Төрийнхөн цалингаа тогтмол авч, хувийнхан ажлаа алдаж байна | News.MN

Төрийнхөн цалингаа тогтмол авч, хувийнхан ажлаа алдаж байна

COVID-19

Төрийнхөн цалингаа тогтмол авч, хувийнхан ажлаа алдаж байна

Төрийнхөн цалингаа тогтмол авч, хувийнхан ажлаа алдаж байна

Улсын онцгой комиссоос хөл хориог дахин дөрөв хоногоор сунгаж, энэ сарын 11-ээс худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэхээр шийдвэр гаргаснаа өчигдөр мэдээлсэн. Гэхдээ цар тахлын тархалт буурахгүй бол дахиад ч хөл хорионд оруулахыг Шадар сайд Я.Содбаатар хэлсэн үгэндээ тодотгосон. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулсан ч дотоодод халдвар хүрээгээ тэлж, нөхцөл байдал хүндэрвэл дахин хатуу арга хэмжээ авч, хөл хорионы дэглэмийг чангаруулж болзошгүйг анхааруулсан юм.

Ийнхүү ирэх Даваа гаригаас худалдаа үйлчилгээний байгууллагууд хаалгаа нээхээр болсон ч аж ахуй нэгжүүд эдийн засгийн хямралаас тийм амархан гарчихгүй биз.  УОК-ын дээрх мэдэгдлээс харахад аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа жигдрүүлж амжаагүй байхад дахин үүдээ барих магадлал өндөр байгаа юм.

ХУВИЙН ХЭВШЛИЙН 152 МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖЭЭ

Хөл хорионы улмаас хамгийн их хохирол амсч, хямралд өртсөн нь хувийн хэвшлийнхэн. Бизнес эрхлэгчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-оос арванхоёрдугаар сарын 1 хүртэл 152900 ажлын байрыг цомхотгосон. Орлогогүй болсон аж ахуй нэгжүүд цалингаа тавьж чадахгүйн улмаас ийнхүү ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн гэдгийг МҮХАҮ танхим мэдээлсэн билээ. Мөн дахин нэг сараар буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл хөл хориог  сунгавал 432 мянган ажлын байр  дампуурах тооцоо бий. Судалгаагаар хөл хорио энэ оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн тохиолдолд хагас сая /505,060  / ажлын байр цомхотголд орох гэнэ.  Үүний цаана мянга, мянган айл өрх орлогогүй болж, дундаж давхаргынхан ядуусын эгнээ рүү гулсан орох эрсдэл өндөр байна. Элгээрээ хэвтэж буй эдийн засгаа сэргээхэд хамгийн хүнд ачааг нь үүрэлцэж буй нь хувийн хэвшлийнхэн гэдгийг эрх баригчид анхаарах ёстой.

Хувийн хэвшлийнхэн өнгөрсөн жилийн өдийд ч бас цар тахлын улмаас хямралд өртөж байв. Статистик мэдээллээр, covid-19 халдвар дэгдэж, дэлхий дахины асуудал болсноос хойш Монгол Улсад хувиараа бизнес эрхэлдэг гэр бүлийн 44 хувь нь бизнесээ зогсоож, дөрвөн өрх тутмын гурвынх нь орлого нь буурчээ. Малчин өрхүүдэд ч бас цар тахлын нөлөө хүнд туссан байна. Энэ бол Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк хамтран гаргасан “covid-19-н нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-ны хоёр дахь шатны дүн.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-оос эхлүүлсэн тус судалгаанд цар тахал эхэлснээс үйлдвэр, үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчдэд цар тахлын нөлөө хамгийн хүнд тусчээ. Мөн өрхүүдийн бизнес тасрах нь ноцтой хэмжээнд хүрсэн байна. Дийлэнх нь үүдээ барьж,  өрхийн бизнесээ зогсоосныг Засгийн газрын шийдвэртэй холбон тайлбарлажээ. 

Харин цар тахлыг дотоодод алдаагүй үед дөрөвдүгээр сараас эхлэн худалдаан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх болсноор алдагдлаа дөнгөж нөхөж эхэлж байсан юм. Гэвч Монгол Улс арван сар тэссэний эцэст халдварыг дотоодод алдснаар дахин хөл хорионы хатуу арга хэмжээг авсан нь ийнхүү хувийн хэвшлийнхэнд хүнд цохилт болов. Эсрэгээрээ хөл хорио төрийн албаныханд  нөлөө үзүүлсэнгүй.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЦАЛИНГАА ТОГТМОЛ АВЧ БАЙНА

Тэгвэл хөл хорионыүед гэртээ гэдэс цатгалан байгаа хүмүүс бол төрийн албан хаагчид.  Төрийн албан хаагчдын 10 хувь нь ажил дээр, бусад нь гэрээсээ ажиллаж байна. Төрийн албан хаагчид хөл хорионд гэртээ “хашигдсан” ч цалингаа тогтмол авч бас цомхотголд өртөх айдасгүй.

Төрийн албан хаагчид хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 320 мянган төгрөгийн цалин авч байна. Дундаж цалин нь 750 мянган төгрөг. Үүнд, татвар суутгах ч албан тушаал, ажилласан жил болон нэмэгдэл цалин дээр нэмж тооцох юм. Тухайлбал, 21 жил улсад ажилласан багшийн цалинг жишээ татвал,

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын цалинг тодорхой мэдээлэх боломжгүй ба зэргээс шалтгаалан харилцан адилгүй гэх тайлбарыг өгсөн юм. Хөл хорионы үед ажиллахгүй байсан ч цалинд өөрчлөлт орохгүй, хүн цомхотгохгүй болохыг хэлж байв.

Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс харвал, хатуу хөл хорио тогтоосноос хойш буюу арваннэгдүгээр сарын 12-оос хойш өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчдын цалинг тогтмол олгож байна. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Төрийн албаны цалингийн нэгдсэн системээр нийт давхардсан тоогоор 4355 байгууллага 182171 төрийн албан хаагчийн цалинг олгожээ. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд банк хоорондын АСН системээр 53 байгууллагын 695,684,955.35 төгрөгийн гүйлгээ хийгдэж 1382 албан хаагчид цалингаа авсан байна.

Энэ мэтчилэн covid-19-ийн үед төрийн албан хаагчид арванхоёрдугаар сарын 7, 8, 9, 14, 15, 16, 17, 18, 21, 22, 23, 25 зэрэг хуваарийн дагуу цалингаа тогтмол авчээ. Жишээ нь, хамгийн сүүлд, шинэ жилийн баярын өмнө, арванхоёрдугаар сарын 25-нд 175 байгууллагын 7,632,525,221.53 төгрөгийн гүйлгээ банк хооронд хийгдэж, 649 албан хаагчид цалингаа авчээ. Оны сүүл цалинг олгосон давтамжийг  сүүлийн 2 сард харьцуулахад арванхоёрдугаар сард цалин олголт илүү өндөр байгаа нь харагдаж буй.

 Хөл хорионы үед хувийн хэвшлийнхэн хамгийн их хохирол амсч хүнд цохилтод ороод байгаа бол төрийн албан хаагчдад цар тахлын нөлөө үндсэндээ мэдрэгдсэнгүй гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр халдварын эрсдэлтэй нөхцөлд байгаа ч хатуу хөл хорио тогтоож, аж ахуй нэгжүүдээ “боомилох”-оос илүүтэй цар тахлын үед ч нөхцөл байдалдаа дасан зохицож амьдрах шаардлага үүсээд байна. Үүнийг ч covid-19 халдварт нэрвэгдсэн улс орнууд батлан харуулж буй.  Тиймээс биш төрд ажилласан нь "хожиж", хувийн хэвшлийнхэн хохирох учиргүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

97 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2021-01-05 192.82.68.75

Getel turiinhun shiidver gargadag ted tsalingaa buren avch baigaa tiim bolohoor hul horiog sungaad bai gej demjeed bayar bayasgalantai suuj baigaa bh gehdee mongolchuud unuudurtuu l bolj baival margaashiig neg ih boddoggui humuus ter turiin albanii humuusiin chini tsaling gertee suugaad bai yu ch bitgii hii ene jil jijig dund uildvert mungu uguhgui yu ch hiihgui baigaa yam chini ted nart yamar tatvariin hungulult baidag yam geed baigaa ter negjuud chini dampuurchihval ta narch tsalingui bolno

Avatar

Зочин 2021-01-05 103.26.194.230

Тэгээд яахын цалинаа авахын ажлаа хийж гадаа эргүүлд яваа биз дээ.хүнээр зарим нь ажлаа хийлгээд мөнгөө өгдөггүй захирал өөрөө хоосроод өөр хүнээс авлагаа хөөцөлдөөд нөгөө хүн нь мөнгийг өгөхгүй тэдэнд эдэнд гээд хойшлуулахаар ямар байх зовлонг өөрөө туулаад биеэрээ мэдэр заа захиралаа. УТСААР ЗАЛГАХААР УТСАА АВЧ БАЙ. Зарим хүний төлөө ажилчидаа боддог захиралууд олон бий шүү эд нэр шиг бай .

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.62

Төрийнхөн авалгүй яадгын эмч цагдаа онцгой чинь өдөр шөнөгүй та нарын төлөө ажиллаж бна та бүхэн гэрээсээ гарахгүй үүргээ биелүүлээд гэртээ бхад л болно тгвл корона дарагдана ш дээ

Avatar

ard 2021-01-05 192.82.68.75

cham shig avilga avdaggui bolohoor ger bulee adaglaad tejeeh heregtei boldog yam malaa

Avatar

Зочин 2021-01-05 122.201.21.134

Tsetserleg surguuliin bagsh nar hul horiogoo changal gee l charlaldah ni tdorhoi l yum bn changal gj bga hvmvvs shirvvn bagsh tsaraitai haragdaad bga shu

Avatar

Зочин 2021-01-05 139.5.216.105

Bagsh nar chin harin zugeer suuj bgad ovoo mungu avaad bnuu aan tsalingiig has

Avatar

Зочин 2021-01-05 202.21.108.197

Төрийн албан байгууллагынхны цалин хувийнхны хажууд юу ч биш байдагийн байнаа.Цалин буусан өдрөө өмнөх цалингаас хойш зээлсэнээ төлөөд тэр өдөртөө л дуусдагийм даа.Бүүр том захирлууд нь гайгүй байхоо

Avatar

Зочин 2021-01-05 66.181.185.197

Сэтгүүлчээ ковидын үед ард түмнийг турхирахаа боль. Бас өөрийн чинь энэ судалгаанаас үзэхэд манай хувийн хэвшлийнхэн маань үнэхээр ашигтай ажилладаг байсныг мэдлээ. Тэрбум тэрбумаар олдог юм байна. Би бодохдоо монголд нүүрсний экспортоор гол орлого ордог гэж бодож байсан чинь та нар минь мундаг юм байна. Бидний сарын цалин та бүхний 1 гутлын үнэтэй тэнцэх юм байна. Өмнө нь бол тал гуталын чинь үнэтэй тэнцэх цалин авдаг байснаа мэдлээ. та нар минь ядарсан хэдэн лчдынхаа цалинг өгч чадах юм байна

Avatar

Зочин 2021-01-05 122.201.24.96

Hudulmuriin hulsnii dood hemjee edree zow bicheech. Tgd naad bichsen dundaj tsalin 700 myangaar chine gedes tsatgalan bj chadah uu? Sain muu buh yumand daichlagdaj, tsalin baga gej hel am hiih ch erhgui tangaragtaa hulegded duugui bdg humuus shd. Tatwar niigmiin daatgaliin hungulultud ch hamragdaagui buten suutguulaad ywj bga.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.185.197

