Ерөнхийлөгч хүү түлхээд бод!

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хүү түлхээд бод!

Ерөнхийлөгч хүү түлхээд бод!

Херо Баатарын ТББ-аар дамжуулж, хүүхдийн нэрээр хандив цуглуулан сонгуулийн санхүүжилтээ босгох гэсэн Х.Баттулгын улс төрийн нүүдэл хол явсангүй. Харин ч бөөн эсэргүүцэл, шүүмжлэлтэй нүүр тулж, ичсэн нэрэндээ Б.Баатар “аав хүний үүргийг биелүүлсэн” гэж арга ядсан тайлбар хэвлэлд өгөв. Жинхэнэ аав хүүхдийн мөнгө луйварддаггүй юм!

Тэгээд ч хамаг ажил орлого, амьжиргаагаа хаалгаж, хөл хорионд хоёр сар болж буй ард иргэд юун фонд, юун хандив. Мөнгө цагаан нүд улаан болсон урлагийн хэд маань УОК-ын хориог үл тоон “халтуур”  хийж харагдсан.
Дээр нь бизнесийн хавхтай, шан, харамжийн барьцаатай компанийн захирлууд, дээдэст талтай, доодост халтай хэдэн дарга нар Ерөнхийлөгчид зулгуйдаж сууна лээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулагдсан Херогийн ТББ-д хамгийн  том хандив болох нэг тэрбумыг  “Крипто валют”  бэлэглэсэн. УБТЗ, Үндэсний соёл амралтын хүрээлэн гээд төрийн өмчит компани, байгууллагууд хөл хорионд хямраагүй байгааг ч монголчууд харлаа, үзлээ.  Харин “ингээд миний нэр байдаггүй” гэгчээр санаачлагчдынх нь хамаарал бүхий компаниудаас хандивт сохор зоос ч хялайлгаанүй нь фондын зарцуулалт болоод зорилгыг нь сайн мэдэж байсных биз.

Хандивын мөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор  шинээр барихад зарцуулах юм гэсэн. Уг нь, үүний төлөө л бид төрд хандив биш татвар төлдөг юм шүү дээ.

Бондын мөнгийг оффшорт аваачиж хийсэн гэх хардлага төрүүлж, Төрийн тэргүүний хамаарал бүхий хүмүүсийн энд тэнд нуусан оффшорууд нь дэлгэгдэхийн дээр фондын “хэрэг” нэмэгдээд Ерөнхийлөгчийн рейтинг өөрийнх нь төсөөлж байснаас муугаар эргэсэн тул өөр дуулиан тарих ёстой. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын хуучин оны дуулианыг нь мартуулах шинэ оны сенсааци хэрэгтэй. Тиймээс тэр шатрын хүүгээ түлхсэн нь Ц.Оюунгэрэл болж таарав.

Ц.Оюунгэрэл шинэ оны өглөө сэрэнгүүтээ гэнэт Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдмөөр санагдаагүй нь мэдээж. Гэр бүлийнхэндээ болон ойр дотныхондоо огт хэлээгүй гэдэг нь бүүр худлаа. Тэр тусмаа улстөрч хүн тооцоолоогүй нүүдэл хийдэггүй.

Тэрбээр ийм эрт хөзрөө дэлгэж,  хүсэл зорилгоо “гэрэл цохиулах” болсон шалтгаан нь өөрийнх нь хэлсэнчлэн “Ардчиллын нээлттэй соёлд хувь нэмэр оруулах” байсныг үгүйсгэхгүй. Магадгүй Ц.Оюунгэрэлийн “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 гаруй мянган хүн цагаан сонголт хийхэд  улс төрд  олон талын сонирхол, төлөөллийг хангасан сонголтууд гарч ирэх хэрэгтэй байгааг анх олж харсан”  гэх үг үнэн ч байх.

Учир нь, 2017 онд Ц.Оюунгэрэл Х.Баттулгыг дэмжиж “Монгол ялна” гэж дэвж явахад АН-ын нэр дэвшигчийг сонгоод монголчууд ялахгүй болохыг нь мэдэж байсан  100 мянган хүн цагаан хуудас өгч эсэргүүцэл илэрхийлсэн нь ардчиллын хамгийн том ололт болоод түүх байлаа.

Ц.Оюунгэрэл Монголын улстөрч эмэгтэйчүүд дундаа хүний эрхийн мэдрэмжтэй, ардчилал эрх чөлөөний төлөө тэмцэгч мөн. Гоё имижтэй, боловсролтой, гоё эмэгтэй.

Ардын нам дотор үзээд өгье гэхнээ Ц.Оюунгэрэл шиг хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг эмэгтэй улстөрч байхгүй. Энэ утгаараа тэр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл жинхэнэ гоё сонгууль болно. Мэдэгдлийнх цаана хорлонтой нүүдэл, улс төрийн наймаа тохироо байхгүй, яг бор зүрхээрээ сайн жишиг тогтоох гэж оролдож байгаа бол шүү дээ.

Тэр хэнтэй ханилсан нь чухал асуудал биш. Тэгээд ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга орос эхнэр хүүхэдтэй, өнгөрсөн дөрвөн жил монголчууд тэргүүн хатагтайнхаа царайг нэг ч удаа хараагүй билээ..

Гэвч, Ц.Оюунгэрэл хэн нэгний шатрын хүү байвал яана. Түүний гоё имижээр Ерөнхийлөгч гул хийж байвал яах вэ.

Үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг асар хурдтай унаж, одоо бараг “Монгол ялна” гэвэл иргэд огших нь бүү хэл барьж аваад зодох нь холгүй болсон.

О.Баасанхүүгийн хэлснээр “тэжээсэн нам нь тэрэг эвдэж”, АН ч үгүй МАН ч үгүй хоцорсон.

Тиймээс түүний өмнөөс олон нийтийн хэл ам, гай барцад, галыг өөр дээрээ дуудах хүн хэрэгтэй. Тэр нь өнөөдрийн хувьд Ц.Оюунгэрэл болжээ. Товчхондоо, Х.Баттулгын хүүгээ түлхээд бод идэх гэсэн сонирхол Ц.Оюунгэрэлийн мэдэгдлээс үнэртэж байна.

Ядаж байхад Ц.Тувааныг ашиглан, Ардчилсан намыг өөрийн болгох Х.Баттулгын төлөвлөгөө нурсан. Үнэндээ, өнөөдрийн хувьд ардчиллыг хамгаалах сүүлчийн цайз нь Ц.Оюунгэрэл биш С.Эрдэнэ болсон. С.Эрдэнэтэй ойлголцож, ядаж л намын тамгыг нь дээрэмдэхгүй гэхнээ, өөрийг нь АН-аас нэр дэвшүүлэх тохироо өмнөөс нь хийх хүн Х.Баттулгад хэрэгтэй.

Ц.Оюунгэрэлийн мэдэгдэл, ярилцлагуудыг уншихад Ерөнхийлөгчийн сунгаанд нам дотроо өрсөлдөнө гэсэн болохоос яс жинхнээсээ Х.Баттулгатай болоод Ардын намтай алалцана, үзэлцэнэ, уралцана ардчиллыг хамгаална гэсэн үг, өгүүлбэр алга даа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
27
ЗөвЗөв
8
ХахаХаха
6
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж