"Хөл хорионы үеэр цөөн байршилд ТҮЦ машин ажиллана"

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

"Хөл хорионы үеэр цөөн байршилд ТҮЦ машин ажиллана"

"Хөл хорионы үеэр цөөн байршилд ТҮЦ машин ажиллана"

Хатуу хөл хорионы үеэр иргэд төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ / машинаас бичиг баримтын лавлагаа авч чадахгүй байгаа талаар манай сайтад хандсан юм. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тодруулахад “Хөл хориотой холбоотойгоор ихэнх байршилд ТҮЦ машины ажиллагааг зогсоосон. Төрийн үйлчилгээг www.e-Mongolia.mn авах боломжтой. Монгол Улсад дотоодод Covid-19-ийн халдвар бүртгэгдсэн буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хатуу хөл хорио тогтооход хүний бөөгнөрөл үүсгэхгүй нь тулд бүх ТҮЦ машины үйл ажиллагааг нь зогсоосон байсан.

Гэхдээ 12 дугаар сарын 23-аас эхлэн Үндэсний дата төвөөс тодорхой байршилуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараагаар ТҮЦ машины үйл ажиллагааг сэргээсэн.  Зарим нэг үйлчилгээний төв ажиллахгүй байгаатай холбоотой тухайн байршилд байгаа ТҮЦ машинууд ажиллахгүй байгаа” гэв.

Улсын хэмжээнд нийт 110 ТҮЦ машин байдгаас нийслэлд 77, орон нутагт 33 ТҮЦ машин байдаг. Хөл хорионы үеэр нийслэлд 22, орон нутагт 19 ТҮЦ машин ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БУЙ ТҮЦ МАШИНЫ ЖАГСААЛТ

Улаанбаатар хот дах ТҮЦ машин

ТҮЦ машины дугаарБайршил
1.K315ХУД- Яармаг ОРГИЛ
2.K004СБД- IT park
3.K012СХД- ЗДТГ Нэг цонх
4.K015ЧД-Төв шуудан
5.K016ЧД-Дэнжийн 1000 Нарлаг Дэнж худалдааны төв
6.K042ХУД- Дүүргийн байр
7.K043ХУД- Дүүргийн байр 2
8.K102ЧД-Tedy
9.K214ЧД-Төв шуудан 2
10.K302СХД- Саппоро Миний дэлгүүр
11.K304СХД- Цамбагарав арын замд Замын Цагдаа
12.K305СБД- Хүрээ амаржих
13.K309СБД-ШШГЕГ 2р байр
14.K310СБД- Тамгын Газрын байр
15.K338СХД- ЗДТГ төв хаалга
16.K344БГД- Дүүргийн байр
17.K349СХД-5н шар Энхжин худалдааны төв
18.K353БЗД- 16-р хороолол Асио худалдааны төв
19.K357БЗД- Амгалан Зах
20.K303СХД- Драгон bus terminal
21.K317БГД- Эх нялхасын эмнэлэг

 

Хөдөө орон нутаг дах ТҮЦ машин

ТҮЦ машины дугаарБайршил
22.K201Ховд / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
23.K203Говь-Алтай / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
24.K204Баян-Өлгий/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
25.K206Хөвсгөл/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
26.K207Завхан/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
27.K209Увс/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
28.K211Сэлэнгэ /Сүхбаатар сум/ / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
29.K215Говьсүмбэр/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
30.K216Дундговь/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
31.K217Өмнөговь / Нэг цэгийн үйлчилгээ/
32.K219Сүхбаатар/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
33.K220Налайх / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
34.K221Дорнод / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
35.K222Замын-Үүд / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
36.K225Эрдэнэт /Орхон холбоо/
37.K226Хэнтий / Нэг цэгийн үйлчилгээ/
38.K227Булган / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
39.K316Эрдэнэт /Захиргааны 4-р байр /
40.K332Эрдэнэт /Хорооллын Эцэс Багийн нэгдсэн байр/
41.K402Өмнөговь цогтцэций / ЗДТГ-ын байр/

 

А.СҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж