Төлбөрийн тэнцэл гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Төлбөрийн тэнцэл гэж юу вэ?

Төлбөрийн тэнцэл гэж тодорхой хугацаанд тухайн улсаас бусад улстай хийсэн эдийн засгийн харилцааг нэгтгэн харуулдаг статистик тайланг хэлнэ. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцэл нь тодорхой хугацаанд оршин суугч болон оршин суугч бус-ын хооронд хийгдсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалыг харуулдаг. Оршин суугч уу, оршин суугч бус уу гэдэг нь иргэний хувьд Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа хугацаанаас, аж ахуйн нэгжийн хувьд Монгол улсад оршин байрладаг эсэхээс хамааран тодорхойлогдоно. Төлбөрийн тэнцэл нь Урсгал тэнцэл, Хөрөнгө ба Санхүүгийн тэнцэл, Залруулга, Нийт төлбөрийн тэнцэл болон Цэвэр нөөцийн өөрчлөлт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Монголбанкны Төлбөрийн тэнцэл, судалгааны алба Монгол Улсын Төлбөрийн тэнцлийг улирал тутам гаргад.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж