"УДШ-ийн шүүгч нар эрх мэдлээсээ салахыг хүсэхгүй байна" | News.MN

"УДШ-ийн шүүгч нар эрх мэдлээсээ салахыг хүсэхгүй байна"

"УДШ-ийн шүүгч нар эрх мэдлээсээ салахыг хүсэхгүй байна"

"УДШ-ийн шүүгч нар эрх мэдлээсээ салахыг хүсэхгүй байна"

НЭМЭЛТ: 13.30

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа. Хуралдаанаар шүүхийн тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдуулан 75 зарчмын зөрүүтэй зүйл заалт бүрээр санал хурааж, зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-ШШГЕГ Засгийн газрын харьяанд байх юм уу, ШЕЗ-ийнхөө харьяанд байх юм уу. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй бол яах юм бэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох гэж орсон. Шүүхийн тухай хуулийг ажлын хэсэг дээр хэлэлцэж байх үед би ШШГ байгууллагыг хоёр салгая. Нэг нь хорих байгууллагуудыг удирдах газар чигээрээ, нөгөөх нь иргэний болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шүүх эрх мэдлийн харьяанд аваачъя, шүүх засаглалаас ангид, шүүхийн шийдвэрийг гарцаагүй хэрэгждэг зарчмыг нь хангая гэсэн агуулгаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлдээд ажлын хэсгийн хуралдаанд хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийсэн. ШШГ хуулийг бүхэлд нь шинэчилсэн найруулгыг боловсруулж өргөн барьсан. Ажлын хэсгийн гишүүд ярилцаад энэ том тогтолцооны өөрчлөлтийг хууль дагуулж өөрчлөхөө болъё. Ингээд Засгийн газар хаврын чуулганаар тусад нь хууль оруулж ирэхээр болсон. Шүүхийн шийдвэр хэрэгждэг байх ёстой. Гэтэл захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэл 10 хүрэхгүй хувьтай, иргэний хэрэг 40 хүрэхгүй хувьтай явж байгаа.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Энэ хуулийн төсөлд хэрэг маргааны ихэнхийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийддэг байхаар зохицуулах гэж байна. Дээд шүүхийг шүдгүй арслан болгох бодлогыг ямар учраас гаргаж байгаа юм бэ. Авлига, албан тушаалын зэрэг ноцтой үр дагавартай хэргийг УДШ-д хянаж шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байгаа.

Ажлын хэсгийн ахлагч Б.ЭНХБАЯР:

-Монгол Улсын Дээд шүүх гэдэг бүлэг нь Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн цөм хэсэг. Энэ удаагийн хамгийн гол өөрчлөлт, шүүхийн шинэчлэлийн гол амин сүнс энд яваа. Яагаад гэвэл цаашид Монгол Улсын дээд шүүх бүх хэрэг маргааныг шийдвэрлэдэг байх уу үгүй юу, шүүхийн системд дарга хэв шинжтэй байх уу үгүй юу гэдэг асуудал энэ бүлгээр шийдэгдэнэ. УДШ амьгүй албат болох гээд байгаа юм шиг үг үсэг байна гэж байгаа бол одоо байгаа дээд шүүхийн шүүгчдийн нөлөөлөлтэй шууд холбоотой. Яагаад бүх хэрэг маргааныг шийдвэрлэх гээд байгаа юм. Гурван статистик хэлье. Өнөөдөр эрүүгийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 50 хувь дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Захиргааны хэргийн шийдвэрийн дөрөвний нэг нь Монгол Улсын Дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Иргэний хэрэг 2-3 мянгаараа УДШ-ийн долоон шүүгч дээр овоорчихсон байгаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд амь тэмцэж байна. Бусад улс орны шүүгч нар шиг байж болохгүй юу. Манай улсын Дээд шүүх 25 шүүгчтэй. Гэтэл АНУ-ын дээд шүүх есөн шүүгчтэй болоод л байна. УДШ-ийн шүүгч нар бүх хэрэг маргааныг хяналгүйгээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ёстой. Тодорхой хэрэг маргаан дээр нэг хуулийн заалтыг илтэд хоёр өөрөөр хэрэглэсэн маргааныг л хэлэлцэнэ. Түүнээс биш ял нь хөнгөдсөн, их бага байх тухай асуудал руу ордоггүй. Энэ нь өөрөө шүүхийн хамгийн том реформ болно. Ингэснээр шүүх биш болчихоод байгаа давж заалдах шатны шүүхүүд амилна. Давж заалдах шатны шүүхийг шүүх гэж тоохоо болсныг бүгд мэднэ. Дээд шүүх дээр очиж учраа олно, эцсийн шийдвэр гаргуулна гэдэг болсон. Үүний дүнд банк, санхүүгийн бизнесийн маргааны шүүхээр явж байгаа дундаж хугацаа 4.6 жил болсон.  4.6 жилийн хугацаанд гэрээнээс алдагдсан мөнгөнийхөө хойноос шүүхдэж байна. Энэ хугацаанд мөнгө нь үнэгүйднэ. Ийм учраас Монголд хөрөнгө оруулалт орохгүй байгаа юм. Шүүх нь хүнд сурталтай, цаг авдаг. Тийм учраас Монголд арбитр хөгжих ёстой гэж яриад байгаа юм. Томоохон гэрээ хэлцлүүдэд маргаанаа гадны арбитраар шийдүүлнэ гэдэг заалт оруулаад байгаа нь манай шүүх хүнд сурталтай учраас тэр.

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.ЦОГТ:

-Дээд шүүх бол аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүрэг рүүгээ ойртохын тулд бүх хэрэг маргааныг дээд шүүх авч хэлэлцдэг зарчмаас тодорхой нөхцлүүдийг хангасан хэргүүдийг хяналтын журмаар хэлэлцэж, доод шатны шүүхүүддээ хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг болохуйц жишиг шийдвэр гаргадаг болох хэрэгтэй. Ингэснээр ижил төстэй хэргийг өөрөөр шийддэг байдлаас дээд шүүх өөрөө хүртэл ангижрах зарчим явж байгаа. Нэг асуудал бий. Дээд шүүхийн хэрэг хүлээж авах шалгуур дээр гурван зүйлийг оруулсан. Энэ дээр нэг зүйлийг нэмж болохоор байгаа. Аль ч улсын дээд шүүхэд хяналтын журмаар ирсэн гомдлыг харгалзаж үзээд хууль хэрэглээний зарчимд суурь ач холбогдолтой гэж үзэх юм бол түүнийг дээд шүүх өөрөө хэлэлцдэг эрх хэмжээ олгогдсон байдаг. Энэ зарчмыг нэмсэн тохиолдолд шүүхийн хяналтаас ач холбогдолтой гэж үзэж байгаа зүйлүүд нь гарахгүй үлдэх боломж хангагдана.

Байнгын хорооны хуралдаан түр завсарлав.


"ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗАСГИЙН ГАЗАР ШҮҮХЭД НӨЛӨӨЛВӨЛ ЦЭЦЭД ХАНДАНА"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2021.01.05/-ийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болон шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааны эхэнд Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслөөр Ардчилсан намын бүлэг оны өмнө энэ хуулиар завсарлага авч байсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Шүүхийн багц хуулиар сонсгол явуулах хүсэлтийг АН-ын бүлгээс гаргасан. Энэ талаар хэлэлцэх шаардлагатай Ардчилсан намын бүлгээс Шүүхийн тухай хуулийн төслөөр нийтийн сонсгол явуулах тухай хүсэлтээ УИХ-ын дарга болон Хууль зүйн байнгын хорооны даргад оны өмнөхөн явуулсан. Учир нь ажлын хэсэг тус хуулийн төсөл дээр ажиллах явцдаа маш олон өөрчлөлтийг оруулсан. Ингэхдээ оруулсан өөрчлөлтийн талаар иргэд мэргэжлийн байгууллагаас санал аваагүй, хэвлэл мэдээллээр мэдээлээгүй учраас нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өөрөөр энэ хуулийн төслийг гацаах өөр санаа байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Тиймээс сонсгол явуулах талаар хэлэлцэж өгнө үү гэдэг санал гаргаж байна.

Ажлын хэсгийн ахлагч Б.ЭНХБАЯР:

-Шүүхийн хараат бус байдлыг алдагдуулах шийдвэрийг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гэсэн гаргаж байгаа гэсэн дүгнэлт бий. Бие даасан институт гэсэн утгаараа энэ хүмүүсээ бас хамгаалах ёстой. Хуулийн төслийн 75 дугаар зүйлд шинэ томьёолол оруулж ирж байгаа. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсвэл Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүхийн бие даасан байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ даруй хуралдаж Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ гэдэг тодорхой санал оруулж ирж байгаа. Шүүхийн бие даасан байдлыг хамгаалах үүрэг ШЕЗ-д байгаа. Үүнийгээ хэрэгжүүлдэггүй, эс үйлдвэл гаргаж ирсэн. Шүүхийн бие даасан байдалд халдаад байхад институтээ хамгаалдаггүй. Бусад иргэн, аж ахуйн нэгж ийм үйл ажиллагаа явуулбал ШЕЗ мөн шүүхэд хандах замаар бие даасан байдлыг хамгааллыг үүрэг болгосон.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Шүүх, шүүгч хараат бус байна гэсэн. Шүүгчийн хараат байдалд нөлөөлөлсөн, шүүгч хараатаар асуудлаа шийдвэрлэсэн байх юм бол шүүгчид ямар хариуцлага хүлээлгэх вэ. Зөвхөн шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлөөд дуусах уу, өөр илүү ял шийтгэл байгаа юу.

Ажлын хэсгийн ахлагч Б.ЭНХБАЯР:

-Шүүгчийн хараат бус байдал, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулах шийдвэрийг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ алдагдуулж байна. Тиймээс бие даасан эрх мэдэл гэдэг утгаар нь энэ хүмүүсээс хамгаалах ёстой. Хуулийн төсөлд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх шийдвэр гаргасан, алдагдуулсан бол шүүхийн ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана гэх шинэ заалт орж ирж буй. Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах нь Шүүхийн ерөнхий зөвлөлд байсан ч түүний төлөө хамгаалдаггүй явж ирсэн. Тиймээс Цэцэд гомдол гаргаж, Цэцийн шийдвэрийн дагуу огцордог болно. Бусад иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулбал Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхэд хандах замаар бие даасан байдлыг хамгаалахыг үүрэгжүүлж өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.МӨНХБААТАР:

-Төрөөс шүүхийн талаарх бодлогоо шинэчлэх гэж байна гэсэн үг. Хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Шүүхийн хараат бус байдалтай холбоотойгоор нэг анхаарах зүйл бол сошиал медиагаар тодорхой хэрэг маргааны талаар иргэд үзэл бодлоо илэрхийлдэг. Нөгөө талдаа энэ асуудлыг зохион байгуулалттай тавьж, араас нь эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх хурлын өмнө маш олон зохион байгуулалттай ажил хийдэг гэсэн үг. Тиймээс ийм нөлөөлөлд автахгүй байх заалтыг тусгасан уу. Хараат бус байдлаас ангид шинээр орчин үед бие болж байгаа асуудал. Жишээлбэл, нэг аймагт болсон хэрэг хотод олны танил этгээдэд өгч байгаа ял нь хоёр өөр байх тохиолдол байна.

Ажлын хэсгийн ахлагч Б.ЭНХБАЯР:

-Шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн албаны нэр хүндийг давхар хамгаалах ёстой. Хууль бус нөлөөллийн ажиллагааг зохион байгуулалттай явуулж байгаа асуудал байгааг ажлын хэсэг ярилцсан, шүүгчид тодорхой саналууд гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөлд харьяалуулж, алдар хүндэд хууль бусаар, хэрэгт нөлөөлөх зорилгоор халдаж байгаа үйл ажиллагааг хэв шинжээр нь Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө хуулийн байгууллагад хандаж, шүүгчдээ хамгаалахыг нь үүрэгжүүлж өгч байгаа. Тиймээс үүнийг албан ёсоор үүрэгжүүлж, институцээ хамгаалдаг байх ёстой болж байгаа.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар, УИХ авч хэлэлцэх ёстой. Гэтэл сүүлийн үед шүүх Засгийн газрын хамтын шийдвэрийг шүүдэг болчихоод байгаа юм. Засгийн газрын хэн нэгэн хамаарал бүхий этгээддээ давуу тал олгосон зүйлийг энд оруулахгүй байгаа. Харин улс төрийн шийдвэр, бодлогын шийдвэр. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө өгсөн өгсөн асуудлыг хуулийн байгууллага шалгаж болохгүй. Аль эсвэл цахилгаан тэглэх шийдвэр гарчихсан байсан чинь дараа нь Н.Тавинбэх гэдэг хүнийг сугалж аваад шүүгээд байвал яах юм бэ. Ийм практик шүүхийн практикт байдаг. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн хүмүүсийг барьж аваад хориод байгаа.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд ажлын хэсэг 75 зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг зүйл заалт бүрээр санал хурааж, байнгын хорооны гишүүд асуулт, тодруулга авч байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.135

Дээд шүүхийн гуравны хоёрыг багш шүүгчдээр солих гээд тэтгэврийн насыг урагшлуулж төрийн албаны хуулиас дордуулсан санал гаргаснаар мэдлэг туршлагатай шүүгч нарыг тэтгэвэрт хөөж гаргах , шүүхэд ажлын туршлагагүй залуучууд ажиллуулахаар болжээ.ажлын хэсэг шүүгч нарынхаа эрх ашгийн тал дээр олигтой зүйл дуугарахгүй юм

Avatar

Зочин 2021-01-05 202.9.46.23

Эрдэнэтийн 49 -ийн шүүгч Батсуурь мэтийн авилгачид дээд шүүхийг гутааж байна. Тэдэнтэйгээ л энэ шүүгч нар тэмц л дээ. Тэрнээс хулгайч, луйварчин шүүгчдээр хувь заяагаа шүүлгэхийг ямар хүн хүсэхгүй. Наад зах нь дээд шүүхийн гавъяат шүүгч нь авилга аваад шоронд өөрийгөө боож үхсэн биз дээ. Ийм шүүгчтэй дээд шүүх байх ёсгүй. Тэгэхээр энэ муухай ялзралыг цэвэрлэж зайлуулах нь зөв.

Avatar

зочин 2021-01-05 49.179.140.21

Хэрэг шийдвэрлэхэд МЭДЛЭГ чухал. Явж явж Дээд Шүүхийн Шүүгч хамгийн чухал асуултыг /?????-ийг/ гаргаж тавьж чаддаг. Муу хуулийг хэрэглэх гэж оролдохоос илүү асуудал ЯАГААД АСУУДАЛ болсоныг дүгнэх нь нэн чухал.

Avatar

Зочин 2021-01-05 202.126.90.119

Нямбаатар гэж нахаль, мал хуулийн сайдтай юм байна.200 гаараа гадагшаа сургалтанд явна гэж байхгүй.Хөрөнгө мөнгө,дотоод журам ч байхгүй.

Avatar

Зочин 2021-01-05 103.26.195.33

Адьшаааа! Чи мартсан байх. Чиний авилга хахуулийг өгч дарамтлуулж байсан олон бизнесменүүд одоо ч мартаагүй байгаа. Юм хуучраагүй шунал гэж барагддаггүй
ГААЛИЙН АДЬШАА гэж авилгачин одоо энхийн цагаан тагтаа болчихсон л гооголоод байх юмаа.

Avatar

Зочин 2021-01-05 103.26.195.33

ЭНХБАЯР ГЭДЭГ ЭНЭ ЗАЛУУ ЕР НЬ ИХ ДААЦТАЙ ЗӨВ ЗҮЙЛ ЯРИАД БХ ЧИНЬ. ТААЛАГДДАГ БОЛООД БНА ШҮҮ. ККК. САЙН БНА.

Avatar

Зочин 2021-01-05 64.119.26.94

Төрөөс төрсөн тэрбумтан Адьшаа их л гоё дүр олжээ ккк. Гашуун сухайтын боомтоор орсон гарсан болгон түүнд татаас өгч бсныг мэдэх хүн монголоор дүүрэн бхад УИХ-д ширэн нүүрлээд суугаад бхиймаа энэ гэмт хэрэгтэн!

Avatar

зочин 2021-01-05 192.82.77.140

энхбаяр зев ярьж байна. Анхан шат. хяналтын шатан дээр шийдэгдсэн асуудал дээд шуух дээр очоод хувирчихдаг ш дээ. Олны дунд дээд шуухийн иргэний танхимын шуугчид хэлсэн менгийг нь тойруу замаар еер хунд егехед асуудал чиний талд гарна гэж. Унэн юм байна лээ. Тиймээс заавал дээд шуух руу гэдэггуйболгох.

Avatar

Зочин 2021-01-05 192.82.78.30

Авлигатай тэмцэх газрыг нь булааж авлаа, одоо шүүхийг нь булааж авах нь , зорилго нь чөлөөтэй идэж уух замаа засаж байна даа энэ засаг

Avatar

Зочин 2021-01-05 192.82.71.37

Пүрэвпоржоо тэр өлөн цөөвөр хулгайчуудыг барьж авч хорих зайлшгүй шаардлага байна. Хорих ч багадна. Өшөө хорих ёстой цөөврүүд наагуур чинь олон байна.

Avatar

Зочин 2021-01-05 150.129.141.113

Альшаа, Бидон Ганбат гэсэн Жанхуугийн тороолууд одоо болио, Жанхуу байгуулсан хонгилоо нураалгахгүйн тулд та нарыг хүүхэлдэй болгож ашиглаад байна. Удахгүй нэг л өдөр хэрэгцээ нь дуусахаар та нарыг ч гэсэн хонгилоороо чирнэ. Дуугүй сууж байгаад Жанхуугийн хонгилыг нураахаа л бодвол аминд чинь өлзийтэй шүү Адьшаа, Бидоноо.

Avatar

Зочин 2021-01-05 51.38.81.87

Ардчилсан намын хулгайчууд одоо шүүхийн эсрэг дайрдаг болох нээ адьшаа гэж муу хулгайч одоо шүүх хууль баталдаг яачихсан нийгэм вэ адьшаа гэдэг хулгайч шоронд хэвтэж байх байтал төр хууль удирдаад сууж байдаг нийгэм ингэж доройтох гэж.

Avatar

Зочин 2021-01-05 103.212.118.21

тройка үүссэн байна. чи юу ч мэдэхгүй тэнэг юм даа

Avatar

20 жил шүүхээр явагч 2021-01-05 59.153.114.50

Лүндэн багш шүүхийн хараат бус байдал гэж их тэмцсэн дээ. Харин нөгөө талд хараат бус байдал нэрийн дор шүүгч нар нь дураараа дургиж, шударга бус, чадваргүй, хууль зөрчсөн, танилдаа үйлчилсэн, хувийн амбицаараа шийдвэр гаргасан. Энийгээ анхаараач!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж