Хятадын аварга телескопыг дэлхийн эрдэмтэд ашиглах эрхтэй болно

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Хятадын аварга телескопыг дэлхийн эрдэмтэд ашиглах эрхтэй болно

Хятадын аварга телескопыг дэлхийн эрдэмтэд ашиглах эрхтэй болно

Хятад улс 500 метр диаметртэй сансрын аварга дурангаа энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн олон улсын эрдэмтэд ашиглахад нээлттэй болгохоо зарлажээ. “Тэнгэрийн нүд” хэмээн нэрлэгддэг тус дуран нь өдгөө дэлхий дээр буй хамгийн том сансрын дуран юм. Энэ төрлийн дуранг сансрын аливаа биет, биетийн эрчим судлах, харийн амьдрал хайх гэх мэт эрдэм шинжилгээний судалгаанд ашигладаг гэнэ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс аль ч улсын эрдэмтэд Хятадын үндэсний одон орон судлалын төвд цахимаар хүсэлт илгээн “Тэнгэрийн нүд” дуранд зочилж, өөрт хэрэгтэй судалгаандаа ашиглах боломжтой аж. Дурангийн ахлалх инжинер Жиан Пений хэлснээр дурангийн нийт ажиллагааны 10 хувийг олон улсын эрдэмтдийн судалгаанд зориулах аж.

Дуран анх 2020 оны нэгдүгээр сарын 11-нд ашиглалтад орсон билээ. Түүнээс хойш эрдэмтэд тус дуранг ашиглан өндөр чанартай 240 орчим зураг дарж, судалсан гэнэ.

Эл дуран өдгөө дэлхий дээрх хамгийн том гэдгээс гадна цорын ганц гэх нэрийг зүүх болжээ. Учир нь Пуэрто Рикод байрлаж байсан ижил төрлийн дуран хуучирч нурж унаснаар ашиглах ямар ч боломжгүй болсон юм.

Эх сурвалж: ENGADGET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж