2021 онд дэлхийд үүсч болох 10 том эрсдэлийг нэрлэжээ | News.MN

2021 онд дэлхийд үүсч болох 10 том эрсдэлийг нэрлэжээ

2021 онд дэлхийд үүсч болох 10 том эрсдэлийг нэрлэжээ

2021 онд дэлхийд үүсч болох 10 том эрсдэлийг нэрлэжээ

Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Eurasia Group” дэлхий дахинаа 2021 онд учрах 10 гол эрсдэлүүдийг нэрлэжээ. Жагсаалтын нэгдүгээрт “Америкчуудын хуваагдал”-ыг нэрлэсэн байна. Америкчуудын тал орчим хувь нь шинэ ерөнхийлөгчөө хууль бус гэж үзэх үе ирнэ гэж шинжээчид үзэж байгаа ба одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь үүний эхлэл байна гэжээ.

Харин жагсаалтын хоёрдугаарт covid-19 цар тахлын байнгын нөлөөг нэрлэсэн байна. Цар тахал дуусахгүй цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа нь хүмүүсийн амьдралд төдийгүй улс төрийн тогтвортой байдал, дэлхийн эдийн засагт аюул учруулна гэж үзэж байна. Цаашлаад вакцины хуваарилалт хүчтэй, хүчгүйн ялгааг улам томруулж, улс орнуудад эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм.

2021 онд үүсэх өөр нэг томоохон эрсдэл бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Ирэх жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд өрнүүлж буй олон улсын хамтын ажиллагаа өрсөлдөөн болж хувирах эрсдэлтэй байгаа ажээ.

Жагсаалтын удаах байруудад Хятад, Америкийн харилцаанд хурцадмал байдал, кибер аюулгүй байдлын асуудал Турк, Ойрхи Дорнод, Европ, Латин Америкт тулгарч буй эрсдэлүүд, газрын тосны үнийн уналт, Германы канцлер Ангела Меркель албан тушаалаасаа буух зэргийг нэрлэсэн байна.

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэхэ 2021-01-05 66.181.186.163

Том аюул бол орос хятад хоёр л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж