МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг дэмжив | News.MN

МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг дэмжив

МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг дэмжив

МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн/2021.01.05/ хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийв. Тэрбээр, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгг заасны дагуу 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч байгаа тул Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, томилж өгөхийг хүссэн албаг бичгийг тус зөвлөлөөс ирүүлсэний дагуу Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаараа Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилсон. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн. Ажлын хэсэг Улсын Их Хурлаас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан 1 хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэнийг дурдав. 

Түүнчлэн Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, өмнөх хуралдаан дээр  20 нэр дэвшигчийг нэг бүрчлэн танилцуулж, ярилцсан учир, хүн нэг бүрийг танилцуулах шаардлагагүйг онцлоод нэр дэвшигчийн саналыг нууцаар явуулах, өмнө нь ажиллаж байсан тооллогын комиссыг үргэлжлүүлэн ажиллуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Ингээд тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, А.Адьяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, санал хураалтыг нууцаар явуулж, дүнг танилцуулахад Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авсан байв. Уг  нууц санал хураалтад Байнгын хорооны 15 гишүүн оролцсон.

Иймд энэ талаарх  Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд  танилцуулахаар тогтлоо. Уг тогтоолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.8 дахь хэсгийг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилохоор тусгасан байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1900 2021-01-05 192.82.72.139

М.Наранбаатар идэж уух аргаа мэддэг.саарал ордноос салдаггүй, гадаад л явдаг хүн хэрэггүй байсийм.Урьд нь ажлаад бөөн хэл ам болж юу гийгүүлсэн билээ.

Avatar

Зочин 2021-01-05 202.21.113.238

sentii hobby

Avatar

Зочин 2021-01-05 192.82.77.82

"Нүхэн шорлон" Үндэсний зөвлөл гэж байдаг бол МАН- бас л хэн нэгнээ оруулна. Оюун-Эрдэнэ минь нэрээ татахгүй дээ. Өмнө ажил алба чинь 24 цагт багтахгүй их. Чи хаагуур нь сэтгэл, ур чадвараа гаргаж амжуулах бэ. Амжихгүй. Дэлхийн суут эрдэмтэд барьсан нэг салбараатаа түүхэн амжилт гаргаж байсан. Миний дүү тийм эрдэмтэн, мэргэд биш учир Хэнтийн бид хэдийн чамайг ажил гэсэн газарт л байж бай.

Avatar

Зочин 2021-01-05 64.119.24.161

Очиж очиж энэнд орж яахнав дээ.

Avatar

Zochin 2021-01-05 202.126.89.146

Uym bolgon ruu oroltsood demii

Avatar

/*-*/ 2021-01-05 49.0.212.165

Намын зүгээс үзэл суртлаар тархи угаадаг угаалгын машинд намын ямар ч хулгайч нь байсан ямар ялгаатай билээ, намаа магтан -дуулаад л, дэлхий ертөнцийг баахан муулаад л, Орос болон социализмаа магтаад, хоцрогдсон 60-70-аад оны ЗСБНХУ-ын үеийн хэдэн хуучин киногоо ээлжилж тавиад л сууцгааж байж

Avatar

ТВ үзэгч Жавар өвгөн 2021-01-05 202.9.46.112

Телевизийн ажлын онцлогийг ойлгодог Цоодол, Наранбаатар, Ганболд нарын зэрэг хүмүүс энэ зөвлөлд орж байгааг сайшаагууштай. Уран бүтээлчдийн шинэ санаа, бүтээлч санаачлагыг тэд дэмжин ажиллана гэдэгт итгэж байна. Уг нь удирдлага зохион байгуулалт сайтай бол арилжааны телевизүүдээс илүү гарна уу гэхээс дутахааргүй олон сайхан контентуудыг бэлтгэж чадах манай хамгийн том телевиз шүү дээ.

Avatar

зочин 2021-01-05 202.126.88.140

Засгийн ажлаа яаж хийх вэ??? Ачаалал нь ихдэнэ.!!!

Avatar

Зочин 2021-01-05 192.82.71.30

Тэр гэрлэээ батцэнгэл хоериигоо хамгиин түрүүнд зайлуул мнв бол бэртэгчидиин биеэ оторлох бизнесээ болгох газар бишшүү

Avatar

Зочин 2021-01-05 59.153.114.29

Байх ёстой газраа байх ёстой цагтаа байна гэдэг энэ юм наадах чинь яг таарна дампуу газар архивийн хэдэн орос киногоо гаргахаас илvv хийх ажилгvй газарт

Avatar

Зочин 2021-01-05 64.119.16.127

halhiin hulih atman bolojoo buntara omdondo baasan shdee nalaihd abihdaa gindand ihlee geel zugtasan. shorongos orgoson buntara boloojo yaltan minee heden huuhen alsin bee maniak gemt herrgten.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.188.199

мундаг хүнийг л олж томилох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж