Хилээр нэвтэрсэн тээврийн жолооч нараас сэжигтэй тохиолдол илрээгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Хилээр нэвтэрсэн тээврийн жолооч нараас сэжигтэй тохиолдол илрээгүй

Хилээр нэвтэрсэн тээврийн жолооч нараас сэжигтэй тохиолдол илрээгүй

Шинэ жилийн баярын үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн худалдагч, түрээслэгч нараас энэ сарын 3-аас эхлэн  PCR шинжилгээ авч буй. Covid-19 илрүүлэх шинжилгээнд нийт 24 худалдааны зах, төвийн 205 ажилтан, 1423 худалдаа эрхлэгч нар хамрагджээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээнд хамруулах үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөгөө өгсөн байна.

Мөн өчигдөр /2021.01.04/ улсын хилээр нэвтэрсэн 121 жолооч, хилээр гарсан 113 жолооч нараас сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  42 тусгаарлах байранд 1773 хүн ажиглалтад байна. Өчигдрийн байдлаар 803 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын талаарх хоногийн мэдээллийг тоймлон хүргэвэл:

Халдваргүйтэл: Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 11.644 мкб талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн 16.202 мкб талбайд голомтын эсийн ариутгал хийснийг хянажээ.

Хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт: Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 29 аж ахуйн нэгжид шалгалт явуулахад хоёр нь гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байжээ. Мөн 25 аж ахуй нэгж хүн хоорондын зай барих шаардлагыг хангасан байна. Хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй аж.

Ахуйн болон аюултай хог хаягдал: Энэ сарын 2-3-нд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад, 15 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, тусгаарлан ажиглах байр-9, түргэвчилсэн оношилгооны 19 цэгийн хог хаягдлыг тээвэрлэжээ. Цуглуулсан 3351.2 кг хогийг устгасанаас 636.1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2715.1 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. ХӨСҮТ-өөс эмнэлгийн хог хаягдлыг ил задгай хаядаггүй, энгийн хог хаягдалтай хольдоггүй ба тусгай нөхцөлд устгалд оруулдаг талаар өмнө нь тайлбар өгсөн билээ.

Хилийн боомт, гүний хяналт: Улсын хилээр нэвтрэн орсон 173 тээврийн хэрэгсэл, 121 жолооч, хилээр гарсан 162 тээврийн хэрэгсэл, 113 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж