Татварын буцаан олголтын бичиг баримтаа E-Mongolia-с бүрдүүлээрэй | News.MN

Татварын буцаан олголтын бичиг баримтаа E-Mongolia-с бүрдүүлээрэй

Татварын буцаан олголтын бичиг баримтаа E-Mongolia-с бүрдүүлээрэй


Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд бичиг баримтаа E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системээс бүрдүүлэхийг зөвлөж байна. Тухайлбал, иргэн та Иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын лавлагаа, Төрсний гэрчилгээний хуулбараа E-Mongolia-с авах боломжтой. Материалыг 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор www.etax.mta.mn сайтад цахимаар хүлээн авч байгаа юм байна. 

ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  • Сургуулийн тодорхойлолт /файл/
  • Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар  /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/

Шаардлагатай тохиолдолд

  • Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  • Орлого нотлох баримт /гадаад сургалт/

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах бичиг баримт

  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын лавлагаа
  • Төрсний гэрчилгээ

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  • Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
  • Орлого нотлох баримт /файл/
  • Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах бичиг баримт

  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
  • Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын лавлагаа

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.

  • Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-с авах бичиг баримт

  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын лавлагаа

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМ E-MONGOLIA-Д НЭВТРЭХ ЗААВАР

Эх сурвалж: cita.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж