Дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болжээ | News.MN

Дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болжээ

Дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болжээ

Дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болжээ

2020 он таны хувьд хурдан өнгөрсөн мэт санагдаж байна уу? Үнэн хэрэгтээ таны зөв бололтой. 2020 он үнэхээр бидний бодсоноос хурдан болж өнгөрчээ. Түүгээр зогсохгүй энэ жил бүр ч хурдан байх гэнэ.

Сүүлийн үед дэлхийн тэнхлэгээ эргэх хурд нэмэгдсэн байна. Тухайлбал, дэлхийн тэнхлэгээ эргэх хурдыг хэмжиж эхэлснээс хойш 2020 оны долдугаар сарын 19-нд өдөр хамгийн хурдан өнгөрч, дэлхий хэвийн буюу 86400 секундээс 1.4602 миллисекундээр богино хугацаанд бүтэн эргэсэн байна.

Түүнээс өмнө дэлхий хамгийн хурдан эргэсэн өдөр 2005 онд тохиож байсан аж. Гэвч өнгөрсөн жилийн хувьд 2005 оны зөрүүнээс 28 дахин их зөрүүгээр хурдан эргэсэн аж. Түүгээр зогсохгүй 2021 онд түүнээс ч хурдан буюу хэвийнээс 0.5 миллисекундээр богино хугацаанд дэлхий эргэлдэх өдрүүд тохиолдох төлөвтэй байна.

Дэлхийн эргэх хурдыг 1960-аад онд атомын цаг бүтээснээс хойш ийнхүү нарийн хэмжиж, сансрын бусад одтой харьцуулах боломжтой болжээ. Харин сүүлийн хэдэн арван жилд дэлхийн эргэх хурд аажмаар багассаар байсан тул цаг хэмжигчид 1970-аад оноос хойш удаан эргэж буй гаригтай уялдуулахын тулд атомын цагт албаар 27 секунд нэмэх шаардлагатай болжээ.

Хамгийн сүүлд 2016 оны шинэ жилийн үдэш эрдэмтэд дэлхийн эргэлтийн цагийг тэнцүүлэхийн тулд атомын цагт хэдэн секунд нэмж, дэлхий даяар бүх цагнууд нэг секунд зогссон гэнэ.

Гэсэн хэдий ч сүүлийн үед дэлхийн эргэх хурд буцаад хурдасч байгаа бөгөөд тун удалгүй дэлхийн хурдтай тэнцүүлэхийн тулд атомын цагнаас секунд хасах шаардлага гарж ч магадгүй болжээ. Хэрвээ тэгвэл тэр нь анх удаа атомын цагнаас секунд хассан тохиолдол болох юм.

Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногийн сүүл буюу энэ сарын 3-ны хоног нийт 23 цаг, 59 минут, 59.9998927 секундэд дууссан бол 4-ний хоног 24 цагаас бага зэрэг илүү хугацаанд болж өнгөрсөн аж. Цаашлаад энэ жилийн хувьд атомын цаг нийт 19 миллисекунд хоцрох төлөвтэй байгаа аж.

Хэдийгээр энэ зөрүү хүний бие, сэтгэхүйд мэдрэгдэхгүй ч дэлхийн цагтай нарийн уялдан ажилладаг цахим сүлжээ, комьпьютерийн үйлдлийн системүүдийн хиймэл дагуулд алдаа гарч болзошгүй юм. Жишээлбэл, 2012 онд дэлхийн эргэх хурд бага зэрэг нэмэгдэхэд Mozilla, Reddit, Foursquare, Yelp, LinkedIn, StumbleUpon сүлжээнүүдэд асуудал үүссэн бөгөөд Линуксийн үйлдлийн систем болон Java програмчлалын хэл дээр бичигдсэн програмуудад алдаа гарсан байна.

Ийнхүү дэлхийн тэнхлэгээ эргэх хурд байнга өөрчлөгдөж байгаа нь дэлхийн цөмийн хайлмаг, далайн усны үрэлт, давлагаа, агаарын нарийн төвөгтэй хөдөлгөөн, сар, дэлхий хоорондын зай, түүгээр зогсохгүй дэлхийн дулаарал, түүнээс үүдсэн мөнх цэвдэг хайлж буй олон шалтгаантай нягт нарийн холбоотой юм.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ГайхмаарГайхмаар
21
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-01-05 66.181.185.237

Энэ нь ковид гарсантай л холбоотой хүмүүс их үрэгдэж тэгээл тэр

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.33

Дэлхий радиусаараа багасч байгаатай холбоотой

Avatar

Oyutolgoi 2021-01-05 202.55.188.108

Оюутолгойн ордод байгаа асар их зэсийн баялаг нөөц нь дэлхийн тэнхлэгээ эргэх үйл явцад нөлөөлдөг байгаль эхийн анх үүссэн зохицолын жамаар бий болсон орд шүү дээ. Энэ ордыгоо ухаж баялагаа өөрсдөө ашигласан ч бай, харь улсад цөлмүүлж өөрсдөө хоосон үлдсэн ч бай дэлхийн тэнхлэгээ эргэх явцад гаж нөлөө үзүүлнэ. Энгийнээр хэлвэл цахилгаан моторын эргэлтэнд хамгийн цухал нөлөөтэй зэс ороомог гэсэн үг. Байгаль дэлхий дээр нотловол бидний сайн мэдэх манай их говийн энергийн төв шүү.Залуус минь бод!!!

Avatar

Өвгөн 2021-01-05 202.9.46.173

За тим бхоо. Эмгэнтэйгээ нүгэл үйлдэж амжаагүй бтал өглөө блчиход бсиима золиг гж…ххм

Avatar

Зочин 2021-01-05 66.181.181.229

haha wtf dude

Avatar

зочин 2021-01-05 202.21.100.210

Тийм байхаа 7-р сарын 19 нэг л сонин толгой эргээд ч байгаа юм шиг байсан юм ааааааааа

Avatar

Зочин 2021-01-05 64.119.23.192

Сэтгүүлч нэртэй лойдоруудаа зөв бичээчээ. Тэнхлэгээ эргэх гэх бус тэнхлэгээрээ эргэх, эсвэл тэнхлэгээ даган эргэх гэнэ.

Avatar

Зочин 2021-01-05 203.91.115.49

Би харин яг тэгэж хэлчих гээд л байлаа. 20 оны турш. Мил секундээр нь мэдэрсэн байна шүү дээ. Ха ха ха. Мэдэхгүй, юм бүхэн хяналтаас гараад, бүх юм тэг зогсолт хийчих гээд. Энэ дагуу гарч байгаа мэдээнүүд арай л ойрхон интервалтай. Бараг амьсгал давхцуулах шахуу. Тэгээд л, хүүе ээ, та минь ээ, дэлхий арай л хурдан эргээд байна уу даа гэмээр үе үе бодогдож байв.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.183.28

Хүн төрөлтөн шим мандалын уялдаа холбоог мэддэг юм шиг өөрчилж байгаа шүү дээ.

Avatar

123456 2021-01-05 49.0.212.165

Сансар орчлон секунт тутам илүү хурдацтай тарж задарч байгаатай холбоотой. 1 сая жилийн өмнөх 10 минут одоо цагийн 10 минутаас харьцангуй удаан өнгөрч байсан.

Avatar

Зочин 2021-01-05 139.5.218.93

Яагаад ч ийм байх боломжгүй. Учир нь цаг хугацааг хэмжиж хянаж байдаг эрдэм шинжилгээний институт байгаа.Бидний гартаа зүүж буй янз бүрийн цаг байдаг биз дээ. Бүгд л хоног,өдрийг алдалгүй л хэмжиж байна шүү дээ. Тэгэхлээр алмайрах юм ихдээд ирэхлээр цаг хугацаа нэг мэдэхэд хурдан өнгөрсөн мэт болж байна л даа.Тиймээс дэлхий хурдан эргэлээ гэсэн юм байхгүй байх аа.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.161.48

Tegeheer bi hurdan uheh yumuu

Avatar

Мэдээллийн эх үүсвэр 2021-01-05 66.181.161.18

Коран сударт ингэж тодорхой бичижээ: "Не наступит Конец Света, пока не ускорится время. Ускорится оно так, что год станет быстрым как месяц, месяц как неделя, неделя как день, а день как один час, час же будет проходить так быстро, словно вспышка лучины." (Тирмизи, Зухд 24, (2333).

Avatar

зочин 2021-01-05 192.82.72.195

sh aa sh aa, ter teneg muhar tolgoit muhamed gegch chin 1500 jiliin umnuh zalitai hulhi hudalch chotgor baisan yum shde, ter yugaa meddegiin. Chotgor s****m baisan gedeg ni odoogiin muslimchuudiin haranhui buduuleg a luurchin zimbie bolsonoor notlogdoj bgaa yum.

Avatar

nasnii hurd delhiin ergelttei holbootoi 2021-01-05 103.212.119.32

suuliin ued nasnii hurd geh oilgolt ih garah bolson bidniig baga baihad odor onrrch ogohgui ih uddag baisan odoo bol gyals mans yalanguya 2001 onoos hoish tiim bolson

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.124

Энэ бүхэн уул уурхайтай шууд холбоотой.

Avatar

Зочин 2021-01-05 192.82.71.209

бүү хадуур

Avatar

Зочин 2021-01-05 202.126.89.56

Багын л ийм тэнэг байсан юм.Энэ засрахгүй байсаар өнгөрөх юм байна хөөрхий.

Avatar

Зочин 2021-01-05 202.21.108.183

Ухаж гаргаад шатаагаад байгаа юм чинь жин нь хөнгөрөнө шүү дээ

Avatar

Зочин 2021-01-05 202.21.109.39

shinjleh uhaan ch saiahn hariulr baina haha tehdee ineedtei sanagdlaa shoo

Avatar

Зочин 2021-01-05 66.181.188.199

хүмүүсийн сэтгэл муухай болоод байхаар өвчин зовлон, гай гамшиг тасрахгүй. хорвоо хүний нүглийг яаж даахав дээ. Адилхан хүн байж нэгнийхээ мууг үзэх гэсэн муухай хүмүүс олон байх юмаа. Хүний мууг үздэг, мууд нь дурладаг хүмүүс хэзээ ч өөдтэй явдаггүй юм.

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.83

Yaag zuv

Avatar

Зочин 2021-01-05 192.82.71.122

Даанч тийм байхаа! Зун намар айхтар хурдан өнгөрцөн юмаа! Бас нойр ханаагүй байхад өглөө болчоод болку байсийм аа!

Avatar

Зочин 2021-01-05 103.10.22.40

Xaxa ygyg

Avatar

Зочин 2021-01-05 64.119.18.234

😧😮😮

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж