Л.Эрдэнэчимэгийг “ашиглан” Тавантолгой төслийг гацаасан хүмүүсийн нэг бол Х.Баттулга гэж олон нийт харддаг. Тэрбээр Тавантолгойг “Энержи ресурс”-т өгөхгүй хэмээн багагүй тэмцэл өрнүүлдэг нь үнэн. Гэхдээ “эх оронч”-ийн имижээр өөрийгөө гоёдог тэрбээр Тавантолгойг авах сонирхлоо илэрхийлж байсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр жиргээчидтэй уулзах үеэрээ хэлжээ.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Тавантолгойг хэн авах нь гол биш, хамгийн гол нь Монголын ард түмэн хожно шүү гэж Х.Баттулгад хэлж байсан” гэв.
Тавантолгой, төмөр замыг төр хариуцна, түмэн цэргээр бариулна гээд гүйгээд байгаа Х.Баттулга үнэндээ өөрөө л авах гэсэн бодолтой байсан юм биш үү.
Б.БАТ