Танай сэтгүүлч ард түмнийг хооронд нь талцуулж ковидын үед сайхан үймүүлж байна даа. Наад судалгааг чинь уншсан чинь манай хувийн хэвшлийнхэн чинь хэдэн тэрбумын ашигтай ажилладаг юм байна шүү дээ. Одоо энэ үед хэдэн тэрбумаар авсан орон сууцтай тансаг бизнесийнхэн ажилчдаа хэдхэн сар цалинжуулж чадах байх. Төрийн бид хэдийн цалин наад хэдэн тэрбумаас чинь бага шүү дээ хө. Олон хүн ажилладаг ч гэсэн. Хаана нь ч хүрэхгүй юм байна. Та нарын 1 гутлын үнэд ч хүрэхгүй цалингаар амьдарч байгаа.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.185.197

За төрийн албан хаагчид бага цалингаар амьжиргаагаа зохицуулж олон жил явсан шүү. Монголд хүнсний үйлдвэрээс өөр ямар үйлдвэрлэл эрхлээд тийм сүрхий байсан юм. Хүнснийхэн харин ч ашигтай, тортон дээр хүртэл алалцуулаад, махныхан нь үнээ нэмээд харин ашигтай л байна. Барилга өвөл ажилладаг билүү. Үгүй. Өөр нэг их үйлдвэрлэл эрхэлдэг биш. Нарантуул дээр Хятадаас хэдэн бараа л оруулж ирж зардаг байх. Тэднийг нь одоо авах хүн байна уу. Хэцүүдэж байгаа нь ресторан, бар, караокe, цайны газрууд л байх

Avatar

Зочин 2021-01-05 66.181.191.81

Коронатай хүнд хэцүү байхад Төрийнхөн цалингаа нугалж нэмсэн гэсэн,шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-01-05 66.181.183.96

Төрд ажилласан нь хожиж, хувьд ажилласан нь хохирч байна даа.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.161.78

Өө ковидоос өмнө бол баахан сурч сурч махаа зулгаачаад ингэж зээлээс зээлийн хооронд бага цалингаар төрд ажилладаг байснаас сайхан наймаачин болдог байж гэж наймаачдад, хувиараа бизнес эрхлэгчдэд их атаархдаг байж билээ. Барилгачид л гэхэд цалингаа голоод ажил хийдэггүй юм байна лээ. Цаг цагаараа байхгүй л юм даа. Та нар шиг хураасан хумьсан хэдэн сар идэж уух мөнгө төгрөг бид хадгалж хурааж чадах биш. Одоо яая гэхэв. Одоо тэгээд нэг их зүгээр суусан юм алга даа. Ажил ихтэй л байна.

Avatar

Зочин 2021-01-05 192.82.71.114

Хэн нь олон байна түүнийгээ харуул. Татвараа төлөхөө болчих. Хэний мөнгөөр цалингаа авах юм.,Ер нь бол гаднаас зээл авч аргацааж байгаа. Оны өмнө Японоос авсан 284 сая доллар төсвийн алдагдалд зарцуулагдана. Гадаад өрөө яаж төлөх юм. Удахгүй цалингаа тавьж байна гэж итгүүлчихээд өр нь улсаа өгнө. Тэр үед бүгд хам хэрэгтнүүд болно. Цалингаа авч байна гээд хуваагаад идчихсэн юм чинь. Шатрын нүүдэл ийм л байна.

Avatar

Зочин 2021-01-05 202.179.27.24

ЗЗ ЭХЛЭЭД НЭГ ХЭСЭГ ХУВИЙН БАЙГУУЛЛАГА ХУВЬД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС АРАЙ ИЛҮҮ АМЬЖИРГААТАЙ БАЙСАН. ТЭГЖ ЯРЬДАГ БАЙЛАА. ХАМГИЙН САЙН ЦАЛИНГ МСИЭС МЭТ НЬ ӨГЧ ЖИШИГ ТОГТООЖ БАЙЛАА 2000 ОНЫ ҮЕЭР. ОДОО БОЛ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНИЙ ХАЖУУД ХЭДЭН ТӨРИЙН АЛБАНЫХАНИЙГАА ЭРХЛҮҮЛЖ БАЙНА. ХАЯЛГА ИХТЭЙ АЛБА ТУШААЛ Ч ИХ БОЛЖ. ЦАЛИН ХАНГАМЖ УРАМШУУЛАЛ ГЭЭЛ ХЭРЭНДЭЭ Л … ОДОО ХУВИЙН ХЭВШИЛ ГОШ БОЛСОН ШД. УДИРДАХ ТҮВШИНДӨӨ Л ГЭХЭЭС ХЭДЭН БАРЛАГУУД БОЛЖ ГҮЙЦСЭН… ЕР НЬ ХУВЬ ХЭВШ ДАМПУУРААД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГАА ШД

Avatar

зочин 2021-01-05 202.9.40.23

Өнгөрсөн оны сүүлийн хагасаас ажил бизнес багасч ирсэн. 11-12 сард бүр хумигдсан. Хичээгээд хүмүүсээ он дуустал цалинтай байлгасан. Энэ оноос амарч, дуртай юмаа хийж бгаад ирдээ гэсэн, тэд маань ч ойлгосон доо.

Avatar

Зочин 2021-01-05 103.57.94.178

Юу солиороод бгаа багш эмч төрийн ажилчид дотор чиний миний ах дүү хүүхэд бж л бгаа битгий эргүү мал шиг юм бичээд бай хохино чи төрд ажиллахгүй яаасийн эргүү хүүрнүүд

Avatar

Жавар өвгөн 2021-01-05 202.9.46.112

Төрд хэрэгтэй зайрангууд гээд нэг хэсэг нь сул цалин аваад сууж байдаг. Хувийн хэвшлийнхэн гэж төрд хэрэггүй зайгуулууд хоосон сууж л байдаг. Ард түмэн гэж юм энэ төрд чинь хэрэггүй юм биш үү. Төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний ажилтан хэдэн хүн л байхад л болоод явчих бус уу. Ер нь ард түмэнтэй ард түмэнгүй төр оршин тогтнодог болчихсон цаг ирчихсэн юм биш үү? Эсвэл би буруу бодоод байна уу?

Avatar

Alun 2021-01-05 66.181.190.77

Odoo ene gaduur zeeltei,xuviaraa bisnes xiideg xumuus xetsuudlee gedgee bolioo.Xuviin xevshliin baigullagad ajillaj bgaa bas mash olon xumuus ijilxen 2 sar ajilgui xund bdald bn.Ym l bol ger xoroolol xuviaraa orlogo oldog esul zeeltei irged gj yriad baixiin.Zeel avaagui tsalingaara guiriiged bolgoj bsan xumuus tegd yaxiin.Mongolchuud yalgaj yrixaa bolieoo.Ym l bol zeeltei ene teree gj yalgaad bxiin xarin ch zeel avsan xumuus n arai deer amdarch bgaa shuu.Irgen burtee gj yriaa

Avatar

бат 2021-01-05 103.229.120.213

хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээнд болзошгүй аюулын үед ажилтнаас хамраагүй бол цалингаа бүтэн авах гэрээ хийдэг, хувийнхан хөдөлмөрийн гэрээндээ уг асуудлыг тусгадаггүй, гэрээ хийдэггүй учраас өөрсдөө хохирдог. тэгэхээр гэрээгээ зөв хийх эрхээ өөрсдөө хамгаалж хуулийн дагуу шаард.

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.124

Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд иргэд өмчийн хэлбэрээс хамаарч ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Хувийн байгууллагад ажиллагсдаа бослого хийх цаг ирсэн юм бишүү. Эртхэн босохгүй бол хоолгүй удсанаас болж хүч тамираа алдаж босох чадалгүй болно шүү.

Avatar

Зочин 2021-01-05 139.5.218.28

Төрийн албан хаагчид нь ажлаа хийгээд байгаа нэртэй цалингаа авч байгаа, харин хувийн салбар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах боломжгүй бол орлого байхгүй тул юугаараа ажилчдаа цалинжуулах вэ дээ. Монголд ямар тийм том компани байх биш дээ угаасаа гадаадын хөрөнгө оруулалтаа элдвээр хэлж хардаж сэрдсээр байгаад гаргачихсан орон шүү дээ

Avatar

Зочин 2021-01-05 139.5.218.28

энэ яг үнэн юм хэлж байна татвар төлөгчид цалин ч үгүй нийгмийн даатгал ч үгүй тасарч байна даа. Ядаж байхад 5 жил байсныг 7 жил болгосон сүүлийн хэдэн жилийн НДШ төлөлт энэ жил тасраад хүмүүс ер нь хүнд л байдалд орж байна даа

Avatar

Зочин 2021-01-05 66.181.161.78

За та нар улсад нэг ч татвар төлөхгүй байж байснаа 5 жил НДШ төлөөд өндөр тэтгэвэр авч улс орныг мөлждөг биз дээ. Өөрсдийнхөө төлөө өөрсдөдөө л ашигтай ажилладаг биз дээ. Аль ч улс оронд төр гэж байх ёстой.Байсаар ч ирсэн. Төрийн төлөөлөл болсон албан хаагч нар байдаг. Ард түмний хүүхдийг сургаж, боловсруулж, эмчилж анагааж, хамгаалж байх ёстой хүмүүс байдаг юм.

Avatar

Зочин 2021-01-05 202.9.40.149

Төрийн албан хаагч нар чинь ажлаа хийж байгаад цалингаа авч байгаа юм шүү дээ. Тамын тогооноосоо хэзээ гарах юм бол доо Монголчууд минь.

Avatar

Зочин 2021-01-05 103.212.119.157

Бүгд ажил хийж байгаа гэжүү. Тэд чинь бидний төлсөн татвараар цалинждаг юм.

Avatar

Зочин 2021-01-05 202.131.226.66

тэнэгүүдээ наадуул чинь ингэж хооронд алалцуулж нэгдмэл биш болгоход л чиглэж байна шүүдээ та нар харахгүй байна уу.
хөл хоио КОРОНА бол зүгээр Монголын ч биш дэхийн түүхэнд үлдэх хамгийн том луйвар мөнгө угаалт тархи угаалт юм шүү дээ.
Бүгд нүдний өмнө ил байна зүгээр олоод харчих ард нь битүү мөнгөний ажил явж байгаа.

Avatar

ЗОЧИН 2021-01-05 202.126.92.99

Төрийн алба хаагчид баяраар ч зарим нь амарч чадахгүй ядарч үхтэлээ л ажиллаж байна даа. Зөвөөр ойлгоорой.

Avatar

Иргэн 2021-01-05 49.0.212.1

За мөнгөй хүн мэдэж байгаа даа, шалдаа буух тутам муухан бизнесийн юм үнэгүйднэ, хэн үүнийг нь хуу авах, үүний дараа хуу авах, худлаа гэвэл Баабартан мэдэж байгаа, өрөөс нь асуугаарай, төрийг сул байлгах гэж зулгааж байна уу? Жижигхэд адр түмэнд төр нь хэрэгтэй байх, тэхгүй бол олон хүзүүгүй хулгайч гарна даа. ХЭМЛЭЛД.

Avatar

Т 2021-01-05 66.181.161.73

Төрийн албан хаагчид сайн муу хийх байтгуй хийхгүй байсан ч цалингаа авна. Халдвараа алдаад тараагаад хариуцлагаа алдаад халдвар тараагаад каринтинд орвол нэмэлт цалин урамшуулал авна. Тэгээд ядарч уурлана. Энгийн иргэд бүсээ чангалж тэвчиж хлдвар хамгаалийн дэглэмээ сахина. Каринтин байн байн сунгагдана. Клороногийн тархалт эмнэлэгүүдээр дамжин улам ихсэж тарна. Нөхцөл байдлыг БИ ЗӨВ ОЙЛГОЖ УУ.

Avatar

Зочин 2021-01-05 103.212.118.56

Энэ сэтгүүлч Төрийн албаныхан хожиж байна гэсгээр Эмнэлэг,боловсрол,батлан хамгаалах,нийгмийн хэв журам,онцгой байдал зэрэг төрийн байгууллагын ажиллагсадын цалин олголтыг зогсоо, тараа, устга гэсэн мулгуу санаа ариа агуулаагүй болов уу .Харин хоригийг цуцал,хүмүүс цар тахлын нөхцөлд дасан зохицог,өвдөх нь өвдөж,зовох нь зовж,үхэх нь үхэг л гэж уриалжээ.Энэ бол манай сөрөг хүчний зарим туйлширсан этгээдүүдийн өдөр тутам гуугчидаг зүйл.Та нар хэн болоод хүний амьд явах эрхэнд халддаг билээ.

Avatar

зочин 2021-01-05 202.21.117.98

эрүүл мэндийн салбарын бид үнэхээр чин сэтгэлээсээ туйлдталаа ажиллаж байна. Бид тэгвэл амармаар байна. Ажлаасаа татгалзая гэж хэлмээр байна гэвэл та нар яах вэ. Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсээ үгүйсгэхээр үнэхээр урам хугарч байна.

Avatar

Зочин 2021-01-05 59.153.114.29

За та нартай л юу гэж барьцав гэж бусад 300000 хувалзыг яриад байх шиг байна

Avatar

нийгмийг эрүүлжүүлэгч 2021-01-05 202.21.117.98

Та бүхний муулаад байгаа төрийн албан хаагчид чинь цар тахлын үед хамгийн их ачаалал, сэтгэл зүйн дарамттай ажиллаж байгаа шүү. Ажлаа өдөр шөнөгүй хийчихээд түүндээ тохирсон цалин хөлс ч авч чадахгүй л байгаа. Төрийн албан хаагчид хэрэв ажиллахгүй бол дур зоргоороо авирласан цар тахал гэдгийг ойлгохгүй улс төржсөн, мушгин гуйвуулсанөвдөж шаналсан энэ олон хүнийг хэн эмчилж, хэн дэг журам тогтоож иргэдийнхээ төлөө өвлийн хүйтэнд даарч хөрч ажиллах юм. Зүгээр байж байгаад цалин авдаг юм шиг ярих ю

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.133

анх хориог ингэнэ гэж санаагүй байж гэтэл одоо бол өөр болж б.на.Төр энэ байдалд арга хэмжээ авалгүй Цэцэг харин ажлыг нь зааж өглөө. Цалин урамшуулал авч буй ЗТ-ийн цагдаа ажлаа маш муу хийсэн шүү.Машин явах замаа бараг л 100%хааж төмөр бетон тавьсан.Түүнийг үнэгүй л хийгээгүй нь ойлгомжтой.Хэдхэн явах машинаа тойруугийн тойруу явуулж агаар шатааж бензинийхэнг тэтэгсэн. Уулзвар дээр бөөн түгжрэл.ШУТехник хөгжсөн энэ үед камер ашиглахад л хангалттай.Үнэхээр харамсалтай.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.181.88

Төрд улс орноо ард иргэдийн төлөө өөрийн авьяас чадвар боловсролыг зориулья гэж ажилд орж татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч тэдэнд үйлчлэх ёстой гэж боддог Тэгвэл Монгол төрд ердөө өөрийгөө бодсон луйварчин илүү дутуу мөнгө харсан даргын туслах намын шагнал гээд өөрөө бизнес хийх чадваргүй ажил хийх авьяасгүй, усан толгойтууд ажиллаж бгаагийн гайгаар бизнесийн байгууллагууд нь шатааж дарамтаар бөмбөгдүүлж цөхөрч авилга өгдөг ийм нийгэм төр болж хувирсан Тэр тусмаа бүх яам гааль МХГ

Avatar

Зочин 2021-01-05 66.181.187.207

Aliwaa um shudraga baiwal zugeer shdee, herew humuusiig orloggui bolgoj baigaa bol, tord ajilddag humuus bas orloggui baiwal shudraga um bishuu, yalanguya ter shiidwer gargaad baigaa humuus orloggui baij uzeh estoi !

Avatar

Зочин 2021-01-05 202.21.113.238

төрд ажилласан нь "хожиж", хувийн хэвшлийнхэн хохирно У.ХҮРЭЛСҮХ

Avatar

иргнэ 2021-01-05 203.23.49.77

Төрд МАН ынхан АЖИЛЛАДАГ болхоор ЦАЛИНГҮЙ болгож БОЛОХГҮЙ. ХҮРЭЛСҮХ

Avatar

иргэн 2021-01-05 202.179.26.88

Хувийнхэн тэгэхдээ бас Өөдгүй ш дээ, Ард иргэд ээ бас Хулхидаад Хуурамч шошогтой Шампанск худалдаанд гаргаж л байдаг, Баригдсан нь энэ болохоос манай бусад Хувийнхан ямар юм Үйлдвэрлэж Мануусыгаа Хулхидаж байгааг Бид мэдэхгүй ш дээ, МХАҮТ нь энэ талаар Таг дуугүй байгаа нь гайхалтай, хамгийн их Хувийн хэвшлийнхэн Дампуурлаа гээд байсан МХАҮТ ХААЧСАН ВЭ

Avatar

Зочин 2021-01-05 122.201.24.229

чи л ёндоогүйдээ хулхидуулж байхгүй юу даа, хонгорхон бичко минь

Avatar

Зочин 2021-01-05 66.181.189.241

Дэлхий нийтээрээ өвчилсөн хүний тоо нь хэдэн арван сая болчихсон байхад . МАНАЙ ЭМЯ АРД ИРГЭДЭЭ АЙДАСТ АВТУУЛСАН МЭДЭЭ ДАМЖУУЛНА. ӨӨР ХИЙСЭН ДОРИВТОЙ ЮМ АЛГА. МАСК ЗҮҮ —- ХӨЛ ХОРИО . ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА НЬ МАШ НУУЦ . ЯМАР НЭГ ЗӨВЛӨМЖ БАЙХГҮЙ . ИЙМ САЙД ҮНЭНХЭЭР АЖЛАА ХИЙЖ ЧАДАЖ БАЫНА ГЭЖ ҮҮ

Avatar

Зочин 2021-01-05 202.9.40.43

Харин л дээ. Балингаа бэлнээр нь авч идээд ажил хийсэн нэр зуудэг болохоор хумуус терийн албанд орох гэж зутгэж чарладаг бичигдээгуй хуультай улс шуудээ. Унэндээ бол энэ ЗГ-ын шоу уугээр дуусахгуй дээ. Улам л ахиулж идэх гээд улс гэрийг суйруулэх байх даа.

Avatar

zochin 2021-01-05 119.40.98.177

Бичсэн зүйлийн коментын хамт уншлаа төрийн албан хаагчийг цалин битгий аваад бай хувийн хэвшлийнхэнтэй адилхан хоосон байж бай гэж хэлж байгаа мэт санагдлаа. Тамын тогооны үлгэр санаанд оров, бас их атаар-хуу сонин ард түмэн юм. Комент хэсэгт төрийн албаны ажилчдыг цөөлөх талаар, цалин авлаа гэж барьцах янзтай байна. Үүнээс дүгнэхэд төрийн алба буюу багш, цагдаа, эмч зэрэг нэн шаардлагатай ажлын байрыг цөөлье гэж байгаа мэт сонсогдож байна. Их л явцуу ядуу сэтгэлгээтэй ард түмэн юм байна даа.

Avatar

Зочин 2021-01-05 202.21.113.238

Миний ШОДРОГО ЁОС ХАА байна. Батчимэг /УИХ гишүүн асан/

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.124

Хөөрхий бүрлээчийн нэрийг бүү ашигла. Ум сайн амгалаг болтугай.

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.173

Адилхан ажил хийгээгүй байж цалингаа авч байгаа нь шударга бус гэж байна. Төрийн албныхны цалинг тодорхой хувиар танаад хувийнханд ядахдаа хоолны мөнгө өгөхгүй бол татвар төлж та нарын цалинг бүрдүүлдэг хүмүүс чинь хэцүүдлээ. Удахгүй та нар бас цалингүй болчихвол яах вэ?

Avatar

Зочин 2021-01-05 66.181.178.113

Зөв ойлгосон байна ялангуяа ажилгүй цагдаа цэргийнхнийг 60 хувь бусад төрийн албыг 40 хувь хүртэл цомхотговол монгол хөгжинө
1хүний ажлыг 20 хүн хийж байвал тэр Монгол төрийн ажил

Avatar

зочин 2021-01-05 202.9.47.2

хориио цээр байгүй үед төрийн албан хаагчдыг ийм бага цалингаар яаж амьдардаг байна аа. Тэнэг, арчаагүй болохоороо л төрд ажилладаг гээд доромжлоод байсан. Одоо нөгөө шүлс шиг цалинтай нь барьцаад төрийг доромжлоод байдаг атаархуу амьтад үхлээ юу. төрийн жинхэнэ албан хаагчдын тоо 15 мянга орчим байдгийн. эмч багш энэ тэр гээд төрийн үйлчилгээний албыг хувьчилбал өөрийн эрхгүй мөнгөө төлж амьдарцгаана ш дээ. Ер нь төрийн албан хаагдчаас татвар, нийгмийн даатгалын шимтгэл авахаа больчихвол амар.

Avatar

зочин 2021-01-05 122.201.24.229

үгүйдээ, хонгорхон пиздушка минь, 60-80 хүн чинь хамгийн их цалингийн цэсийг эзлээд байна даа, би ч төрийн албан хаагч бүр дүүргийн онцгойнх шдээ, тэгэхэд урамшуулал надад жоохон, даргад баахан байнадаа.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.178.113

Горьдчихсон муу л***р авилгач вэ төрийн албыг 50 хувь цомхотгоход хохирох юм л байхгүй

Avatar

ИРГЭН 2021-01-05 202.55.188.102

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ БАГАСГАЯ БАГАСГАЯ БАГАСГАЯ. МОНГОЛ ДЭЛХИЙН ДУНЖААС ИЛҮҮ ӨНДӨР БАЙГАА ШҮҮ. ИРГЭДЭЭ ТЭНЭГ ГЭЖ БОДОЖ БОЛОХГҮЙ ЭЭ. МЭДЭХ НЭГ НЬ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ…

Avatar

zochin 2021-01-05 119.40.98.177

Төрийн албан хаагчийг цөөлбөл чиний хүүхдэд хэн хичээл заах вэ? Чамайг хэн хамгаалах вэ? нийгмийн хэв журмыг хэн сахиулах вэ? нэг яам, агентлаг дунджаар 60-80 хүн л ажилладаг шүү тэд бол масс эзлэхгүй гэдгийг ойлго.

Avatar

зочин 2021-01-05 122.201.24.229

үгүйдээ, хонгорхон пиздушка минь, 60-80 хүн чинь хамгийн их цалингийн цэсийг эзлээд байна даа, би ч төрийн албан хаагч бүр дүүргийн онцгойнх шдээ, тэгэхэд урамшуулал надад жоохон, даргад баахан байнадаа.

Avatar

ТАХ 2021-01-05 66.181.161.78

Онцгой ч гэх шиг. Битгий худлаа хуцаад бай. Чи ажилгүй нэт ухсан л гар биз. Төрийн албан хаагч хийж иймхэн бага цалинтай гээд л ад үзээд байсан. Хувийнхан ашигтай хэд дахин л маниусыг шулдаг байсан даг. Одоо барьцаж байдаг. Ичээч. Та нар бидэн шиг цалин аваад байнга ачаалалтай ажиллаж чадахгүй байж. Одоо битгий ичихгүй барьцаад бай. Өчнөөн орлого олдог мөнгөөрөө ажилчдаа хэдэн сар цалинжуулахад буян болох байх даа. Тансаглалаасаа тана. Том том байшинд амьдраад, хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд

Avatar

Зочин 2021-01-05 66.181.178.113

Намайг хамгаалаад байх шаардлага байхгүй
Цагдаа нь захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг ……Монголд

Avatar

САНГИЙН СААД 2021-01-05 202.179.26.39

БИДНИЙ ТАТВАРААР

Avatar

Зочин 2021-01-05 202.126.89.96

багш нарыг төрийн албан хаагч байлгаад байдаг учрыг нь ойлгодоггүй юм. Аль болох олон төрийн албан хаагчийн асуудлыг шийдвэрлэж байх гэсэн улстөрч нарын хөгийн хүсэл шунал хөгжлийг ббомилж байна даа

Avatar

Үзэгч 2021-01-05 103.57.95.63

Гадаадад байгаа дотоодод байгаагаараа хуваагдсан, эерэг сөрөг хариугаараа хуваагдсан, хот хөдөөгөөрөө хуваагдсан, эрэгтэй эмэгтэйгээрээ гадаад нөхөр эхнэртэйгээр нь ялгасан, тусгаарлагдсан үгүйгээрээ хуваагдсан, одоо төрд ажилладаг хувийн хэвшилд ажилдагаараа хуваагдаж байна, монголын түүх ер нь хуваагдлын түүх юм уу даа, эрх мэдэлтнүүд юу бодож байна

Avatar

Зочин 2021-01-05 192.82.78.30

Одоо нөгөө төрийн албан хаагчид өөрсдийгөө өмөөрөөд коммэнтоор булна даа

Avatar

Бизнесмен 2021-01-05 64.119.19.45

Маш зөв асуудал хөндөж бичсэн байна. Энэ төрийнхөн ерөөсөө зах зээлд ороогүй, ухамсар нь социализмаасаа салаагүй нь харамсалтай байна. Та нар цалингаа төсвөөс авдаг, төсөв нь хувийн хэвшлийнхнээс хууль гэж далайлгаж дээрэмдэж хураасан татвараас бүрддэг, тэгээд тэжээгч хувийн хэвшлийгээ ад үздэг байж болохгүй байхаа. Хувийн хэвшлийнхэндээ баярлалаа гэж хэлж сурцгаая. Тэгээд 60 ямаанд 20 ухна гэгчээр юун ч олон орон тоотой юм бэ дээ? Ажлаа мэддэггүй, хүнд суртлаас цаашгүй л сул цалинтангууд шигээ.

Avatar

зочин 2021-01-05 202.21.117.98

Төрийн албан хаагчид ч гэсэн цалингаасаа өндөр татвар төлдөг

Avatar

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН 2021-01-05 202.131.225.197

ТӨРИЙН АЛБА БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАТВАРЫ МӨНГӨӨР АМЬДАРДАГ. ТИЙМЭЭС ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨ БОДОХГҮЙ БОЛ АЮУЛ НҮҮРЛЭНЭ ШҮҮ.

Avatar

irgen 2021-01-05 66.181.161.7

Sain baitsgaan uu? ajilgui orlogui bolson irged yah bolj bnaa. udur honogiin hooloo arai gej zalguulj bna. naiz nuhud niil barillagiin halruur hiideg odoo oldohgui hetsuu bna. ene turd bgaa gsruud yu bodoj bnaa. p…a

Avatar

ард 2021-01-05 202.126.89.25

энэ баялаг бүтээдгүй бүтээгчдийг хаадаг боодог төрийн нэр зүүмэн нам дагасан б**с долоогч авилгач нараа хэзээ цөөлөх вээ малуудаа

Avatar

Зочин 2021-01-05 122.201.24.201

Mongol turiin PARAZITUUD het olon bolsonoor hund tsagt turiin ajil SHALAN deer unasaniig haruullaa

Avatar

эрх хүүхэд 2021-01-05 64.119.20.3

Төрийн байгууллагын ажилтай хэн ч байсан манаач жижүүр багш дарга цэрэг бүгд төрөөс юм шаардах эрх
Төр буюу төсвийнхэнд байхгүй.Харин хувь хэвшилд ажтлагсад хэцүү л байна.

Avatar

Зочин 2021-01-05 192.82.73.171

toriinhoo toloo chomgoo dundartal zutgeh humuus tangaragtaa unench bol tsalingaa avahgui ajillaj bolno shuu dee

Avatar

Иргэн 2021-01-05 202.179.27.108

Ажилгүйдлийн даатгал олон жил төлсөн. Хэдэн сар орлогогүй гэртээ хоригдож байна. Улс юм бодохгүй бол ажилгүйчүүдийн эгнээнд шилжих нь.

Avatar

Зэсэм 2021-01-05 66.181.183.94

төрийнхөн татвар төлдөггүй юм уу АЙН. Адилхан татвараа төлөөд явж байгаа шүү

Avatar

Өвгөн 2021-01-05 59.153.114.188

Ард түмэн минь тайван байцгаа,, удахгүй энэ чөлөөт зах зээл чинь байхгүй болж энэ адлагдсан хувийн хэвшил чинь үгүй болж бид бүгдээрээ төрийн мэдэлд очиж, төрөөрөө тэжэлгэн жаргацгаана. Тэр мөч ойрхон ирж явна тэсэцгээ. Ерөнхий командлагчийн амалсаныг санацгаа… Бид дандаа яарсанаасаа болж алддаг шүү !

Avatar

Зочин 2021-01-05 202.55.188.40

Dahij horivol turiin alban haagchdiin tsaling niit ard irgeded tegsh huvaaj uguh heregtei

Avatar

Халх 2021-01-05 202.131.236.170

Сүүлийн үед энэ сайт нийгмийг хагалган бутаргах, хүний муу чанарыг уриалан дууддаг болжээ.

Avatar

Зочин 2021-01-05 64.119.19.8

Тэгээд бүгдээрээ хоосон суувал сайхан бна уу. Тэр төрд ажиллаж бгаа 200-аад мянган хүний ард чинь дор хаяж 1,5 сая хүн тэжээгдэж бгаа ш дээ.

Avatar

зочин 2021-01-05 122.201.24.229

цөөхөн даргад нь арай их очоод байгаа юм. Хонгорхон маанаг минь

Avatar

Зочин 2021-01-05 64.119.19.8

Нотолгоо хийчих. Хонгорхон үхэр минь.

Avatar

Zochin 2021-01-05 37.48.108.12

Yeah

Avatar

B 2021-01-05 202.9.41.40

A

Avatar

Зочин 2021-01-05 64.119.16.227

11нээс хөдөлгөөн нээхгүй бол төрийн албан хаагчид болон халамжийнханд өгөх мөнгөгүй болно гэж ойлгоод байгаа ЗГ шийдвэрийг сонсоход

Avatar

Зочин 2021-01-05 202.21.100.66

Төрийн албаныхан гэрээсээ цахимаар ажиллаж шаардлагатай тохиолдолд ажил дээрээ ажиллаж байна.Зүгээр суугаад цалин аваад байгаа юм алгаа. Цалингийн зээлтэй авсан цалингаараа зээлээ төлөөд амьдарч л бна.

Avatar

Зочин 2021-01-05 192.82.64.64

Harin bolood baigaa bizdee Tusdaa uruu hereggui shiree sandal hereggui turiin alban haagchidiig 50% tsomhotgo emch bagsh nariig heleegui shuu Hotiin zahirgaa yam tamgiin gazar

Avatar

ХХЭ 2021-01-05 202.9.46.160

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЦАЛИНЖДАГ ХИРНЭЭ ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨ АД ШОО ҮЗЭХ, ДАМПУУРАХАД НЬ ХОХЬ ГЭДЭГ ЯМАР УХАМСАРГҮЙ БАГШ ВЭ? ҮР МОГОЙ ШИГ

Avatar

Хүний үнэр 2021-01-05 66.181.183.94

төрийнхөн татвар төлдөггүй юм уу АЙН. Адилхан татвараа төлөөд явж байгаа шүү

Avatar

zochin 2021-01-05 66.181.161.113

ene setguulchid toriin alban haagchid yagaad iluu uzegdeed ehlew toriin alban haagchid ajlaa hj bgaa

Avatar

Багш 2021-01-05 202.179.21.247

наймаа арилжаа хийж байгаа нилээн хэдэн хүнээс сонсож байсан иш энэ 800,000₮ өөр яаж амьдарч байгаа вм гэж багш эмч нарыг гоочилж шоолж бхыг тийм сүрхий байсан юм бол та нар 2 хон сарын пян даахгүй наймаа хийж байсан юм уу? Бренд мренд ярьж солиорч явхаар хуримтлалтай болохгүй яасан юм

Avatar

Баагий 2021-01-05 43.242.243.117

Монголын хамгын тэнэг хүн бн.Чи.

Avatar

Зочин 2021-01-05 43.228.131.110

Элийрээд байгаарай.

Avatar

t 2021-01-05 103.57.94.185

tgd uursdiiguu bolgoj bgaa ni buriu yu..bagsh nar fb.rl hicheelee halit zaagaad tsalin nem gd suudag bizdee..buun buun hahuuli avaadl..

Avatar

ккк 2021-01-05 103.229.121.129

Төрийн албан хаагчид үргэлж л бага цалин авч их ажиллаж байна. Хувийхан гэж ихэнх нь наймаа хийж 2-3 дахин нугалж ашиг олдог нь үнэн шүү. Төрийн цалингаар ажиллаж чадахгүй гээд л байдаг.

Avatar

Зочин 2021-01-05 202.179.24.245

яг үнэн. Яаж ийм бага цалингаар амьдардаг байна гээд л яридаг биз дээ наймаачид

Avatar

Зочин 2021-01-05 64.119.20.116

Тамын тогооны үлгэр. Барьцагчид.Тавилан юмдаа

Avatar

Монгол 2021-01-05 103.26.194.182

Зөв юм бичсэн бна. Орлогогүй зээлтэй өрөнд орж бгаа хувийнхан, өөрсдийгөө болгоод явдаг хүмүүс хохь уу. Өөрөө болж байвал бусад нь хамаагүй гэдэг арчаагүй сэтгэлгээ бол. Адилхан амьдрах гэж бна.

Avatar

Зочин 2021-01-05 66.181.188.199

төсвийнхөн ажлаа хийж л байгаа ш дээ. Бас л цаанаа өр зээлтэй хүмүүс шүү. Яах гэж ингэж илүү харж, билүү долоож байдаг байнаа!!! Нэг ч гэсэн хүн цалинтай байвал ард нь байгаа хүмүүс хоосон хонохгүй ш дээ.

Avatar

Хаха 2021-01-05 66.181.180.212

Сэтгүүлчээ жаахан юм уншиж, судалж байгаад бич!

Avatar

zochin 2021-01-05 202.179.27.86

Bugd l mask zuugeed udaj bna. Ter zai 1,5 m enel mordogdochgui baidag. Deer n chol chorio baigaach um schig baichguich um schig ene ajil chariuchsan albatuud buur zovoochich umaa ard irgedee. Mongogui ee chaldvart ortojil taaraa

Avatar

Зочин 2021-01-05 66.181.188.172

Zuv shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж