“Ачтан элит” эмнэлгийн есөн ажилчны хариу эерэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

COVID-19

“Ачтан элит” эмнэлгийн есөн ажилчны хариу эерэг гарчээ

ШУУРХАЙ: Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ШУУРХАЙ: Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Posted by News.mn on Monday, January 4, 2021

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.05/ “Ачтан элит” эмнэлэгт үүссэн асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэхдээ “Ачтан элит” эмнэлэг нь шинэ жилийн баярын амралтын дараа нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд нэгдүгээр сарын 3-нд бүх эмч, ажилчдаа Covid-19-ийн түргэвчилсэн оношлуурт хамруулж, шинжилгээ авсан. Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан ажилчдаасаа дахин PCR шинжилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар нийт есөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэлтэй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. “Ачтан элит” эмнэлэг нийт 134 эмч, ажилтантай.

Арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл тус эмнэлгийн дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Тус эмнэлэг нь арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн үйлчлүүлэгчдээсээ асуумж авч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байсан.

Хамгийн сүүлийн үйлчлүүлэгч арванхоёрдугаар сарын 24-нд хэвтэн эмчлүүлж, 28-нд сүүлийн дөрвөн үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргасан. Арванхоёрдугаар сарын 29, 30-нд тус эмнэлэг бүх нийтийн цэвэрлэгээг хийж, эмч ажилтнуудаа амраасан гэсэн мэдээлэлтэй байна.

Эрүүл мэндийн яамнаас арванхоёрдугаар сарын 15-наас хойш “Ачтан элит” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд гэрийнхээ ойролцоох түргэвчилсэн оношилгооны цэгт шинжилгээ өгөхийг хүсье” гэв.


“Ачтан элит” эмнэлгийн эмч, ажилчдаас Covid-19-ийн батлагдсан тохиолдол илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байна. Энэ талаар тус эмнэлгийн удирдлагаас тодруулахад “Манай эмнэлэгт арванхоёрдугаар сарын 24-нөөс хойш өвчтөн аваагүй, хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Нэгдүгээр сарын 4-нд ажил цуглах байсан учраас бид цар тахлаас урьдчилан сэргийлж бүх ажилчдаа шинжилгээнд хамруулж, үйл ажиллагаагаа эхлэх төлөвлөгөөтэй байсан. Бид одоо ажилчдын эцсийн шинжилгээний хариуг харж байж нэгдүгээр сарын 6-нд өвчтөн авах эсэхээ шийднэ. Яг одоогийн байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

Энэ талаар тус эмнэлгийн ажилтанаас утсаар лавлахад “Эмнэлгийн хоёр, гурван ажилтнаас нэгдүгээр сарын 3-нд PCR шинжилгээ авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Манай эмнэлэг арванхоёрдугаар сарын 25-аас эхлэн огт ажиллаагүй. Эмнэлгийг тусгаарлалтад аваагүй” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж