Сноуден, Ассанж нарыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Сноуден, Ассанж нарыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Сноуден, Ассанж нарыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн гэрээт ажилтан асан Эдвард Сноуден, “Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж, түүний гол мэдээлэгч Челси Мэннинг нарын нэрийг 2021 оны Нобелийн Энх тайвны шагналд дэвшүүлжээ. Тэднийг Нобелийн энх тайвны шагналт (1976 он), Ирландын иргэн Мейред Корриган нэр дэвшүүлсэн байна.

Тэрбээр Нобелийн хороонд илгээсэн захидалдаа тэдний нэрийг жагсаагаад, "Тэд олон сая хүний ​​аминд хүрсэн засгийн газруудын хууль бус үйлдлүүдийг илчилж, өөрсдийн эрх чөлөө, амь насыг эрсдэлд оруулан, эр зоригийн үлгэр жишээг олонтаа харуулсан” хэмээн бичсэнийг “The Irish News” мэдээлсэн байна. Мөн "Тэд амь биеэ үл хайхран, өөрсдийгөө золиослон, хүний сэтгэл агуу гэдгийг батлан харуулсан” гэж нэмж бичжээ.

Корриган “Сноуден АНУ-ын засгийн газар өөрийн иргэд болон бусад орны өндөр албан тушаалтнуудад хууль бус хяналт тавьж буйг мэдээд, дуугүй байж чадаагүй. Ассанж Иран, Афганистан дахь цэргийн гэмт хэргүүдийн талаарх ноцтой баримтуудыг дэлгэн, хэвлэн нийтлэх, мэдээлэх үүргээ биелүүлсэн бол Америкийн армид байхдаа Иракт алба хаасан Мэннинг энгийн иргэдийг хөнөөсөнтэй эвлэрч чадаагүй” хэмээн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: THE IRISH NEWS
Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж