Энэтхэг дотоодын туршилт нь дуусаагүй вакциныг батлав | News.MN

Энэтхэг дотоодын туршилт нь дуусаагүй вакциныг батлав

Энэтхэг дотоодын туршилт нь дуусаагүй вакциныг батлав

Энэтхэг дотоодын туршилт нь дуусаагүй вакциныг батлав

Энэтхэгийн эм үйлдвэрлэгчид хүсэлт гаргаснаас бараг сарын дараа эмийн удирдах газрынхан хоёр ч вакцинд албан ёсны зөвшөөрөл өглөө.

Нэгдүгээр сарын 3-нд хэвлэлийн хурлаар Энэтхэгийн эмийн стандарт, удирдлагын газрын төв дотоодын Серум үйлдвэрт үйлдвэрлэсэн Oxford/AstraZeneca компанийн Ковишелд вакцин болон үндэсний Бхарат Биотех компанийн боловсруулсан Коваксин вакцинуудад тус тус албан ёсны зөвшөөрөл олгосноо зарлажээ. Түүнээс өмнө Pfizer/BioNTech компанийн вакцин мөн Энэтхэгийн эрх баригчдаас зөвшөөрөл хүссэн гэх мэдээлэл гарсан. Гэвч вакцин үйлдвэрлэгч, Энэтхэгийн засгийн газар аль алинаас нь албан ёсны хариу хэлээгүй хэвээр байна.

Ковишелд вакцин хэдийн Их Британид хүлээн зөвшөөрөгдсөн тул Энэтхэгийн засгийн газар мөн зөвшөөрөх нь тодорхой байсан юм. AstraZeneca компани тус вакциныхаа эцсийн шатны туршилтыг наймдугаар сард эхлүүлж, үр дүнгээ арванхоёрдугаар сард танилцуулсан билээ.

Харин Бхарат Биотех компанийн вакцинд зөвшөөрөл олгосон нь олон мэргэжилтнүүдийн гайхшралыг төрүүлж байгаа аж. Тус компанийн Энэтхэгийн засгийн газрын эмийн судалгааны төвтэй хамтран бүтээсэн Коваксин вакцин бол Covid-19 эсрэг дотооддоо боловсруулсан анхны вакцин билээ. Гэвч тэрхүү вакцины эцсийн шатны туршилт эхлээд ердөө гурван долоо хоног болж байгаа бөгөөд үр дүн нь тодорхой болоогүй байгаа юм.

 

Эх сурвалж: QUARTZ INDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-05 202.126.88.225

Улсын дотоодын асуудал. Яагаад болохгүй гэж. Вакцин аминд тжлсан асуудал болж байгаадаа.

Avatar

Зочин 2021-01-05 103.212.118.155

Монголд үйлдвэрлээсэй.

Avatar

Зочин 2021-01-05 103.212.118.155

Монгол нэг вакцин бүтээгээсэй билээ. Дандаа л авдаг байж болохгүйш дээ.

Avatar

Булган 2021-01-05 64.119.26.42

Зөв, Гадаадаас 2 тэрбум хүнд зориулсан вакцин авахад хэмжээгүй их мөнгө хэрэгтэй, тэгээд ч Энэтхэг эм үйлдвэрлэгч орон шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж