Дорнод аймагт траншейнаас эрэгтэй хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт траншейнаас эрэгтэй хүний цогцос олджээ

Дорнод аймагт траншейнаас эрэгтэй хүний цогцос олджээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр (2020.01.04) ирсэн хоногийн дуудлага, мэдээллийг тоймлон хүргэе.


 Өвөрхангай аймгийн Богд сумын  “Өөш хайрхан” гэдэг газар тус сумын харьяат малчин 49 настай, эрэгтэй нэгдүгээр сарын 2-ны 16:30 цагийн орчим Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас Өвөрхангай аймгийн Богд сумын чиглэлд “Истана” загварын суудлын автомашинаар яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар нэгдүгээр сарын 3-ны өдрийн 23.18 цагт хүлээн авсан. Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 14:46 цагт Төгрөг сумын Сайн төгрөг багийн Хонин хайрхан гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын есдүгээр багийн “Задгай”-д дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.01.04/ өдрийн 09:04 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09:08 цагт очиж тус сумын харьяат иргэн 57 настай, эрэгтэйн цогцосыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Очир хотхон”-ы 70 дугаар байрны гуравдугаар орцонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэсэн дуудлагыг өчигдөр шөнө 03:58 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ

Онцгой байдлын алба хаагчид  04:13 цагт очиход 22 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байхад нь хаалгыг нь онгойлгон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж