Цахим тоглоомыг хүчирхийллийн сэдэл төрүүлдэг хэмээн олон жилийн туршид зарим хүмүүс шүүмжилсээр ирсэн билээ. Гэвч арав гаруй жил үргэлжилсэн нэгэн судалгааны үр дүнд цахим тоглоом нь хүчирхийллийн сэдэлтэй ямар ч хамааралгүй гэдгийг эцэслэн баталжээ.
Хүүхэд, залуучууд хамгийн сүүлд шинээр бүтээгдсэн цахим тоглоом худалдаж авах бүртээ эцэг эх, томчуудын эсэргүүцэлтэй тулгардаг билээ. Учир нь эцэг эхчүүд хүүхдүүд нь цахим тоглоом тоглосноор бодит амьдрал дээр хүчирхийлэл үйлдэх сонирхолтой болно хэмээн санаа зовдог аж. Түүнээс гадна маш олон хүмүүс 1999 оны Колумбин ахлах сургуулийн халдлагыг цахим тоглоомноос сэдэлтэй хэмээн сэжиглэсээр ирсэн билээ. Болсон явдал дэлхий дахиныг цочроож, олон хүмүүс хоёр оюутны үйлдэлд мэдээллийн технологийг буруутгаж байсан юм.
Харин судалгааны үр дүнд цахим тоглоом дээрх үзэгдэл бодит амьдрал дээр хүний зан авирт нөлөөлдөггүй гэдэг нь тодорхой болжээ.
Шинэ судалгааны үр дүн Cyberpsychology, Behavior, Social Networking сэтгүүлүүдэд “GTA цахим тоглоомтой хамт өсч хүмүүжсэн 10 жил: Цахим тоглоом хүчирхийлэлд хөтөлдөггүй болох нь” нэрээр нийтлэгдсэн байна. Тус судалгааны судлаачид 10 жилийн турш залуу тоглогчдыг хянаж, тоглосон тоглоом нь зан авирт нь хэрхэн нөлөөлөхийг ажигласан байна. Тэгэхдээ өөр хоорондоо хамааралгүй, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн олон давхаргын хүүхэд залуусыг сонгон ажигласан байна.
Тухайлбал, судлаачдын ажигласан хүүхэд залуусын 65 хувь нь кавказ, 12 хувь нь африк, 19 хувь нь ирлийз, 4 хувь нь бусад үндэстнээс гаралтай байжээ. Судалгааны үр дүнд хөвгүүд охидоос илүү цус асгаруулсан тоглоом тоглох дуртай байдгийг тогтоож, тэдний тоглосон тоглоом дээрх хүчирхийллийн шинжтэй үзэгдлийг гурван түвшинд ангилсан гэнэ.
Тухайлбал, оролцогчдын дөрвөн хувийг бага наснаасаа хойш маш их хүчирхийлэл харуулсан тоглоом тоглосных нь төлөө “Өндөр хүчирхийлэлтэй” бүлэгт, 23 хувийг нь “Дундаж хүчирхийлэлтэй” бүлэгт, 73 хувийг нь “Бага хүчирхийлэлтэй” бүлэгт ангилсан аж.
Гэтэл “Өндөр хүчирхийлэлтэй” бүлэгт багтсан залуус цаг хугацаа өнгөрөх тусам бага хүчирхийлэлтэй тоглоом сонирхож эхэлсэн байна. Мөн аль ч бүлэг т багтсан залуусын зан авирт цахим тоглоомноос шалтгаалсан аливаа өөрчлөлт ажиглагдаагүй байна.
Ингэснээр судлаачид эцэст нь хүчирхийлэл харуулдаг тоглоомнууд тоглогчийнхоо сэтгэхүйд хоногших нөлөө үзүүлдэггүй бөгөөд хүчирхийллээс илүү ээдрээтэй адал явдлаараа залуусын сонирхлыг татдаг хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2021-01-05 192.82.71.122
Мөнгөний төлөө бол Америк барууныхан юу ч гэж байж мэднэ! Удахгүй цөмийн зэв сэг хор хөнөөлгүй гэдэг нь батлагдлаа !! гээд шуугиж ч мэднэ.
ZOCHIN 2021-01-05 59.153.87.6
10 garan jil l ochnoon l togloom togolloo huchirhiilel gardag ni ch blaa gardagq ni ch blaa amidraldaa 2 hulgana alj bsnaas busdaar amitand huchirhiilel uildsen ym law alga
Boomeruud odoo bolio 2021-01-05 202.21.108.4
Boomeree arai ih yum bodood bgam bishu hahah
Зочин 2021-01-05 66.181.189.163
эх сурвалжгүй мэдээлэл бичих юм аа хаанахын ямар судалгааны газарын мэдээлэл юм бэ
Зочин 2021-01-05 220.88.88.119
Hel us meddeg bol iishee orood unshda ah/egch min
https://www.liebertpub.com/doi/abs/10.1089/cyber.2020.0049
Зочин 2021-01-05 202.126.88.198
Барууны орны сэтгэл зүй манай сэтгэл зүй өөр л дөө.
zochin 2021-01-05 59.153.87.6
manai setgel zui yg unendee hamaaq deerldee ydaj l mongold mass shooting bolson tuuh alga medeej olon huchirhiileliin herguud gardag gehdee video togloomtoi holbootoi neg ch tiimerhuu zuils sonsoj bsnq arhi tamhinaas l boldog shuudee
Зочин 2021-01-05 192.82.72.27
Counter Strike toglodog batsaan hiliin tseregt ochood heden tsereg darga shursheed alchihsan yum dag. Teriigee uuruu CS togloj baigaa yum shig bsan gej meduulsen baidag
lola 2021-01-05 1.129.110.69
toglom toglod hun alj bga bol ugasa medrel gar bn.
Eh survalj gde? 2021-01-05 66.181.187.158
Yaaaay, tegul tegeed 2000aad ond PC toglood yvj bsn myng myngan zaluus odoo bugd a*******n bolson yvj bgaa baih n. Aimshigtai