нь газар хөдлөхийг хүлээж тэсэхгүй байж тун магадгүй, харин би өөрөө бол тэр газар хөдлөхийг үзэж амжихгүй л боловуу даа

zochin 2016-03-24 122.201.24.10

ene duut dohionii yarij bga emegtei bas arail udaan yariaad bgaan bish vv yarih geseer bgaad gazar hudluud baishin n nuraal bhiin bh daa

Зочин 2016-03-24 122.201.24.135

ЗУРАГТЫН НЭВТРҮҮЛЭГ ДУНДУУР ТЭНЭГТЭЭД ТАСЛААД БАЙХ ЮМ ДАА

Зочин 2016-03-24 103.57.93.34

ЭНЭ ДУУ ДОХИОГООР АПУ ХХК БҮХ АЖИЛЧИДАА ГАРГАСАН ШҮҮ

Зочин 2016-03-24 103.57.93.34

ЗӨВ ШҮҮ

Зочин 2016-03-24 202.21.106.161

Манай бага тойруугийн хэдэн яам агентлаг байна,еер олон газрууд оролцсон л байж таараа шд,

tom tom baishinguudad 2016-03-24 202.21.117.34

tom tom baishinguudad tsoohon tsoohon hun baidiin bna. niiluulj negtgeed surguuli oruulah yumsan.

Зочин 2016-03-24 43.228.130.106

Гишгэх газаргүй болтол нь байшин шавуулчихаар яг газар хөдлөх үед гадаа нь ч адилхан.

иргэн 2016-03-24 176.57.33.71

үнэн. аюул тохиолдвол байшингийн нурангиас зайтай, найдвартай газар цугларах байр бэлтгэнэ. папараци

Зочин 2016-03-24 202.170.80.25

үнэн хоцрогдон газар нэг байна . аа ОБЕГ тэрний оронд зурагтаар , FB аар газар хөдөлхөд ямар гамшиг учирч байгаа өчнөөн олон бичлэгийг тавиад анхааруулж болно доо

Зочин 2016-03-24 202.21.106.161

Бичлэг узэх хун биеэрээ сургалтанд оролцох хоер чинь огт еер

Зочин 2016-03-24 94.186.161.2

PARAZITUUD !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

xxx 2016-03-24 202.131.235.238

40 garan hun l bn sh dee toolooch

Зочин 2016-03-24 112.72.12.6

zasagii gazariin 2r bair iim tsooxon xvntei baidag yum uu 15 n xvn aan