Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр (2020.01.04) нийт 983 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 804, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 83, гэмт хэргийн шинжтэй 66 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 110 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 34, танхайрсан 57, хулгайлах долоо, хүний биед халдсан 53, тав тух алдагдуулсан 37 дуудлага бүртгэгдсэн байна.
А.СҮРЭН
Зочин 2021-01-05 192.82.78.86
Наад эрүүлжүүлэх байр чинь халдварын голомт болсон шүү. Архи пивоны үйлдвэрүүдийг шатаа. Монголын ард түмний эрүүл мэндийн эсрэг архи пиво үйлдвэрлэдэг эсвэл экспортлодог бүх газрыг шатааж ариутгал хий.
Сумка ба түүний нөхөд 2021-01-05 202.21.108.19
Архи, Пиво , дарс худалдахыг хориглосон үеээс ч бага хүн эрүүлжигдэж, цөөн согтуу жолооч баригджээ. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхлээр МАН гарууд Сумка стайлаар хорьж боож, хааж ажиллахаар хэрэг зөрчил нэмэгддэг байх нь. Зөвхөн Алтан гарт Сумкагын шагчид л ихэд баяжсан үр дүн гарчээ.