Согтуудаа нэрээ Селин Дион болгон өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Согтуудаа нэрээ Селин Дион болгон өөрчилжээ

Согтуудаа нэрээ Селин Дион болгон өөрчилжээ

30 настай Томас Додд гэгч эр шинэ жилийн баярын хөгтэй түүх британичуудыг хөгжөөж байна. Учир нь тэрбээр шинэ жилинй үдэш шүтдэг дуучныхаа тоглолтыг үзэж суухдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийн нэрээ Селин Дион болгон өөрчилчихжээ.

Зочид буудлын менежер залуу хэд хоногийн дараа бүртгэлийн газраас нэр сольсон тухай баталгаажуулах хуудас ирэхэд юу болсныг олж мэджээ. Үүнээс өмнө тэр өөрийнхөө нэрийг сольсон тухай санахгүй байсан гэнэ.

Бүртгэлийн газраас ирсэн илгээмжинд нэр өөрчилсний төлбөр болох 89 фунт, шинэ нэрээ баталгаажуулсны нотлох баталгаажуулах хуудсыг найман удаа захиалж, төлбөрийг нь төлсөн баримтууд байжээ.

Тэрбээр өөрийн шинэ нэрээ хараад ихэд цочирдсон бөгөөд хамгийн түрүүнд ажлынхандаа хэрхэн ойлгуулах талаар бодсон гэнэ. Тэр өмнө нь Лас Вегас орж хайртай дуучныхаа тоглолтыг үзэхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн учир онлайн тоглолтыг нь үзэж тайтгарахаар шийдсэн нь ийнхүү хөглөхөд хүргэжээ. Гэхдээ одоо нэгэнт хэвлэлийн “од” болсон тэрбээр Селин Дион нэрээ өөрчлөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Mirror.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж