Өмнөд Солонгост анх удаа нас баралтын үзүүлэлт төрөлтөө давжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост анх удаа нас баралтын үзүүлэлт төрөлтөө давжээ

Өмнөд Солонгост анх удаа нас баралтын үзүүлэлт төрөлтөө давжээ

Өмнөд Солонгосын хүн амын тоо 2020 онд орчин үеийн түүхэндээ анх удаа хорогдсон тухай тус улсын Засгийн газрын статистик мэдээлэлд дурджээ. Өнгөрсөн 2020 онд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо нас барсан хүмүүсээс бага байжээ. Тодруулбал, 2020 онд 275,800 хүүхэд шинээр мэндэлсэн бол 307,764 хүн нас барсан байна. Шинэ мэндэлсэн хүүхдийн тоо 2019 оныхоос даруй 10 хувиар буурсан нь энэ аж.

Энэхүү тоо баримт нь хүн амын бодлогоо “үндсээр нь өөрчлөх хэрэгтэй болсныг харууллаа” хэмээн тус улсын Дотоод хэргийн яам мэдэгджээ.

Тус улсын Засгийн газар хүн амын өсөлтийг дэмжих таван жилийн бодлогоо өнгөрсөн сард танилцуулсан юм. эхний ээлжинд Засгийн газар 2022 оноос эхлэн нэг хүртэлх насны хүүхэд бүрт сард 300,000 воны тэтгэмж олгохоор болжээ. Энэ тэтгэмжийг 2025 он гэхэд 500 мянган вон болгохоор зорьсон байна. Одоогийн байдлаар тус улс долоо хүртэл насны хүүхдэд сар бүр 100,000 воны тэтгэмж олгодог. Мөн 2022 оноос эхлэн шинээр хүүхэдтэй болох гэж байгаа эцэг эхчүүдэд хоёр сая воны нэг удаагийн тэтгэмж олгох, жирэмсэн эхчүүдэд олгодог 600,000 воны нэг удаагийн тэтгэмжийг 2022 оноос нэг сая вон болж нэмэгдүүлэх зэрэг ажлыг төлөвлөжээ.

Түүнчлэн шинэ эцэг эхчүүд хүүхдээ төрснөөс хойш гурван сар ажлаасаа чөлөө авах боломжтой ба энэ хугацаанд эцэг эх тус бүрт сарын гурван сая воныг Засгийн газраас олгох юм байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар 2006 оноос хойш төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд гурван цогц хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 185 их наяд воны хөрөнгө зарцуулсан ч хүн амын дунд төрөлт багассаар 2019 онд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 0.92 болсон нь түүхэн доод үзүүлэлт болжээ. Хэрвээ энэ байдал хэвээр үргэлжилбэл 2060 онд хүн ам нь хоёр дахин буурч, 25 сая хүрэхгүй болно гэж Солонгосын Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн тооцоолсон байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж