80 сая төгрөгийн тэтгэлэгт төслүүд шалгарлаа | News.MN

80 сая төгрөгийн тэтгэлэгт төслүүд шалгарлаа

80 сая төгрөгийн тэтгэлэгт төслүүд шалгарлаа

80 сая төгрөгийн тэтгэлэгт төслүүд шалгарлаа

Covid -19 цар тахал хүн төрөлхтний эрүүл мэнд, аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаагийн дотор охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд илүү эрсдэлд орж байна. Монгол Улсад хот хөдөөгийн эмэгтэйчүүдийн өрхийн болон бичил үйлдвэрлэл зогсож, ажлаа алдан орлого тасалдах, гэр орны хөлсгүй хөдөлмөр, асран хамгаалах ажлын ачаалал ихсэх байдал ажиглагдаж, охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна.

Тиймээс Жендэрийн үндэсний хороо, Азийн сангаас Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран ТББ-уудад зориулсан тэтгэлэгт төсөл улс даяар нээлттэй зарласан билээ. Энэхүү “Covid-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулахад эмэгтэйчүүд, охидод туслах төрийн бус байгууллагуудын шинэ санаа, санаачлагыг дэмжих” тэтгэлэгт хамрагдахаар нийслэлийн  8 дүүргийн 56, 17 аймгийн 39, нийт 95 төрийн бус байгууллага төсөл ирүүллээ.

Covid-19 цар тахлын сөрөг нөлөөнд өртөөд буй охид, эмэгтэйчүүдэд туслах хамгийн оновчтой арга хэмжээг санал болгон шалгарсан  арван ТББ нийслэлд долоо, Баян-Өлгий, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад тус бүр нэг төсөл хэрэгжүүлж эхэллээ.  Тус бүр найман сая төгрөгийн тэтгэлгээр дөрвөн сарын хугацаанд хэрэгжих эдгээр төсөл нь сайн туршлага болж, цаашид Covid-19 цар тахлын үед эмэгтэйчүүд, охидод тулгамдсан бэрхшээлийг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Цар тахлын үед оновчтой хэлбэрээр зохион байгуулна

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: 

Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь Covid-19  цар тахлаас үүдэлтэй охид,  эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд  хувь нэмэр оруулахад чиглэж байгаа. Төсөлд шалгарсан төрийн бус байгууллагууд эмэгтэйчүүд, охидод тулгамдаж буй эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засгийн болон мэдлэг чадварын хүрээний бэрхшээл, асуудлыг өөрсдийн үйл ажиллагааны туршлагад тулгуурлан илрүүлж, түүнийг даван туулахад туслах, дэмжих ажлыг  цар тахлын үед оновчтой хэлбэрээр зохион байгуулаад явах юм.

Нийтдээ 95 төрийн бус байгууллага   ирүүлснээс  шилдэг санаа, шинэ санаачлагыг дэвшүүлж байгаа 10 төсөл шалгарсан.  Хөдөө орон нутгаас ч төрийн бус байгууллагууд оролцсон. Тухайлбал,  Сүхбаатар, Өвөрхангай,  Баян-Өлгий аймагт  гурван төсөл хэрэгжинэ.

Баян-Өлгий аймгийн  жижиглэнгийн бараа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлдэг  400 орчим эмэгтэй   хил боомт хаагдсантай холбоотой орлого нь буурч,  хөдөлмөр эрхлэлтэд нь  саад бэрхшээл үүсээд байгаа учир “Мянганы дэвшил” ТББ   эмэгтэйчүүдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр   дөрөв орчим сарын ажлын төлөвлөгөө  боловсруулсан. Энэхүү төслийн үр шим хүртэгчид нь Баян-Өлгий аймгийн охид, эмэгтэйчүүд , тэдний гэр бүл байх юм.

Өвөрхангай аймагт  төрийн бус байгууллага 100 орчим эмэгтэйчүүдийг  хүүхдээ харж байгаа,  ковидоос үйлдэлтэй ажилгүй болсон гэж ангилан  цаашид хоршоолсон байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулна.

Мөн   хөдөлмөр эрхлэхгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах,   стресст нэрвэгдэх, биеийн байдал доройтохоос сэргийлэх чиглэлээр  гэртээ цэцэг, эмчилгээний төрлийн  ургамал  тарьж,   энэ хүндхэн цаг үеийг даван туулахад туслалцаа үзүүлэх  “Цэцэг бүр анхилуун” төсөл дэмжигдсэн. Энэ төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй охид нэг бүлэг болж бизнесийн сүлжээ үүсгэх, өөрсдийн цахим хуудсаар дамжуулан тасалгаанд ургадаг эмийн чанартай ургамлуудыг тарих арга барил болон цахим худалдааг хэрхэн эрхлэх талаар хамтдаа суралцаж хөгжихөд чиглэхээрээ онцлог байгаа.

Цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийлэл болоод гэр бүлийн хүчирхийлэл  нэмэгдэх хандлагатай байгаа. Баривчлах төвд хоёроос дээш удаагийн давтамжтай баривчлагдсан 20 хүний хүчирхийлэл үйлдэх хандлага, зан төлвийг сэтгэлзүйн засал үйлчилгээний аргаар бууруулах, цар тахлын энэ үед  охид, эмэгтэйчүүдэд цахимаар  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээллээр хангах  зэрэг   арга хэмжээг зохион байгуулж дэмжлэг үзүүлэх  санаачлага, төслүүд хэрэгжих юм.

Бэрхшээлийг даван туулахад хамтын ажиллагаа, хамтын санаачилга чухал үүрэг гүйцэтгэж байна

Азийн сангийн Эдийн засгийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн захирал Тришиа Төрболд:

Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төсөл нь Жендэрийн үндэсний хороотой хамтран цар тахлын сөрөг нөлөөг даван туулах “Иргэний нийгмийн байгууллагуудын” шинэ санаа санаачилгыг дэмжих тэтгэлэгийг санаачилсандаа баяртай байна.

Covid-19 цар тахалаас үүдсэн сөрөг нөлөө дэлхий дахинаа эмэгтэйчүүдэд олон талаар хүндрэл авчирч буйгаас дурьдвал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, өрхийн болоод бичил бизнесүүдэд учирч буй эдийн засгийн бэрхшээл,  хөлсгүй ажлын хариуцлагууд багтаж байна.

Иймд эдгээр асуудлууд бэрхшээлийг даван туулахад бидний хамтын ажиллагаа, хамтын санаачилга ихэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү боломжийг олгож, нийт 10 байгууллагын шинэ санаа санаачилгыг дэмжих Covid-19-ын яаралтай тусламжийн санг бүрдүүлсэн Канадын Засгийн газарт талархалаа илэрхийлэе.

Мөн Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэж буй Жендэрийн үндэсний хороонд энэхүү тэтгэлэгийг хамтран хэрэгжүүлж буй явдалд талархаж байна.

Азийн сан нь сүүлийн 25 жилийн турш Монгол Улсад тасралтгүй олон тэтгэлэгүүдийг хэрэгжүүлснээс харахад энэ бүх зорилтот ажлууд иргэний нийгмийн байгууллагуудын тасралтгүй зүтгэлгүйгээр хэзээд биелэлээ олохгүй билээ. Эдгээр шинэ санаачилгууд эмэгтэйчүүд ба охидын амьжиргаанд үзүүлэх бодитой үр дүнг бүтээх ажилд нийт шалгарсан 10 байгууллага болоод Жендэрийн үндэсний хороонд өндөр амжилт хүсэж байна.

Тэтгэлэгт шалгарсан төслүүд:

  1. “Хог ангилан ялгаж баялаг бүтээгч охид, эмэгтэйчүүдэд туслах” төсөл (“Төвшин сайхан мөнх” ТББ)

Хог ангилан, ялгах, хүргэх, хүлээн авах хүнд, эрсдэлтэй хөдөлмөр эрхэлж буй охид эмэгтэйчүүдэд зориулан амарч дулаацах байр бий болгож, шаардлагатай мэдээлэл, тусламж хүргэнэ.

  1. “Сovid 19 mompreneurz micro –business grant” төсөл (“Дэлхийн төгс боловсрол” ТББ)

Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнесээ аврах тусламжийн мөнгөн тэтгэлэг олгохын зэрэгцээ бүтээгдэхүүнийх нь борлуулалтыг дэмжиж, цахим сургалтад хамруулан, бизнесийн болон мэргэжлийн зөвлөгөө өгнө.

  1. “Цэцэг бүр анхилуун” төсөл (“Бид чадна эм эн нэгдэл” ТББ)

Тэргэнцэртэй охид эмэгтэйчүүд эмийн чанартай ургамлуудыг гэртээ тарих,  цахимаар худалдахад сурган, бүлэгт нэгдэн бизнесийн сүлжээ үүсгэх, харилцан суралцаж, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.

  1. “Энхийг сахиулагч бүсгүйчүүд -гэр бүл” төсөл (“Бид мартаагүй” эмэгтэйчүүдийн клуб)

Хилийн чанадад энхийг сахиулж буй эмэгтэйчүүдийн эх орондоо үлдсэн гэр бүл, хүүхдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг хүргэж, эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийн сэтгэл зүйн дархлааг дэмжинэ.

  1. “Цар тахлын үед худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг дэмжин, чадавхжуулах” төсөл (“Мянганы дэвшил” ТББ) Баян-Өлгий аймгийн “Тирлик” захад худалдаа эрхэлдэг 400 охид эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, орлогыг таслахгүйн тулд бүлгийн зохион байгуулалтад оруулан хилийн чанадаас бараа захиалах, гэрээ хийх, цахим худалдаа эрхлэх чиглэлээр чадавхжуулж, хамтын ажиллагааг нь дэмжинэ.
  2. “Цахим сэргээш-хөдөлмөр эрхлэлт” төсөл (Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбооны Өвөрхангай аймаг дахь салбар ТББ)

Арвайхээр сумын ажил, орлогогүй 100 эмэгтэйг хөдөлмөр эрхлэхэд сэтгэл зүйн болон мэдээлэл, зуучлалын дэмжлэг үзүүлж, цар тахлын үед эмэгтэйчүүд нөөц боломжоо ашиглан хамтран ажиллаж орлого олох боломжуудыг сонгон туршина.  Мөн Өвөрхангай аймгийн охид эмэгтэйчүүдэд хөл хорионы үед урам зориг өгөх, мэдээлэл хүргэх  “Цахим сэргээш” сургалтыг зохион байгуулна.

  1. Хүчирхийлэлгүй гэр бүл” төсөл (“Эрчүүд, гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэг” ТББ) Хүчирхийллийн харилцаатай 20 өрхийн гишүүдтэй цогц байдлаар ажиллан цар тахлын хүнд үед хүчирхийлэл, айдасгүй амьдрахад тусална.
  2. “Айдасгүй амар амгалан байж, хамтдаа аюулыг давцгаая” төсөл (Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Сүхбаатар аймаг дахь салбар)

Сүхбаатар аймгийн өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хүн бүлгүй өндөр настан, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй 50 малчин өрхийн 150-200 охид, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай дэмжлэг тусламж хүргэж, цар тахлын үеийн эрсдлийг нь бууруулна.

  1. “Stay clean and stay healthy at home” төсөл (“Хөх Ухаан” НҮТББ)

Өрх толгойлсон,  олон хүүхэдтэй, хүн бүлгүй өндөр настан эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй болон нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа 50 өрхийн 200 орчим  охид, эмэгтэйчүүдийг халуун усанд орох ариун цэвэр эрүүл ахуйгаа сахихад тусалж, мэдлэг мэдээллээр хангана.

  1. “It is ok, to not be ok” төсөл (“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ)

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон, мөн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй охид, эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө, дэмжлэг, сэтгэл заслын үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хамгаалахад туслах анхан шатны шууд тусламж үзүүлнэ.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс үзнэ үү?

https://www.youtube.com/watch?v=OLu9Am-d7PQ&feature=emb

Э.НАРАНГЭРЭЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШУДАРГА БАЙ 2021-01-05 202.55.188.92

ЗАРИМ НЬ ТӨСЛИЙНХӨӨ УДИРДАМЖТАЙ НИЙЦЭХГҮЙ "ТӨСЛҮҮД". ХАЛУУН УСАНД ОРУУЛНА Ч ГЭХШИГ. АРИУН ЦЭВЭР САХИУЛНА Ч ГЭХ ШИГ, АР ГЭРИЙГ НЬ ДЭМЖИН Ч ГЭХШИГ ШУДАРГА БУС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ.

Avatar

Х 2021-01-05 150.129.142.239

Гадаадын төслүүдийг замаас нь идэж уудаг луйварчид бий болоод удаж байна. Төслийг улсад, ард түмэнд хэрэгтэйгээр явуулж чадахгүй байна, Хөдөө аж ахуйн яаманд олон төсөл хэрэгждэг, ихэнхи нь юу болсон нь мэдэгдэхгүй өнгөрдөг. Мал эмнэлгийн салбарт дэлхийн банкны төсөл хэрэгжиж байгаа л гэсэн, юу хийж байгаа нь тодорхойгүй, өнгөрсөн хугацаанд Нэгдсэн үндэстний хөдөө аж ахуйн байгууллагаар дамжуулсан төсөл олон байлаа, юу үлдэвээ. Монголын ороо бусгиа байдлыг ашиглаж амьдардаг гадаадын байгууллага

Avatar

Irgen 2021-01-05 150.129.142.111

Ymr shalgaruulaltaar shalgaruulsan ym boldoo

Avatar

Зочин 2021-01-05 103.229.123.146

Баахан хэнд ч хэрэггүй төслүүд бх шив дээ хэхэ

Avatar

Эм зардаг болсон уу 2021-01-05 103.26.194.248

Төр оролцоод эхлэхээр болохоо байдаг үр дүнтэй төсөл нэг ч алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж