Англи улс хоёр дахь удаагаа хатуу хөл хорио тогтоолоо | News.MN

Англи улс хоёр дахь удаагаа хатуу хөл хорио тогтоолоо

COVID-19

Англи улс хоёр дахь удаагаа хатуу хөл хорио тогтоолоо

Англи улс хоёр дахь удаагаа хатуу хөл хорио тогтоолоо

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр /2021.01.04/ Англид хоёр дахь удаагаа хатуу хөл хорионы дэглэмд шилжихээс өөр аргагүйд хүрсэн тухай зарлалаа. Үүнээс өмнө өнгөрөгч гуравдугаар сард үүнтэй адил хатуу хөл хорио тогтоож байв. Урьдчилж анхааруулалгүйгээр гэнэт хатуу хөл хорионы дэглэм тогтоосон нь Covid-19 шинэ омог тус улсад эрчимтэй тархаж буйтай холбоотой гэж Борис Жонсон тайлбарлажээ.

Энэ сарын 4-нөөс эхлэн хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх хөл хорионы үеэр:

  • Иргэд өдөрт нэг удаа гэрээсээ гарч дасгал хийх
  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох
  • Ресторанууд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ явуулах
  • Гольф, теннис зэрэг гадаад орчинд спортоор хичээллэхийг хориглох
  • Олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан болохгүй. Гэхдээ Прьемер лиг гэх мэт мэргэжлийн спортын тоглолтууд үргэлжилнэ.
  • Иргэд ажилдаа явахаас бусад зорилгоор гэрээсээ гарахгүй байх, эсвэл аль болох гэрээсээ ажиллах
  • Бүх шатны сургуулиудын танхимын сургалтыг зогсоох зэрэг арга хэмжээг авах юм байна.

Тус улсын эмнэлгүүдэд Covid-19-ийн оноштойгоор хэвтэх өвчтөнүүдийн тоо долоо хоногийн өмнөхөөс 30 хувиар, мөн нэг өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо гурав дахин өссөн байна.

Зөвхөн Англид биш, Их Британийн бусад хэсгүүдэд ч хорио цээрийн дэглэмээ чангаруулсан байна. Тухайлбал Уэльст бүх сургуулиуд нэгдүгээр сарын 18 хүртэл хаагдсан бол Шотланд улс мөн энэ Даваа гаригаас эхлэн нэгдүгээр сарыг дуустал хөл хорионы хатуу дэглэмд шилжжээ.

Эх сурвалж: BBC, GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-05 202.131.226.66

тэнэгүүдээ наадуул чинь ингэж хооронд алалцуулж нэгдмэл биш болгоход л чиглэж байна шүүдээ та нар харахгүй байна уу.
хөл хоио КОРОНА бол зүгээр Монголын ч биш дэхийн түүхэнд үлдэх хамгийн том луйвар мөнгө угаалт тархи угаалт юм шүү дээ.
Бүгд нүдний өмнө ил байна зүгээр олоод харчих ард нь битүү мөнгөний ажил явж байгаа.

Avatar

Зочин 2021-01-05 212.95.5.3

Европын ихэнх бусад орнууд ч ийм л бгаа. Хатуу хөл хорио гэдэг нь сургууль, олон нийт цугларах, ресторан, дэлгүүрүүдээ хаахыг л хэлж байгаа. Хүнс бол ажиллана. Хүмүүс гэрээсээ гарч явах гүйх дасгал хийх алхах бол чөлөөтэй. Ресторанууд хүргэлт болон захиалгаар ирж авах үйдчилгээ нь хэвийн. Үнэхээр онлайн ажиллах боломжгүйнүүд нь шинжилгээгээ байнга өгөөд ээлжээр, 2м2 д ногдох хүн 1 байхаар зохицоод ажиллаж байгаа. Жишээ нь 1 дэхэд дорж дулмаа, 2 доход дондог бат гэх мэтээр. Манайх бол усан тэнэг

Avatar

Зочин 2021-01-05 212.95.5.3

Ккк. Монгол зуны хэдэн сраас бусад саруудад бүтэн жил ийм байна даа.

Avatar

Чөтгөр шулмын орон Монгол 2021-01-05 202.21.108.19

Хувийн компануудыг ажлаа явуулахыг, ажиллахыг зөвшөөрсөн байна шүү. Үйлчилгээний байгуулагуудыг л хаасан байна. Ингэж иргэдээ ажилгүйдэл, орлоггүйдлээс хамгаалдаг юм байна. Монгол чинь яачихсан орон юм бээ? Чөтгөр шулмын орон юмуу хаашээм.

Avatar

партизан 2021-01-05 66.181.185.30

5 ХАН КМ ЫН ТОЙРОГТ ГАНЦХАН САЯ ХҮНИЙГ ХЯНАХ ЧАДВАРГҮЙ ИЙМ Л МУЛГУУ ХҮМҮҮСИЙГ ТА НАР СОНГОЖЭЭ ОДОО ЯАХАВДЭЭ ТЭГЭЭД ЧАЦАГ ЦАРАЙЛААД СУУЖ БАЙ ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА ТИЙМ ТӨР БАЙНА ГЭЖ ЯАСАН ҮНЭН ВЭ

Avatar

Улсын нэр 2021-01-05 66.181.184.66

Н.АМГАЛАНТУУЛ-aa гарчгаа буруу орчуулжээ. news.mn-ий редактор ажиллаагүй бололтой. Их Британи улс чинь Англи, Уэльс, Умард Ирланд, Шотланд гэдэг 4 мужтай. Түүний нэгнийх нь нэрээр бүхэл бүтэн улсыг нэрлэж болохгүй гэдгийг чамд багш нар чинь, наад хамт олон чинь зааж сургаагүй юм аа?

Avatar

комнистын ОРХИДОС ОО 2021-01-05 66.181.185.30

РЕДАКТОР 1990 ОНД КОМНИЗМТАЙГАА МӨХСӨН Ш ДЭЭ МАЛАА

Avatar

Зочин 2021-01-05 90.247.214.48

Great britan bol zovhon England, Wales, Scotland ordog yum united kingdom bolhoor chinii naad heleed baigaa 4 boldog

Avatar

Зочин 2021-01-05 202.179.25.39

УОК хязгаарлалт гэхээр бүгдийг хориглохыг ойлгодог бололтой. Англи, Япончууд ямар ч хатуу хязгаарлалтын үед ажлаа хийхийг зөвшөөрч байна.

Avatar

Зочин 2021-01-05 192.82.69.228

Хатуу хөл хорио тогтоосон ч ажилдаа явахыг нь хорихгүй байгаа биз дээ

Avatar

Зочин 2021-01-05 202.21.108.7

Харин манайх 2 дахь хөл хорионоосоо гарах гэж байна. Англи манайхаас туршлага судлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-05 103.212.118.97

Хөл хорио гэдгээ яаж тогтоохоо, яаж хийхээ мэддэг улс ингэж л хийдэг юм байна. Хөл хоривол хорьсон шиг хориод тэр хооронд бүх вирустэй хүмүүсээ тогтоож эмчилдэг. Хөл хорьсон үед хүнсний худалдаа хангамж, хүргэлтийн үйлчилгээг нээлттэй үлдээдэг. Хүмүүсийг гэрээс нь ажиллуулдаг. Ажлын байрыг нь хамгаалдаг. Гэртээ хоригдож байгаа учраас хэрэглээндээ шаардлагатай мөнгийг нь айл өрхөд өгдөг. Гэтэл Монголд эрх барьж буй МАН-ын дарга нар үүнийгээ мэдэхгүй байна.

Avatar

Зочин 2021-01-05 202.21.108.19

Бүтэн локдаун хийж байгаа нь л гэхэд Монголоос илүү уян хатан, зөв барилтай. Монгол л гэхлээрээ яахаараа ийм муйхар бүдүүлэг байдаг юм бэ. МАН цаг үеээсээ дэндүү хоцрогджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж