"Манай баг тамирчид өвөл, зуны Олимпийн бэлтгэлдээ гарсан" | News.MN

"Манай баг тамирчид өвөл, зуны Олимпийн бэлтгэлдээ гарсан"

"Манай баг тамирчид өвөл, зуны Олимпийн бэлтгэлдээ гарсан"

"Манай баг тамирчид өвөл, зуны Олимпийн бэлтгэлдээ гарсан"

ОХУ-ын спортын яамны сайд Олег Матыцин улс орныхоо баг тамирчдын талаар ярьжээ. Түүний үзэж буйгаар ОХУ-ын баг тамирчид ирэх Бээжингийн өвлийн Олимпийн наадам болон Токиогийн зуны Олимпийн наадамд оролцоход асуудалгүй хэмээжээ.

Олег Матыцин “Манай улсын баг тамирчид ирэх өвөл, зуны Олимпийн наадамд оролцохоор тав тухтай бэлтгэл сургуулилтаа хийж байна. Шигшээ багуудын бэлтгэлийн бааз дээр ажиллаж буй манай мэргэжилтнүүд ОХУ-ын микро, биологийн агентлаг болон шигшээ багуудын эмч эмнэлгийн ажилтнуудтай өдөр бүр 60 минутын хугацаатай холбогдож санаа бодлоо хуваалцдаг. Бид одоохондоо ямар нэгэн эрсдэл харахгүй байна” хэмээн Тасс агентлагт ярьжээ.

Оны өмнөхөн CAS буюу Спортын арбитрын шүүхээс Оросын баг тамирчдын олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцох эрхийг хоёр жилээр хасч байгаагаа мэдэгдсэн. Ийнхүү ОХУ-ын баг тамирчид ирэх 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл улсынхаа нэр, туг далбаа, төрийн дуулал дор олон улсын томоохон тэмцээн, уралдаануудад оролцох боломжгүй болсон юм.

2021 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Катарын хөлбөмбөгийн ДАШТ, 2022 оны Бээжингийн өвлийн Олимпод ОХУ-ын нэр гарахгүй, туг далбаа нь мандахгүй, төрийн дуулал эгшиглэхгүй нь.

Сүүлд гарсан мэдээллээр ОХУ-ын зүгээс Швейцарь улсын дээд шүүхэд хандан Спортын арбитрын шүүхийн эсрэг гомдол гаргахаар бэлтгэж байгаа гэжээ. Саяхан гурван удаагийн олимпийн аварга Хятадын усанд сэлэлтийн тамирчин Сунь Ян Спортын арбитрын шүүхийн эсрэг Швейцарь улсын дээд шүүхэд гомдол гарган ялалт байгуулсан юм. Спортын арбитрын шүүхээс Сунь Яныг Триметизидин хэмээх хориотой бодис хэрэглэсэн хэмээн үзэж, найман жилээр эрхийг нь хасаад байв.

CAS буюу Спортын арбитрын шүүх нь Швейцарь улсын Лозанн хотод байрладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-01-05 202.9.46.80

Зочин нэрт луухаан минь чи одоо Оросуудыг хашраалаа юу

Avatar

зочин 2021-01-05 192.82.67.18

Хаширдаггүй улс юм аа энэ иванууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж