Ральф Хазенхюттлийн нулимстай ялалт

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Ральф Хазенхюттлийн нулимстай ялалт

Ральф Хазенхюттлийн нулимстай ялалт

Английн Премьер лигийн 17-р тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр(2021.01.04) явагдлаа. Энэхүү тойргийн нэгэн сонирхолтой тоглолт Саутхемптон багийн Сэйнт Мэри цэнгэлдэх хүрээлэнд явагдаж, талбайн эзэд лигийг тэргүүлэгч Ливерпүүл багийг 1-0 гэсэн харьцаатай хожив. Тоглолтын цорын ганц гоолыг цагтаа Ливерпүүл багт хүчин зүтгэж явсан Англи довтлогч Дэнни Ингз нэгдүгээр үеийн хоёрдахь минутанд оруулсан.

Тоглолт өндөрлөснийг талбайн шүүгч шүгэлийн дуугаар зарлахад Саутхемптон багийн ахлах дасгалжуулагч Ральф Хазенхюттль сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унагаав. Тэрбээр BBC Sports-д өгсөн ярилцлагадаа “Нүдэнд минь нулимс хуралдлаа. Гэхдээ салхинаас болсон юм шүү. Залуусын маань бүхнээ дайчилж буй тоглолт намайг үнэхээр бахархууллаа. Ливерпүүл шиг багийн эсрэг төгс тоглолт үзүүлэх хэрэгтэй. Харин бид тэгэж чадлаа гэж бодож байна. Өнөөдөр тоглолтын өмнө бид дарамтанд байсан. Гэхдээ л бид өөрсдийн хөлбөмбөгийг тоглохыг хичээлээ. Тоглолт хурдан өрнөлтэй байлаа. Хоолой маань бараг сөөчихлөө. Залуус маань ч ядарч байгаа нь мэдээж. Гайхалтай үдэш байлаа” хэмээжээ.

Саутхемптон баг 2016 оны гуравдугаар сарын 20-ноос хойш Ливерпүүл багийг ялж чадаагүй байсан юм.

Австри мэргэжилтэн Ральф Хазенхюттль 2018 онд Саутхемптон багийг ахлах дасгалжуулагч болсноосоо хойш Ливерпүүлтэй гурван удаа учраа тааран бүгдэд нь ялагдсан гэх бараан үзүүлэлттэй байлаа. Мөн түүний баг 2019 онд Лэйстер Сити багт 0-9 гэсэн харьцаатай хожигдож, олны хэл амны бай болж байв.

Английн Премьер лигийг Ливерпүүл баг 33 оноотой тэргүүлж байгаа боловч тэднээс нэг тоглолт дутуу 33 оноотой Манчестер Юнайтед баг аман хүзүүнд бичигдэж байна. Харин Саутхемптон баг хүснэгтийн зургадугаар байранд 29 оноотой яваа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж