Татвараас чөлөөлөгдсөн малчид малынхаа үнийг хямдруулна уу? | News.MN

Татвараас чөлөөлөгдсөн малчид малынхаа үнийг хямдруулна уу?

Татвараас чөлөөлөгдсөн малчид малынхаа үнийг хямдруулна уу?

Татвараас чөлөөлөгдсөн малчид малынхаа үнийг хямдруулна уу?

Малчин бүр энэ оноос эхлэн малынхаа тоо толгойгоор татвар төлөхөөр болж, бизнес эрхлэгчдийн нэгэн адил ачаа үүрэлцэх үүрэг ногдоод байсан ч Засгийн газар өчигдөр (2021.01.04) хуралдаад энэ оны хагас жилд ногдох татвараас нь чөлөөлөх зөвлөмжийг аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарт чиглэл болгожээ.

УИХ Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг батлахдаа нэг малд ногдох татварын хэмжээ 0-2000 хүртэл төгрөг байхаар заасан.

Тодруулбал, нэг малд ногдох татвар 2000 төгрөгөөс хэтэрч болохгүй, жил бүр аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас татварын хэмжээг тогтоохоор тусгасан юм. Мөн албан татвар төлөгч нь ногдуулсан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн долдугаар сарын 15-н, арванхоёрдугаар сарын 15-нд багтаан, малаа тоолуулсан сум, дүүргийнхээ төсөвт тушаахаар заасан билээ.

Хэдийгээр татвар тогтоох эсэх бүрэн эрх нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бий ч Засгийн газраас чиглэл өгсөн тул бүгд ёсчлон мөрдөөд явах бүрэн боломжтой гэсэн үг.

Малчдыг малын хөлийн татвараас хөнгөлөх болсон үндэслэлийг Covid-19 цар тахлын нөлөөгөөр орлого нь буурсан гэж үзжээ. Гэхдээ нийслэлийн хэмжээнд худалдаалагдаж буй махны үнийг сонирхвол малчдын амьжиргаа тэгтлээ доройтохооргүй үнээр малаа борлуулжээ гэмээр ханш харагдаж буй. Тухайлбал, өчигдрийн байдлаар нийслэлдээ хамгийн томд тооцогдох “Хүчит шонхор” захад жижиглэнгээр борлуулж байгаа 1 кг хонины ястай мах 8500-8800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Харин Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөрт худалдаалагдаж буй 1 кг хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12000-12500 төгрөг байв.
Өөрөөр хэлбэл, хавар махны нийлүүлэлт буурах үед үнэ нь улам өснө гэсэн үг. Мал сүрэг нь бэлчээртээ багталцахгүй болж, дэлхийд нэг хүнд ногдох малынхаа тоо толгойгоор тэргүүлэх хэрнээ хүнсний гол хэрэглээ болсон мах нь өндөр үнэтэй байдаг шалтгааныг малчид ченжүүдтэй холбож, ченж нь малчидтай холбож ирсэн.
Малчдын хувьд “Ченжүүд биднээс хямд үнээр мал худалдаж аваад хэд дахин нугалж, ашиг хийдэг. Эцэст нь муу нэрийг малчин бид зүүдэг” гэж гомдоллодог бол ченжүүд “Зардал гаргаад хотонд нь очиход малчид малаа өндөр үнэлээд буулгадаггүй. Хоосон буцахгүйн тулд өндөр үнэтэй ч малыг нь худалдан авдаг. Мах үнэтэй байгаа бол малын үнэ нь өндөр байсан гэсэн үг” гэж тайлбарласаар ирсэн билээ.
Төр засгаас өнгөрсөн жилүүдэд махны үнийг тогтворжуулахын тулд мах бэлтгэдэг компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, нөөцийн мах бэлтгүүлж ирсэн. Дотоодод махны хомсдол үүсэхээс сэргийлж, махны экспортод хязгаар тавьж ч үзэж байв. Хөдөө аж ахуйн бирж ч байгуулан ажиллаж байна. Гэвч нэмэр болоогүй.
Харин одоо малчид хагас жилийнхээ татвараас чөлөөлөгдөх нь тодорхой болсон хойно, малаа төр засагтайгаа нийлээд үнэрхэлгүй хямд үнээр борлуулж, Covid-19-ийн хөлд нэрвэгдээд байгаа нийслэлийнхнийг үнийн хөөрөгдөлгүй махаар хангавал боломж байх шиг.

Эцсийн дүндээ малчид зудад нэрвэгдлээ гэхэд нийслэлийнхэн л хамгийн их хандив, тусламж үзүүлж, машин, машинаар нь өвс, тэжээл малчны хотонд хүрэхэд нэмэр болдог.

Засгийн газар ч малчдыг баялаг бүтээгчдээсээ илүү харж үзэж, татвараас нь хөнгөлөх чиглэлийг өгч болсон юм хойно махны үнийг ирэх хавар тэнгэрт хадуулчихгүй шиг байх зохицуулалт хийхэд анхаарч болохгүй гэж үү.
Одоогоор 2020 оны мал тооллогын дүн гараагүй байгаа ч 80 сая толгой мал тоологдох боловуу гэсэн хүлээлт бий. Бэлчээртээ багталцахгүй болсон малыг ядаж л хүн амынхаа хүнсний хэрэгцээг хямд үнэтэй мах нийлүүлж, ашигладаг болчихвол экспортод гаргаж,  ам.долларыг хэдэн тэрбумаар нь босгоно гэж мөрөөдөх ч яамай.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-05 66.181.164.207

Хотынхны бүх юм үнэгүй тул махны үнээ нэммээр бн 36000

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.202

tatvar avah n zov oo. 2000 maltai n 4 saya tolno. 100 maltai n 200 myanga tolno. tatvargui bol ali ali n tolohgui

Avatar

Zochin 2021-01-05 103.57.94.65

Malchid tuleegee uulnaasaa unegui avj bna goloos usaa unegui avj bna buh yum unegui amidarch bna . Odoo malchidaas tatvar avah estoi . Maliin too tolgoi ers osoj baigali delhii chin hataj govi tsol bolj suirlee sh dee 80 garui say maltai baij 3 say garui hunee mahaar himd hangaj chaddagui iim uls oron baih gej dee

Avatar

Hhhh 2021-01-05 66.181.161.106

Chi huduu garch mal mallaad uzeech yu ch chadahgui yum bj chalchaad bh yum
Uul uurhai buruu uildlees l bol baigali suirch bga bus uu neg ih medemhiirsen hun bj gene

Avatar

Зочин 2021-01-05 174.242.78.145

Yor n bidnii umnuus l mal mallaad yadraad baigaa uls yum bnst tiimuu hehe . Bur huchleed darj unagaad mal malluulaad baigaan bn. Zuv uu. Saihan dongioroh yumaa. Durgui bol boliochdee. Hedeer hend zarahaa uursduu shiid. Ene tsagiin niigem ene shuu dee. Harin tatvariin huvid tululgui yadiin. Orlogiin tatvar gej tuluh n yos yum hoino maliin toogoor l orlogiig chin todorhoilj baina. Gazar ch talhlagdaj duuslaa.

Avatar

Зочин 2021-01-05 73.153.188.19

Үргэлж муу муухайгаараа ОРК оороо дуудуулж байдаг малчин та бүхэн Махны үнийг 30000 хүртэл нэмэх хэрэгтэй. Хотын тэжээвэрүүд яахыг хар. Утсаа маажаад хулгай луйвараа яриад сууж байна биз. Яаж амьдрахыг нь харая.

Avatar

Зочин 2021-01-05 174.242.78.145

30000 hurtel,husvel bur 40000 ch hurge. Hen ch huchrehgui,avahgui. Ergeed uursduu amaaraa shoroo umchihgui l bol. Avah hun oldood baival 50000ch hursen boljiisht. Gol n tatvaraa tul

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.202

hyataduud avchih bh oo

Avatar

Зочин 2021-01-05 202.55.188.36

Ter hireer ni tatvariig ni nemeed uguh heregtei, hotiinhon bol importoor orj irsen mahtaigaa baihad alzahgui

Avatar

Зочин 2021-01-05 122.201.21.84

Малчин гэгдэх энэ хүмүүсийн буянаар бид ер нь коронагийн цар тахалынүеэр хилээ таг хаагаад суух шаардлага гарвал амьдрах л юм байна гэж санагдсан шүү. Тийм болохоор малчдаа дэмжье. Малчин хүн байхгүй болно гээд боддоо. Урдаас тахианы гуя, хойноос жаал гахайн мах олж авах гэж сандрана даа бид. Сайн бодож, ярилцах асуудал шүү, малчдыг биш бид өөрсдийгөө бодох асуудал юм. 50 жилийн дараа монгол мал байлгахын тулд яах ёстой вэ?

Avatar

Garamgaijanjin 2021-01-05 202.126.89.12

Л.Оюу ymarch medlwg bolovsrolgui sonin yum bichdeg hun ba

Avatar

Зоо 2021-01-05 73.153.188.19

Энэ тэнэг хуулиа хүчингүй болгох хэрэгтэы

Avatar

Зочин 2021-01-05 73.153.188.19

Швецарийн хөгжлийн агентлаг болон НҮБ ийн зарим төслөөс малчдаас татвар авах гэж малчдын болон улс төрчдын толгойг олон жил угаалаа. Түүний хүчинд хууль батлуулсан. Энэ бол үнэхээр тэнэг зүйл. Хуулиа хүчингүй болгох хэрэгтэй. Малчдын амьдрал ахуйн нөхцөл хөдөлмөр ямар хүнд нөхцөлд явагдаж байгааг улсаар тэжээлгэчихээд хямд мах идчихээд унтаж идэхээс өөр юм хийдэггүй хот сууринд амьдардаг нөхдүүд та нар өөрсдөа эсвэл үр хүүхдээ аваачаад мал маллуулаа ч. Та нар ёстой тэжээвэр малнууд.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.161.101

Чамаар даанч нэг тэжээлгээгүй байх шүү оркоо Монголд хор болохоос өөр юу хийсийн өөрийнхөө төлөө амьдарч байгаль бэлчээрийг шуналаараа устгаж байгаа малаасаа дор н**ш татвараа төл за

Avatar

Зочин 2021-01-05 172.58.143.158

байгальд малаа бэлчээж амьдрах чинь жинхэнэ байгаль шүү дээ, тэрнээс 4 ханан дунд утсаа маажиж амьдрах бол явцгүй ээ.

Avatar

Зочин 2021-01-05 64.119.21.149

Бэлчээргүй болвол мал ч үгүй болно, мах ч үгүй болно. Одоо түрүүчээсээ Баянхонгор, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгуудад бэлчээргүй болж, малчид бөөн бөөнөөрөө өөр аймгууд руу нүүж, очсон газарт нь зөрчил маргаан дэгдэж байна. Тийм болохоор малын тоог бууруулж, дотоодын махны хэрэгцээнд л таарсан хэмжээний малтай болох хэрэгтэй юм.

Avatar

Зочин 2021-01-05 202.9.40.203

Миний танил Архангайн Чулуут суманд амьдардаг нөхөр минь 1 кг ааруулыг 35000 төгрөгөөр, идэшний 1 үхрээ 1,5 саяд зарна гэж байна. Улсад ажиллаагүй, НДШ төлж байгаагүй мөртлөө тэтгэвэрт гарна гэж ярих юм. малчид баяжиж байна даа

Avatar

Myngat malchin 2021-01-05 202.126.89.12

Aah h*** chi bayjmaar bga bol irj manai tejeeliin borlong mall

Avatar

Зочин 2021-01-05 202.9.40.203

Малчид бол бизнес эрхэлж байгаа хүмүүс. Өөрсдөө бүх эрсдлээ даах ёстой. гэтэл хүний мал хариулу байгаа юм шиг төр засгаас тусламж хөнгөлөлт эдлэхийг дандаа гуйдгаа болимоор юм. Малаа хариулсны төлөө тэтгэвэрт гардаг. Энэ их хачин ёс байна. Тийм л юм бол бизнес эрхэлж байгаа компанийн захиралаас авахуулаад хувийн хэвшлийнхэнийг адаилхан тэтгэвэр тогтоож өгөх хэрэгтэй. Малчид эрсдэл багатай ажил хийдэг. Мал нь бараг л өөрөө яваад хоолоо иддэг. Малчид дэндүү даварч байна

Avatar

Myngat malchin 2021-01-05 202.126.89.12

Ter malchind ochij bga tuslamj b.aa aild neg shuudai hiveg neg boodol uws l irdiin harin uhgui bwal bur ch sain

Avatar

Зочин 2021-01-05 174.242.67.90

Chinii yum chinii l yum. Songoson amidral chin ch. Uvulduu zud boloh n gej gonshigonolgui, zundaa bayarhaj nair naadam hiigeed bailgui tatvaraa tuluud uhuulehiig n uhuuleed avahiig n avaad 1000 hurne uu hamaa alga. Gol n uuriinhuu amidraliig uuruu l avch yavaarai. Bidend yalarhaad bailgui. Aa tegj chadaad baival mahaa hedeer zarah n chinii hereg avah eseh n bidnii hereg

Avatar

Зочин 2021-01-05 202.126.89.12

Chi guiligchin tegwel mah olj idehgui ulburch uhne lde ha ha

Avatar

Зочин 2021-01-05 174.242.78.145

Mani n avaad idchij gunguh baihaa. Harin chi yu ch guilgui 1000 hurgeedheerei.

Avatar

Badarch taxar 2021-01-05 202.126.90.129

Hust hoid nasandaa hyamdruulnaa

Avatar

Зочин 2021-01-05 103.212.119.252

ene uudluhgui ee

Avatar

Зочин 2021-01-05 103.212.119.252

hoid nasandaa hahaha teg teg

Avatar

Зочин 2021-01-05 66.181.161.101

Чи хойд насандаа ч хямдруулж чадахгүй гол нь горойгоод

Avatar

Зочин 2021-01-05 66.181.185.98

МАЛЧИДЫГ ХЭН Ч ХҮЧЭЭР ХҮНД ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛДЭГГҮЙ.МАЛЧИД НИЙГМЭЭС ХҮРТЭХ ЮМАА БУСДЫН АДИЛ ХҮРТДЭГ. ИЛҮҮ Ч БИШ ДУТУУ Ч БИШ ЗҮГЭЭР Л НИЙГМИЙН НЭГ ХЭСЭГ. ХУУЧИН ҮЕД УЛСЫН МАЛ МАЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ :БААТАРЛАГ ХӨТӨЛМӨР Г.М ОНГИРООХ,ИЛГЭЭЛТ ЭЗЭН ГЭЖ ХӨДӨӨ МАЛЧИН БАЙСАН.ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ БУСДЫН ТӨЛӨӨ ХҮЧЭЭР АЖИЛЛУУЛСАН.ОДОО ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ.ХУВИЙН ӨМЧ НЬ.БҮХ АШИГИЙГ НЬ ӨӨРӨӨ ХҮРТЭНЭ.ЯЛГҮЙ ГЭСЭН ҮГ.НАРАНТУУЛД ДЭЭР ЮМ ЗАРАХ ХЭЦҮҮ БАС Л ХҮНД ХӨДӨЛМӨР.

Avatar

Нарантуул 2021-01-05 73.153.188.19

Бүгдээрээ нарантуул дээр нэг нэг хятад шаахай бариад зогсвол болох л юм даа. Их хүч гаргасан бүтээлч хөдөлмөр шүү. Нарантуулын Сайхансамбуу өөд урагшаа.

Avatar

Мянгат Малчин 2021-01-05 66.181.183.96

Эсрэгээрээ махныхаа үнийг өсгөнө дөө.

Avatar

Зочин 2021-01-05 122.201.22.128

Хаанаа санасан хотын залхуу новшнууд вэ, хотынхоны ганц чаддаг юм баас боловсруулах өөр юу ч чадахгүй улсад нэмэргүй залхуу хулгайчууд хийж байгаа юмнууд нь улсад түй нэмэргүй байж биднээс хямд мах авна гэнэ үү ямар өмхий амаараа хэлж байна аа хуцалгүй хятадын химмын бордоотой ногоогоо бэлэн гоймонтойгоо зусал, бяд чинь хүрвэл биднээс мах авч иднэ биз

Avatar

Зочин 2021-01-05 192.82.67.16

Зуд болохоор битгий гоншигноод унаарай малаа

Avatar

Зочин 2021-01-05 202.126.89.12

Ha ha zuw

Avatar

Byambaa 2021-01-05 202.70.34.98

Arai ch de, tegvel tog ni unegui bolson gazruud hayamdarsan u

Avatar

т 2021-01-05 66.181.161.3

сайтын сэтгүүлч хүртэл ийм өчүүхэн сэтгэлгээтэй,хоолой дээгүүр давах хоолноосоо илүү гарч сэтгэхгүй байгаа нь үнэхээр харамсмаар.Хотын цементэн байшингаас гарч үзээгүй зарим нь бараг л хөдөлмөр хийхгүй зүээгр олдог орлого гэж хэлэх нь холгүй.Гэтэл малчин хүний хөдөлмөр хамгийн хүнд хөдөлмөр,тэдэнд хэзээ ч амралтын өдөр,амралтын цаг гэж байдагүй, дээр нь мал эмнэлгийн үйлчилгээний зардал,хадлан бордоо,жилийн дөрвөн улирлын турш хэрэглэх амжиргааны зардал,эрүүл мэнд,нийгмийн даатгал гээд зардал

Avatar

Зочин 2021-01-05 135.148.33.138

Татвараа нэм п***а нараа махан дээр чинь нэмээд буцаагаад явуулая

Avatar

Зочин 2021-01-05 202.126.89.189

Garchigaa zuv bicheech!!!

Avatar

зочин 2021-01-05 64.119.18.84

10 жилийн сурагч байхдаа хөдөөгийн малчдад гээд сургуулиас нэмнээ уут бээлий нтр нэхээд бэлдэж өгдөг байлаа оюутан байхдаа степенд, ажилд ороод цалингаасаа байнгаа өгсөөр өнөөдрийн хүрлээ гэтэл малчид бидэнд өндөр үнээр мал мах сүү твараас чөлөөлөидээгээ өгсөөр өнөөдрийг хүрлээ хөдөөнөөс сонгогдсон ОРК их хурлын гишүүд байнга малчид татвараас чөлөөлөгдөх ёстой сү ноос ноолуурын урамшуулал авах ёстой гээд УИХ батлуулчихна тавилан юм даа

Avatar

Зочин 2021-01-05 103.212.118.56

Малчид маш хүнд нийгмээс тасархай нөхцөлд ажиллаж амьдарч ард олноо хоол хүнсээр хангах буянтай үйлс бүтээж байна. Бүү дарамтал.Малын хөлийн татвар авахгүй байх нь ч шудрага үнэнд тохирно.

Avatar

Зочин 2021-01-05 59.153.114.29

Билчээрийн нэртэй хагас зэрлэг хэдэн адгуусаа хариулах маллах нэртэй дурангаар хараад салтаагаа маажаад улсаар тэжээлгэж хэвтдэг оркуудаа наад зовлогонуудыг чинь хотын хэдэн борчуулаас еер дэлхийд дийлж идэх шvд боловсролуулж шингээх ходоодтой амьтан байхгvй

Avatar

Зочин 2021-01-05 73.153.188.19

Чи юуч битгий ид монгол малын мах идвэд чи хордож үхнэ шүү ха ха ха мөн чхуцах юм дах

Avatar

Зочин 2021-01-05 203.91.115.39

Төв суурин газрынхан болио зүгээр хэвтэж байгаад л худрах санаатай байдаг харин малчид ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч байгаа улс халуунд нь халж хүйтэн цасанд хөрч байж мал малладаг болохоос ямар гэдсээ илээд төрөөс нэхээд хэвтэж байгаа биш малчид мах сүү цагаан идээ зарж худалдах болохоор эрүүл ахуйн бичиг г нэрээр маш их хэмжээгээр татвар төлдөг кг махыг 4000-5000 хооронд өгч чадвал зол болдог харин ченж гэж хүний мөсгүй шулаачид тултал нь нэмээд зардаг

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.195

Сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээгээ авахаа больчихоо тэгээд татваргүй малаа маллаад яв

Avatar

Зочин 2021-01-05 103.212.118.56

Чи хэд хоног мах сүү гудрахгүй, хоолгүй амьдрах гээд үз.Эсвэл мал төллүүлж,өвс бэтгэж, мал маллах гээд үз.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.161.101

Малаа чи ганцаараа мах сүүтэй биш дэлхийд

Avatar

Зочин 2021-01-05 64.119.20.156

Хөдөө очоод айлаас мах авах гэхээр хотоос үнэтэй хэлдэг юм, би ойлгодоггүй,

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.100

Өнөөдөр татварын хууль батлан гаргана. Харин маргааш татвараас чөлөөлнө. Маргаашийг ч харахгүй шийдвэр гаргадаг улсыг Монгол гэнэ.

Avatar

Зочин 2021-01-05 202.126.90.32

ULS TURCHIDTEIGEE NIILEED MALCHIDIIN GOL ORLOGO BOLSON MAHNII UNIIG HUCHEER BUULGADAG BAIJ ODOO BAS YU GEED h*****d BAIGAA YUM BE. GADAADRUU EXPORTLOHIIG NI HURTEL HYAZGAARLAA BIZ DEE. ARAI DAVRAAD BAIGAA YUM BISHUU

Avatar

Баги 2021-01-05 66.181.182.41

австралиас мах оруулж ирэхэд татваргүй болгоё

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.195

Малчид гэгээрэх цаг болсон. ямарч татвар төлөхгүй байж эмнэлэг, сургууль, тэтгэвэр халамжийн бүх төрийн үйлчилгээг үнэгүй авах гэнэ. Уул уурхайгаас эхлээд улс орны хөгжилд хэрэгтэй бүгдийг эсэргүүцнэ. УИХ-д хэрэггүй улсуудыг сонгоно.

Avatar

Зочин 2021-01-05 202.55.188.40

Malchid malaa mallaj l baigaa shd, demjleg tataas tuslamjaa avch l baigaa shd, mah noos nooluuraa undur unetei zarj l baigaa shd. Yamar hotiin bid shig ajlaa horiulsan yamar ch orlogogui ulsuud suuj baigaa bishdee yahaaraa maliin tatvariig hoishluuldgiim

Avatar

Зочин 2021-01-05 192.82.71.122

Амь амьжиргаанд нелеелеед байхаар юм байхгvй ш дээ! Ингээд эргэж буцаад байх юм бол хууль гаргаж тоглоод байх хэрэг юун.

Avatar

Зочин 2021-01-05 192.82.71.122

Амь амьжиргаанд нелеелеед байхаар юм байхгvй ш дээ! Ингээд эргэж буцаад байх юм бол хууль гаргаж тэнэгтээд байх хэрэг юун.

Avatar

Зочин 2021-01-05 202.9.40.127

малчид яахвээ. ченжүүд л болимоор байна.

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.39

Жилийн 4 улиралд халуунд халж хүйтэнд хөрж өсгөсөн малаа Уб-н хөлөө ачаад паартай байшинд сууж байгаа залхуу ажилгүй та нарт хямдруулах юм уу

Avatar

Зочин 2021-01-05 202.9.40.127

за тэгвэл зуд болхоор үнэгүй өвс, нэмнээ, гурил будаа нэхэхээ болиорой. аан бас хотод ирээд хог болоод байгаа хэсэгээ татаж аваарай. тэр бүгд чинь татвар төлөгчдийн мөнгө

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.195

Хотод залхуурч хэвтэж бгаа нөхдүүдийн дийлэнх нь хөдөөнөөс идшээ авчдаг малчдын хүүхдүүд бдаг гэнэлээ. Хотын хүүхдүүд ажилгүй бол турж үхнэ!

Avatar

зочин 2021-01-05 192.82.67.18

Энэ малын хөлийн татвар угаасаа малчид татвар төлдөггүй гэсэн хэл амыг таглах гэж гаргасан хулхи эд ээ, нэгэнт улсын төсөвт төвлөрүүлэхгүйгээс хойш авсан аваагүй адилхан, зүгээр л худлаа шоу

Avatar

Зочин 2021-01-05 202.126.89.131

Ёстой уучлаарай сурсан юм бол олигтойхон сураад бич яагаад малчид буулгах ёстой гэж халуун зун таргалуулах гэж жавар тачигнасан өвөл онд оруулах гэж ямар их хөдөлмөр шингэснийг мөнгөөр дипломоо авсан чи яаж мэдэх билээ

Avatar

Зочин 2021-01-05 203.23.199.200

Махны үнэ ченжүүдээс л болж өсдөг. Хэзээ ч үнээ тохиролцохгүйгээр гэрт нь очоод мал худалдаж авна гэсэн ойлголт байхгүй. Яс юмандаа малчид хотод зарж байгаа үнээс 2 дахин хямд өгч байгаа. Очиж авсан нь, бөөний газарт худалдан авсан нь, зах дээр зарж байгаа нь гээд 2-3 гар дамжихаар нэмэгдэлгүй яахав дээ. Үүнийг бичсэн Л.Оюу өөрөө хөдөө яваад үзэж хараад ирээ миний ногооноороо зулзага.

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.195

өөрсдөө малаа алаад тээвэрлэж ирээд лангуу түрээслээд зараачдээ! Малыг нядлаад, тээвэрлэж ирээд лангуу түрээслээд жижиглэнгээр зарах зардлыг тооц. Тэр хооронд хотод амьдрах зардлаа бас тооц!

Avatar

Зочин 2021-01-05 202.179.25.176

Амьдралаас тасарсан юм ярих юм, ар гэрт нь хэн үлдэнэ гэж тэгж олон хоногоор явж чадах вэ дээ, Харин үүн дээр хоршоолол гэж зүйл хэрэгтэй л байгаа юм даа.

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.195

тэр ажлыг чинь ченж, жижиглэн худалдаачид хийж бгаа.

Avatar

Энхсайхан 2021-01-05 103.212.117.179

Нийтлэлийнхээ сэдвийн талаар ямар ч ойлголт алга, энэ сэтгүүлч гэх нөхөрт. Бичиж байгаа сэдвээ сайн судал. Эх сурвалжаа тэл. Тэгж байж х**.

Avatar

Зочин 2021-01-05 73.153.188.19

Энэ сэтгүүл ч ямар нэгэн гаднын төслийн мөнгөөр бичиж байгаа байх. Хөлсний бичээчид иймэхүү бичдэг юм. 25 центээр бичсэн байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж